Ш.Чуданжий давж заалдана
2012-02-17

Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнгөрсөн долоо хоногийн  баасан гарагт Зоос банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийг хэлэлцэж гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноосон юм.Тэрбээр  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаар болжээ. Түүнийг тус банкны хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргаж 1.6 тэрбум төгрөгийг төлөх шийдвэр гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ш.Чуданжий уг мөнгийг хүмүүст зээлдүүлсэн гэж тайлбарласан аж. Гэвч түүнийг хэнд хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь батлагдаагүй тул “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд үрэгдүүлсний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр яллажээ. Анхан шатны шүүхээс Ш.Чуданжийд холбогдох хэргийг хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж, түүнийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноож улмаар 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хорих ялыг хэлтрүүлсэн байна. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
Shuu dan jii:
Ene odoo hund zeeluulsen ni batlagdaagui gdg chin 1.6 terbum ni bur laga bolson gsn ug biz dee.tegeed yaagaad horih yal ugduggui yum bol.ene odoo yu bolood bna be.
2012-02-17
bold:
zeeldyylsen yy yls turiinxend abligad ogsen uu gedgiig n asuugaach???????????
2012-02-17
ссссс:
Өршөөлд хамруулж ялыг нь чөлөөлснийг эсэргүүцээд байгаа юм бол муу шуналын хар тулам, шулмасыг шоронд суулгаад өг. Нийслэлийн шүүхийнхээн........
2012-02-17