Иргэдийг сайн дурын архины эмчилгээнд хамруулжээ
2012-02-20

Цагдаагийн Ерөнхий газраас “Олон нийт- цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр” хэрэгжүүлээд байгагүй хугацааг өнгөрсөн билээ. Уг ажлын хүрээнд  тус аймагт амьдардаг хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй, хорихоос суллагдсан хүмүүст хяналт тавих, нийгэмшүүлэх чиглэлээр багийн Засаг дарга, иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллажээ. Ингэснээр хорихоос суллагдсан гурван хүнийг иргэний үнэмлэх бичиг баримттай болгож, таван хүнийг хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстай хамтран ажилд зуучилж, ажлын байртай болгосон байна. Мөн тус аймгийн гурван сумын 10 хүнийг архины сайн дурын эмчилгээнд явуулж эмчлүүлсэн аж. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин