Коби Брайнт 32 оноо аваад ч хожиж чадсангүй
2012-02-20

Лос-Анжелос Лэйкерс өнөөдрийн учраа болох Финикс Санст 102:90-ийн харьцаагаар хожигдлоо. Лэйкерсийн лидер Коби Брайнт энэ тоглолтод ганцаараа шахуу зүтгэсэн гэж хэлж болно. Тэрбээр энэ тоглолтод хоёр багийн тоглогчдоос хамгийн өндөр буюу 32 оноо авсан хэдий ч хамтран зүтгэгчид нь түүнд тус болсонгүй.  По Газол 17, Эндрью Байнум 16 оноо авсан хэдий ч Рон Артест ердөө 2 оноо авч Дерек Фишер 18 минут талбайд гараад нэг ч оноо авч чадаагүй  юм. Харин эсрэгээрээ Финиксийн Сансын гарааны тоглогчид бүгд сайн тоглосон гэж хэлж болно. Жаред Дадли багаа тэргүүлж 25 оноо авсан ба Марчин Гортат 21, Грант Хилл 15, Чаннинг Фрай 13, Стив Нэш 8 оноо тус тус авлаа. Одоогоор Лос-Анжелос Лэйкерс 18 хожил, 13 хожигдолтой тавдугаар байр луу ухран орж ирлээ. Тэдний ард Мемфис, Хьюстон нар тус тус 18 хожилтой байгаа учир Лэйкерсийнхэн хожигдлоо үргэлжлүүлвэл ухарсаар долоо эсхүл наймд орох магадлалтай болоод байна. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин