Баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулахыг үүрэг болгов
2012-02-20

Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр “Сар шинийн баяраар нийслэлийн иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн жолооч нар өндөр хариуцлагатай байх учиртай. Ямар нэгэн иргэдийг хохироосон, ялангуяа машинтай уралдсан гэсэн гомдол  гаргахгүй байх үүднээс  энэ хоёр өдөр онцгой анхаарч бэлтгэл ажлыг хангуул”  хэмээн үүрэг болголоо.   Мөн нийслэлийн Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран хувь, хувьсгалын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг бүх аж ахуйн нэгжийн бэлтгэл ажилтай энэ хоёр өдөр танилцаж, жолооч нарт үйлчилгээний хариуцлагын талаар анхуурлахыг үүрэгдэв. Сар шинийн баярын үеэр гардаг үйлчилгээний доголдлыг арилгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслэлээр үйлчлүүлэгчдийн саналыг авах. авто тээврийн хэрэгслэлийн үзлэг, оношлогооны үеэр шаардлага хангахгүй нийтийн тээврийн хэрэгслэлийг шугам замын үйлчилгээнээс гаргахыг холбогдох албаныханд даалгалаа.   Түүнчлэн баярын үеэр шөнөдөө цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа тул ОСННАУГ, Нийслэлийн онцгой байдлын газар, Түргэн тусламж гээд үйчилгээний байгууллагынхныг хуваарь ёсоор бэлэн байдалд ажиллаж, маргааш өглөөнөөс эхлээд шинийн 6 хүртэл хариуцлагатай жижүүр байгууллага бүр ажиллуулахыг даалгав.   Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин