Өнөөдөр Хойд Солонгосчууд их удирдагчийнхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна
2012-02-16

Өнөөдөр Умард Солонгост удирдагч агсан Ким Чен Ирийнхээ 70 насны ойг тэмдэглэж байна. Ким Чен Ир нь 1942 оны энэ өдөр мэндэлсэн бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард таалал төгссөн билээ. Ким Чен Ир нь 1942 онд тэр үеийн ЗХУ-ын Хабаровск мужийн Вяцкое хэмээх тосгоны ойролцоо мэндэлжээ. Түүний эцэг Ким Ир Сен тэр үед Улаан армийн 88-р бригадын хятад болон солонгос хүмүүсээс бүрдсэн нэгдүгээр батальоныг командалж байжээ. Солонгосчууд удирдагчийнхаа шарилд хүндэтгэл үзүүлэн цэгэ өргөж, ёслолын арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн эцгийнхээ төрсөн өдрөөр одоогийн удирдагч Ким Чен Ун шоронгоос цөөн тооны улстөрийн хоригдлуудыг суллажээ. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин