“Баялаг налайх” компанийн хувьцаа хамгийн ихээр өсчээ
2012-02-18

Монголын хөрөнгийн бирж энэ долоо хоногт таван удаагийн арилжааг явуулж, 84 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 663.1 сая төгрөгөөр арилжсан байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Баялаг налайх /47.5%/, Монгол шевро /37.3%/, Ноѐт хайрхан /32.3%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Сав шим /27.7%/, Хишиг уул /15.0%/, Харгиа /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас оржээ. Мөн Адуунчулуун /16.7%/, АПУ /10.8%/, Монголын цахилгаан холбоо /10.0%/, Могойн гол /7.7%/, Багануур /7.5%/, Баянгол /5.6%/, УИД /5.3%/, Монголиан девелопмент ресурсес /5.3%/, Ремикон /4.1%/, Хөх ган /3.9%/,Талх чихэр /3.6%/, Шивээ овоо /3.5%/, Женко тур бюру /3.2%/, Би Ди Сек /3.1%/, Таван толгой /0.9%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /335.3 мянган ширхэг/, Хөх ган /300.2 мянган ширхэг/, Гермес /283.0 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Энэ долоо хоногт зах зээлийн нийт үнэлгээ 71.8 тэрбум төгрөгөөр буюу 3.6 хувиар өсч, 2 их наяд 74.5 тэрбум төгрөг болсон байна гэж Монголын хөрөнгийн бирж мэдээллээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин