Улаанбаатар
Үнийн өсөлтийн шалтгааныг тогтоож, тогтоол гаргалаа
2012-2-17

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнгөрсөн сард тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гаргажээ. Уг тогоолд Газрын тосны бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах, өсөлтийг боломжит төвшинд бууруулах чиглэлээр дараахи  арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2012 оны эхний улиралд багтаан Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай. Өрсөлдөөний тухай хуулийн дор дурьдсан  заалтуудыг нэн яаралтай хэрэгжүүлж, холбогдох мэдээллийг ирүүлэх, хуулийн “17.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүдийн хоёр нь орон тооны, зургаа нь орон тооны бус байна.”, “17.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, орон тооны хоёр болон орон тооны бус гурван гишүүнийг Ерөнхий сайд, орон тооны бус гурван гишүүнийг  Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага тус тус нэг хүнийг нэр дэвшүүлж Засгийн газар томилж, чөлөөлнө:” гэжээ.   Мөн хуулийн “13.3. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийн хямралыг даван туулах,  стратегийн гол бараа бүтээгдэхүүн тухайлбал, Улсын нөөцийн тухай хуульд  заасны дагуу Улсын Их Хурлаас тогтоосон бараа материалын (Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай Улсын Их Хурлын 2008 оны 30 дугаар тогтоолд заасан) эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийх, зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.”;   Хуулийн “14.2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг Засгийн газар батална.”, “7.2. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батална”; г/Хуулийн 13.3. дахь заалт болон Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай Улсын Их хурлын 2008 оны 30 дугаар тогтоолын  хэрэгжилт;   1.2.Оросын Холбооны Улстай  газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг харьцангуй тогтвортой байлгах, улмаар нефтьгүй орнуудын туршлагыг судалж сайн нөхцөлийг тохирох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд энэ асуудалтай холбогдсон Засгийн газар хоорондын өнөөгийн гэрээ, хэлэлцээр нь  Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэг  /OECD/, нефтийн экспортын худалдаа эрхэлдэг орнуудын нийгэмлэг /OPEС/ зэрэг холбогдох олон улсын байгууллагуудын дүрэм, журам, гэрээ хэлэлцээрийн нөхцөлүүдтэй хэрхэн нийцэж байгаа талаар санал, дүгнэлт гаргаж,  Монгол улсын төрөөс энэ чиглэлээр баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж танилцуулах;   1.3.Оросын Холбооны Улстай газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хэлэлцээрийг хийхдээ санхүүгийн арилжааны хэрэгсэл болох харилцан ашигтай байх, үнийн хэлбэлзлийн эрсдэлийг тооцох /derivative/, гол нөхцөлүүд нь гурва болон түүнээс дээш сарын хугацаанд мөрдөх боломж байх харилцааг зохицуулдаг арилжааны хэрэгслийн төрөл /futures trade,option,swap/-ийг зайлшгүй ашиглах талаар холбогдох байгууллагуудтай тохирч чиглэл өгөх;   1.4.Гадаад оронтой газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хэлэлцээрт Засгийн газар шууд оролцох, тэдгээрийг худалдан авах хэлэлцээр, хилийн болон бөөний, жижиглэн худалдааны үнийн бүтэц ложистикт холбогдох хуульд заасны дагуу Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газартай хамтран ил тод байдлыг бүрдүүлж, хяналт тавих тогтолцоо, механизмыг оновчтой тогтоож, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;   1.5.Улсын нөөцийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн 13.3, Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай Улсын Их Хурлын 2008 оны 30 дугаар тогтоол, бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг зардал багатай, оновчтой хувилбараар бүрдүүлэх;   1.6.Дотооддоо олборлосон түүхий нефтийг боловсруулах болон нүүрснээс шингэн хий, нефть гаргах үйлдвэр байгуулах ажлыг хурдавчлах. Үүнд:   а/Монгол Улсад аливаа ашигт малтмалын олборлолт явуулсан аж ахуй эрхлэгч нь  дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд зах зээлийн үнээр тэргүүн ээлжинд түүхий эдээ нийлүүлэх үүрэг хүлээдэг болохтой холбогдуулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;   б/“Нүүрс-устөрөгчийн тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх;         в/Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;         г/Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах. 1.7.Өрсөлдөөний тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомжуудыг иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдэд таниулах сургалт, сурталчилгааны ажлыг өргөн зохион байгуулах; 1.8.Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч  аж ахуйн нэгжүүдийн тоог Оросын Холбооны Улсын болон бусад нийлүүлэгч компанийн тооноос хамааруулан цөөлөх, газрын тосны бөөний худалдаа эрхлэгч томоохон аж ахуй нэгжүүдээс уул уурхайн салбарын томоохон хэрэглэгчдэд нийлүүлж буй  шатахуунд онцгой албан татварын болон аливаа татварын хөнгөлөлтийг үзүүлэхгүй байх, газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаанд үнийг хямд, тогтвортой байлгах зорилгоор өрсөлдөөнийг дэмжих болон бусад бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.   Хоёр.Валютын ханшны тогтвортой байдлыг хангах, боломжит түвшинд  өсөлтийг бууруулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2012 оны эхний улиралд багтаан Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахыг Монголбанкны Ерөнхийлөгч /Л.Пүрэвдорж/-д даалгасугай.   2.1.Төв банк /Монголбанкны/-ны тухай болон холбогдох бусад хуульд дараах өөрчлөлтийг оруулах:   а/Монгол Улс валютын ханшийн чөлөөтэй хөрвөдөг тогтолцоотой хэдий ч бодит байдал дээр энэхүү чөлөөт байдал нь Монголын эдийн засгийн валютын нийт эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн илэрхийлж байгаагүй бөгөөд цөөхөн хэдэн оролцогчид-арилжааны банкуудын хязгаарлагдмал эрэлтээр тодорхойлогдож байгааг харгалзан валютын ханшийн “чөлөөтэй хөвөх дэглэм”-ийг өөрчилж “зохицуулалттай хөвөх ханшийн дэглэм”-д шилжих хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх эсэх талаар судалгаа хийж, санал боловсруулж, танилцуулах;   б/“Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл”-ийн эрх үүргийг хуульчилж, энэ зөвлөлөөс олон нийт болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд тогтмол хугацаанд мэдээлэл хийлгэдэг болгох;   в/Нефть импортлогч компаниуд болон бусад томоохон импортлогчдыг тогтвортой санхүүжилтээр хангахын тулд арилжааны банктай  санхүүгийн арилжааны хэрэгсэл /derivative/, арилжааны хэрэгслийн төрөл /futures trade,option,swap/-ийг ашигласан хэлэлцээр хийж ажиллахад Монгол банк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс дэмжлэг үзүүлэх;   г/Монголбанкны гадаад валютын нөөцийн удирдлага, түүний үйл ажиллагааны үр дүнг ил тод болгохыг судлан үзэж, шаардлагатай бол холбогдох хуульд өөрчлөлт оруулах;   д/Валютын ханшны эрсдэлээс хамгаалах үндэсний хэмжээний тогтолцоо, механизмыг  бүрдүүлэх, энэ зорилтын хүрээнд арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, томоохон экспортлогчид, импортлогчдыг шууд оролцуулсан “Валютын бирж” байгуулах шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд танилцуулахыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран зохион байгуулах;   е/Монгол улсын эдийн засаг дахь долларжилтыг зохистой түвшинд барих, хяналтыг боловсронгуй болгох арга хэмжээ авах.   2.2.2005 оноос хойшхи мөнгөний бодлогын хэрэгжилтэд мониторинг хийж инфляцийг онилох мөнгөний бодлогыг боловсронгуй болгох, инфляцид голлох нөлөө бүхий  хэрэглээний үнийн индексийн сагсны бараа тухайлбал, стратегийн чанартай гол нэрийн барааны эрэлт, нийлүүлэлтийн зохистой харилцааг бүрэлдүүлэн хомсдол үүсгэхгүй байх зохицуулалтыг хуульд заасны дагуу Засгийн газар хариуцахаар цаашид мөнгөний бодлогыг эдийн засаг, санхүүгийн бусад бодлоготой уялдуулахтай холбогдсон санал боловсруулж танилцуулах;   2.3.Үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хангах,  улмаар ханшны эрсдэлийг  шинжлэх ухааны үндэслэлтэй зөв тооцох үндэсний хэмжээний тогтолцоо, механизмыг боловсронгуй болгох бодлого, арга хэмжээний талаар санал боловсруулж  танилцуулах;   2.4.Монголбанк  инфляцийг дангаар хариуцах буюу онилох бодлогыг ихэвчлэн бодлогын хүүг хэлбэлзүүлэх аргаар хэрэгжүүлж ирснээр Төв банкны бодлогын хүү бусад орнуудаас өндөр болсон, түүнчлэн арилжааны банкуудын хадгаламжийн өндөр хүүд суурилсан зээлийн өндөр хүүг  дэс дараатай арга хэмжээгээр нэг оронтой тоонд оруулах зорилготой холбогдуулж хадгаламжийн болон зээлийн хүүгийн  дээд хязгаарыг тогтоох эсэх талаар судалгаа хийж,  санал  боловсруулж,   танилцуулах;   2.5.Монголбанк нь балансын алдагдлаа төгрөгийн ханшийг хэлбэлзүүлэх байдлаар нөхөхгүй байхтай холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох.   Гурав.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор  байгуулсан ажлын хэсэг /Д.Ганхуяг/-т  үүрэг болгосугай” гэжээ. Б.Саруул                                                                          

                   
Shuud.mn
Сонин хачин
gan:
Үндсэн дээ үнийн өсөлт Монгол банкны буруугаас болсон гэдгийг нотолсон юм шив дээ.
2012-02-17