Голомт банк 7 хоногийн дотор гурван салбар нэгж шинээр нээнэ
2012-02-16

Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банкны 13-р хороолол тооцооны төв өнгөрсөн 7 хоногийн сүүлээр үүдээ нээсэн бол өнөөдөр тус банк  Өргөө тооцооны төвийнхөө нээлтийг албан ёсоор хийлээ. Харин маргааш 10-р хороололд мөн л тус банкны салбар нэгж  шинээр нээгдэнэ.

Хөл хөдөлгөөн ихтэй 3-р хорооллын ард иргэд, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны иж бүрэн үйлчилгээг Москва салбар болон Тамир тооцооны төвөөрөө дамжуулан хүргэдэг байсан Голомт банк 3-р хорооллын BSB Мегасторын дэргэд Өргөө тооцооны төвөө шинээр нээснээр  банк санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байна.

Харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ шаардлагыг цаг алдалгүй хангах үүднээс тус банк салбар сүлжээнийхээ тоог ийнхүү эрчимтэй нэмэгдүүлж байгаагаас гадна интернэт банкны давуу тал, боломжуудын талаар иргэдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд  шинэ тооцооны төвийнхөө үйл ажиллагааг  чиглүүлж байна.

Өөрөөр хэлбэл цахим банк ашиглан цаг хэмнэж, банкинд дугаарлан зогсох цаг хугацаагаа баяр жаргалтай мөч болгон хувиргахын тулд Голомт банкны Өргөө тооцооны төвд зочилж мэдээлэл зөвлөгөө аваарай.

Монгол Улсын шилдэг банкны Өргөө тооцооны төв  өнөөдөр ийнхүү албан ёсоор үүдээ нээж, маргааш 10-р хороололд бас нэгэн шинэ тооцооны төв нь нээгдсэнээр  тус банк 7 хоногийн дотор 3 салбар нэгж шинээр нээсэн хамгийн хурдацтай өргөжиж буй банк болж байна.

Shuud.mn
Сонин хачин
khan:
and mini. Vokzaliin gaaliin bairand neg salbar baigaa sh dee tednii. Meddeggui yum uu.
2012-02-16
Golomtiin hariltsagch:
Golomot bankniihaan manai en tumur zamd gants salbar neechildee Manai baiguullaga guilgee hiih bolohooroo hamgiin zuun zah ni 4 zamiin Golomt hamgiin baruun zah ni Saporo baisan odoo jool naashlaad 10-r horoolol boloh yum bn.Tegtel Ih delguurt dotor neg urdhan tald 100m t neg Solongod neg geed oir oirhon yasan ch olon salbar baidiin Bogda Ard ch yumuu arktai shar bairnii havutsaa neg salbar baimaar bn yadaj vokzald ch baihgui shuu!!!!!
2012-02-16