Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтжээ
2012-02-17

Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэдээс 1017 мэдээ, мэдээлэл ирүүлсэнээс гэмт хэргийн шинжтэй  40 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ.Шалгагдаж байгаа нийт 40 хэргийн 37-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан хоёр, хулгайн зургаа, танхайн есөн хэрэг гарчээ. Мөн  зам тээврийн хэрэг ес, осол 32 гарч, 12 хүн гэмтсэн байна. Энэ өдөр нийслэлд 212, орон нутагт 56 хүн эрүүлжүүлэгджээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин