10 том хүн, хоёр хүүхдийг “Амьдрах ухаан” төвд хүргэжээ
2012-02-20

Сар шинийн баярыг угтан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээний  хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч хог түүдэг, архаг архичин 36 хүнийг бүртгэл судалгаанд хамруулж, нийгэмшүүлж байгаа ажээ. Тэдгээр хүмүүсийн арван том хүн, хоёр хүүхдийг Нийслэлийн ЗДТГ-ын харъяа “Амьдрах ухаан” төвд хүлээлгэж өгч, архинд донтох өвчтэй найман хүнийг Мааньт дахь архины албадан эмчилгээний газарт хүргэсэн байна. Дээрх арга хэмжээг зохион байгуулснаар тэдгээр иргэдийг баярын үеэр архидан согтуурч хөлдөх, ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх, мөн иргэдийн амгалан тайван байдлыг хангахад ач холбогдолтой юм. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин