Хятадын монопольчлол Ангела Меркелийг Монгол руу дуудав уу
2011-10-12

Европын орнуудыг хамран бугласан эдийн засгийн хүндрэлийг илааршуулж мэдэхүйц санхүүжилтийн нэн шинэ төлөвлөгөөг даруйхан хэрэгжүүлж эхлэх тухай албан ёсны мэдэгдлийг  хийн, дэлхийн хөрөнгийн захуудад цаг зуурын ч гэлээ гэгээ авчрахад үлэмж нөлөөлсөн Германы Канцлер хатагтай Ангела Меркель өнөөдөр орой Улаанбаатарт буух гэж байна.

Канцлерын айлчлалын хүрээнд яригдах, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой  байгаа чухал асуудал нь эдийн засгийн стратегийн түүхий эд гэх тодотголтой  газрын ховор элементийн салбар гэдгийг айлчлалыг нь угтан гадны хэвлэлүүд мэдээлж байгаа. Энэ нь жирийн нэг мэдээ биш юм.

7-ны өдөр “Bloomberg” энэ тухай дамжуулсан бөгөөд эх сурвалжаа  ХБНГУ-ын Засгийн газрын нэр бүхий төлөөлөл гэснийг тодотгох нь зөв бизээ. Улмаар Холбооны Засгийн газрын байр суурь гэж хүлээж авахаас өөр гарц үгүй. Тэрчлэн Германы Канцлер Вьетнам улс дахь айлчлалаа өндөрлөөд Монголд ирж буйг анзаарахгүй өнгөрч болохгүй. Учир нь газрын ховор элементийн үлэмж нөөцтэй, тэрийгээ  зээл тусламжийн хариу болгож Наран улсын хэрэгцээг хангадаг Вьетнам улсад тэрбээр айлчилсан нь эдийн засгийн ихээхэн ач холбогдол дагуулж буй дүр зураг бийг  үгүйсгэх аргагүй юм.

Ингээд өгүүлэхээр  газрын ховор шороон элемент гэж юу юм бэ. Чухам яагаад тэргүүлэгч гүрнүүдийн нэг Герман улс онцгой ихээр сонирхоод байна вэ. Эдийн засгийн стратегийн түүхий эд гэгдэхийн учир юу вэ   гэдгийг уншигч та мэдэхийг хүсч буй нь лавтай.

Тэгвэл газрын ховор шороон  элементүүд нь үелэх системд нэгэн дор  байрладаг 17 элементээс тогтсон нэг бүлэг аж. Тус бүлэг нь  иттрий болон лантанийн  бүлгийн лантани, цери, празедими, неодими, промети, самари, европи, гадолини, терби, диспрози, холми, эрби, тули, иттерби, литети гэсэн 15  элементээс   тогтдог байна. Эдгээр элементүүд нь  бүгдээрээ  металл  бөгөөд энэ бүлэг металлыг газрын ховор шороон  металл  гэж  мөн  нэрлэдэг аж. Мөн эдгээр  металлууд  нь өөр хоорондоо  ижил  төстэй олон  шинж  чанаруудтай   бөгөөд  орд газруудад хамт тохиолддог байна.

Харин хүмүүс бидний өдөр тутмын өргөн хэрэглээний олон тоног төхөөрөмжид газрын  ховор  шороон  элементүүд  болон  тэдгээрийг  агуулсан  хайлш  нь   хэрэглэгддэг.

Жишээлбэл 7 тэрбум гаруй хүн амтай дэлхий дээр одоогийн байдлаар 5 тэрбум гар утас байгаа гэсэн судалгаа бий бөгөөд тэдгээрийн  түүхий эд нь газрын  ховор   шороон   элемент. Мөн компьютерын, дахин цэнэглэдэг батерейн, зургийн  аппаратны гэхчлэн газрын ховор элемент болоод түүний нэгдэлгүйгээр бүтээгдэх тоног төхөөрөмж энэ зуунд алга байна.  Чухам яагаад эдийн засгийн стратегийн түүхий эд гэж онцлоод байгаагийн үндэслэлүүдийг хүргэхэд  атомын цахилгаан станц, атомын бөмбөг, цөмийн реакторын түлш, металлургийн үйлдвэрлэлд,  автомашины мотор, аккумлятор,  оптик линз, үнэт чулууны үйлдвэрлэлд гэхчлэн тоочвол тун урт дараалал үүсэх нь.

Харин түүний нөөц нь хүрэлцээтэй бус байгаа юм.  Тэгээд зогсохгүй ганц улс буюу Хятад гүрэн дэлхийн  газрын  ховор  шороон   элементийн 95 хувийг  дангаар олборлож байна. Тодорхой хэлбэл хэрэглээгээрээ ч,  олборлолтоороо ч  дэлхийд  монопольчлолоо хэдийнэ тогтоожээ.

Ерөөс газрын ховор элементгүй бол хүн төрөлхтөн  дэвшилтэт технологийн үр ашгийг үзэх боломжгүй. Тэгэхээр нөөц ховор энэ салбарын судсыг нэг улс 30-аад жилийн өмнөөс аажимаар атгаж ирсэн нь өдгөө дэлхий дахинд эхэлсэн шинэ тэмцлийн суурийг бэхжүүлж байжээ. Нэгэнтээ улс гүрнүүд газрын ховор элементийн төлөө өрсөлдөж байна.

БНХАУ сүүлийн 15-20 жилд дэлхийн улс орнуудын  газрын ховор элементийн эрэлтийн  95-97 хувийг хангасан гэсэн судалгаа байна. Гэхдээ өмнөд хөрш нийлүүлэлтээ хэдийнэ хязгаарлаад эхэлсэн. Энэ онд 30 хувиар багасгах тухай мэдээлж байв.  Дотоодын нөөцөө хадгалан үлдээх бодлогыг нүүрс гэхчлэн бусад ашигт малтмалууд дээр ч харуулж байгаа Хятад улс байгалийн өмнө буян үйлдэж байгаа гэсэн хүндэтгэх шалтгааны дор 2015 он гэхэд газрын ховор элементийн нийлүүлэлтээ бүрэн хумих тухай яригдаж байна. Мэдээж энэ нь бусад улс гүрнүүдэд тун тааруу мэдээ. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрийг нэгжих газрын ховор элементийн төлөөх даруухан мэт дайн эхлээд ид үргэлжилж байгаа юм.

Судлаач Д.Ганхуяг  газрын ховор элементийн талаар өгүүлсэн нийтлэлдээ  хөгжингүй орнууд газрын ховор элементийн  үйлдвэрлэлээ төрөөс шууд санжүүжүүлэх болсон талаар өгүүлээд  Германы аж үйлдвэрийн Холбооны ерөнхийлөгч Ханс Петер Хейтел: “Хэрэв бид улс төрийн шалтгаанаар өдөөсөн чухал түүхий эдийн хомсдлын эсрэг юу ч хийхгүй бол нэмэгдсэн өртөг бүтээх манай гинжин хэлжээ нуран унана. Энэ бол манай үйлдвэржсэн оронд аюултай” хэмээн өгүүлсэнийг иш татсаныг энэ удаа ч иш татах нь цагаа олсон хэрэг гэж үзэв. Мөн газрын ховор элементийн хязгаарлалтаа Хятад улс улам лавшруулсан нь үнийг нь 7-9 дахин нэмэгдэхэд  хүргэж  дэлхийн олон компани эл түүхий эдийн хомсдолд  орж, зарим нь зогсоход хүрсэн талаар,  Германы BDI-ийн тэргүүн “ашигт малтмал геополитикийн асуудал болоод байна” гэж дүгнээд Европын Холбооноос улс төрийн дэмжлэг хүссэн талаар ч өгүүлжээ. Тэрчлэн Германы Эдийн засгийн яамны сайд “Хятадын жишээгээр дэлхий даяар ашигт малтмалын хайгуул, олборлолтын ордуудыг худалдаж авах, улмаар олборлох компаниудад хөрөнгө оруулах”-ыг уриалсан тухай ч өгүүлжээ.

Газрын ховор элементийн салбар дахь  Герман Улсын албаны хүмүүсийн байр суурийг ийн онцлон хүргэх нь өнөөдөр ирж буй  Канцлерын  айлчлалын үнэн зорилго үүнд чиглэж байх магадлал хамгийн өндөр юм.

Нэмээд өгүүлэхэд аравдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарын түншлэлийн ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод олгосон. Хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхэд чухал ач холбогдолтой гэх хэлэлцээрийн цаана   дэлхийн өндөр хөгжилтэй, Европын Холбооны гол хөдөлгүүр болж байгаа ХБНГУ-тай стратегийн түншлэлтэй болж, ХБНГУ-ын стратегийн сонирхол Монгол Улсад бодит байдлаар бий болно гэж Засгийн газар үзсэн. Тэрхүү стратегийн сонирхол нь дэлхийн эдийн засгийн стратегийн түүхий эд болох  Газрын Ховор Элементийн салбар болж таарч байна уу гэдгийг өнөөдөр асуух ёстой болж байна.  Тэрчлэн Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс олборлолт хийх эрхийг ч Германы тал авч байгаа талаар гадны хэвлэлүүд мэдээлж буй. Ингэж хараад тодотгож өгүүлэхэд ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаа бүрэн бүтнээр нь Германаас авчирсан Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-тай өндөр төвшинд түншлэх нь ээ.

Эцэст нь өгүүлэхэд, Монгол Улс газрын ховор элементийн илэрц цаашлаад нөөц ихтэй гэгдэж буй. Гурван жилийн өмнөх  арваннэгдүгээр сарын 19-нд БНСУ-ын “Реалкокореа” ХХК-ийн мэдэлд очсон газрын ховор элемент бүхий Дорноговийн Хатанбулаг сумын нутаг дахь Лу-гийн голын орд нь “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах газруудын нэрсийн жагсаалтад орж байсан нь саяхных билээ.

Үүгээр дуусахгүй Өмнөговийн Мушгиа хад, Ховд аймгийн Халзан бүргэдтэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Авдрант, Булган аймгийн Дашинчилэн сумын Агуйт, Дорноговь аймгийн Айраг сумын Модот-Уул  гэхчлэн олон газраас  дэлхий дахины анхаарлыг татсан ховор элементүүд илрээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Э.Болор

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
eroosoo l orosu8udad ogoldoo ted yadajl oron suuts bariad ogoh bahdaa mun stash ni hudaldahgui boluu
2012-05-24
Trista Ridderhoff:
I'm not confident where you are receiving your facts, but great subject. I requirements to spend some time studying more or understanding extra. Thanks for wonderful information I was trying to find this information for my mission.
2011-12-12
Яг зөв. Хүн болгон л дотроо бодолтой байх хэрэгтэй байна.
2011-12-02
Гийжээ...Юу ч үгүй,баялагтай үгүй нь мэдэгдэхгүй дампуурч, их хурлын гишүүд өвгөнт зөөж байхад германчууд манайд тусалсан.Гэхдээ баялагаа бэлэгэл гэж бгаа юм биш.Аягүй бол хужаа нар аваад тойруулаад тор татчихна,тэгээд л монгол хүн, мал 2 орхыг хориглоно.
2011-11-25
В общем, визит Ангелы Мекель к потомкам Чингиз-хана удался на славу и зависть соседям – Китаю и России, которая в советские времена даже не считала Монголию заграницей, а теперь вынуждена будет смотреть на немецкий прорыв на монгольском направлении. И утирать слезу. Но ничего не поделаешь. В «разгульные» 1990-е годы «царю» Ельцину и его горе-реформаторам не надо было махать рукой на бывших союзников СССР – Кубу, Монголию, Вьетнам и пр. http://www.bb.lv/bb/
2011-10-14
ene mongol uls uhaagui gazargui bolloo. hairan us gol, oi mod... olon jiliin daraa afrikin ornuud shig yuch gui hooson hotsroh vii
2011-10-13
ner hund n osoogui zorilgoosoo bolj irj bhad. heregtei yumaa avahiin tuld zaaval avnadaa
2011-10-13
WWW.TERGUUN.NET
2011-10-13
Umhii hytaduudiig bugdiig ni hooj gargagaad 3 dahich oronuudiig oruulah heregtei
2011-10-13
Mongol orniig huvaaj zalgih gej baina. Sercgee mongolchuud aa!
2011-10-13
sercgee,boscgoo mongolchuud aa!!!!!!!!!!!!!!!!!
2011-10-13
shoroond bolj l irj bgan xezee baitlaa manaixiig tooj blaa... tsagtaa xetsuu bxad viz entr deer yaj novshirj ix zan gargadag bsn bilee... socialismiin yeiin xumuus odoo yeiin xumuus 2 uur shuu...
2011-10-12
sercgee,boscgoo mongolchuud aa!!!!!!!!!!!!!!!!!
zovo zov
2011-10-12
Германууд дажгүй улс. Социализмийн үед бэлгээр барьж өгсөн Хивс Мах комбинат АПУ одоо хүртэл байж л байна.
2011-10-12
germany-g demjeestei ugaasaa l germany bol shudraga humuus. Adolf Hitler unendee mundag uran iltgegcvh baildan daguulagch udardagch hun shu de.
2011-10-12
Германууд бол ашиг олж байвал яахаас буцахгүй хүйтэн улс Наана инээж байгаад цаагуураа бол фашистууд Биднийг бодно гэж байхгүй баялаг нь дуусахаар хоол хаана байна тийш яарч байна Хурцаар барьцаалаад одоо хөлсөө авах гэж ирж байна Сэрцгээ Монголчуудаа
2011-10-12
german zugeeree bolno
2011-10-12
Энд бичсэн сэтгэгдлүүдээс хамгийн үнэн, шудрага хэлсэн гэдэгтэй санаа нэг байна. Монголчуудаа сэрцгээ, Монголчуудаа тунгаацгаа, Монголчуудаа үр удам, ирээдүйгээ харцгаая !!!
2011-10-12
gay 99135334
2011-10-12
g 99135334
2011-10-12
hyrts bolon ene abgaig huuj ywyylah heregtei
2011-10-12
German ch bai hen ch bai bugd adilhan ashig sonirhloor orj irj baina. Iimees hashir baij nuhatstai bodoj baij geree baiguulah heregtei. Germanchuud bol naanaa ineegeed tsaanaa neg yozgui huiten muuhai humus. Tednii dund amidarch baisanii huvid helj baina. Bidnii tolgoig huurhun erguulj bgaad ashig olohoo sain medne. Harin zarchimaa zov oilguulaad baigal orchin ed nartai holbootoi asuudal deeree hatuu bair suuritai baij chadval busdiig bodvol arai setgeltei handaj medeh humuus l dee ug ni.
2011-10-12
tiim uchraas German-tai hamtarsan ni zuv. Tolgoigoo sain ajilluulaartai, Tor Zasgiinhaaaaan!
2011-10-12
Gazar shoroogoo sendiichleed mongol hun buhen saihan amidrana gej baihgui shuu. Busad salbraa hugjuuleh heregtei
2011-10-12
tiim uchraas German-tai hamtarsan ni zuv. Tolgoigoo sain ajilluulaartai, Tor Zasgiinhaaaaan!
зоригтоор гэрээ хийлгэвэл нохойн баас болно улс орны эрх ашиг хохирно оюу толгойг яалаа
2011-10-12
BAS URAN ordog bizdee 16 -d ni manaihan howor metal ged huulidaa oorchlolt oruulchihsan blgvi garuud
2011-10-12
Mgl oron mini heerees shar tos olchihood teriigee idej chadahgui, busdad ugch chadahgui, busdad ter shar tos ni baihgui yum shig, teriigee hun bolgond ugnu, huvaana gesen shuu yavaa yaduu,teneg hunii l dur zurag haragdah yum daa.
2011-10-12
germancnuud haigel niseh ongotsnii buudal deer yag l gitler zangaar agdcnij zandarcn bool met haritsaj bsan ni odoo boltol minii sanaanaas gardaggyi . Mongolcnuud iishee busad orni pasporttai irged iishee gehdee gadniihand nairsag mongolcnuudad girler shig haritsaj bsan . germantai german zangaar naanaa ineej tzaanaa bodoltoi harits . Er ni gadniihan bugd yalgaagyi .
2011-10-12
тийм шүү
2011-10-12
Германтай хамтрах нь стратегийн хувьд маш оновчтой шийдэл
2011-10-12
өнөөгийн ху намын засгийн эрх баригчдын оюутолгойн гэрээ бол ирээдүйн монгол орныг 30хан жилийн дотор хоослох гэрээ. Иймээс л 20 гишүүн тэмцэж байсан. харин тэднийг С.Баяр нэг өдөр дуудаад амыг нь хаах гэж байгаа гэнээ.
2011-10-12
хэзээ байтлаа германы канцлер монгол орныг тоож ирж байлаа даа. эх орны минь хөрсөн доорх эрдэс баялаг энэ сайхан орд газрууд эднийг нааш нь өөрийн эрхгүй дуудаад байна. Энэ жил нэн ялангуяа сүүлийн саруудад олон том том орны удирдагчид шил шилээ даран монголыг зорьж ирлээ. тэд ард түмэн нь сэрхээс өмнө орд газрых нь ашгаасхувь хүртэх гэж наашаа тэмүүлцгээж байна. Аргаггүй шүү дээ хөгшин европод үлдсэн баялаг гээд байх юм байхгүй болсон хөрш хоёр орон бол дундаа байгаа алт мөнгө альваа бүхнээр баян өчүүхэн монголд хар шүлсээ гойжуулахгүй байж чадахуу даа. Энэ эрин цаг мөч бол цэрэг зэвсгээр эзэлдэг бус эв түнжингийн гэрээгээр найр тавин хуу хамдаг үе шүү дэ. Чухам ийм үед ард түмэн бид ухаалаг байж эх орныхоо баялагийг хамгаалж ухаалаг удирдагчдаар удирдуулан баялагаа хайр гамтай эдлэж хойч үедээ өв үлдээх хэрэгтэй. Гадныхан бол хуу хамаад аваад гарнуу гэхээс бус ирээдүй үр ач нарыг маань бодно гэж үү
2011-10-12
Яг зөв. Хүн болгон л дотроо бодолтой байх хэрэгтэй байна.
Энд бичсэн сэтгэгдлүүдээс хамгийн үнэн, шудрага хэлсэн гэдэгтэй санаа нэг байна. Монголчуудаа сэрцгээ, Монголчуудаа тунгаацгаа, Монголчуудаа үр удам, ирээдүйгээ харцгаая !!!
тийм шүү
Bagabandiig Germand 2000 ond ailchilah uyed neg muu heltsiin darfga ni huleej avch bailaa,getel odoo ooroo kanzler ni irj baigaa ni mongolchuudiin ner hund ogzom deeshelseniig haruulj baina...really smart mongol guy
2011-10-12
ner hund n osoogui zorilgoosoo bolj irj bhad. heregtei yumaa avahiin tuld zaaval avnadaa
Herzlich Wilkommen Liebe Schoenheit aus Deutschland
2011-10-12
Зарим нэг хүмүүс бөгсий нь долоох нээ! Герман бол Герман. тэд нар Америк, Япон, Солонгос, Хятадаас ерөөсөө ялгаа байхгүй зөвхөн өөрсдийн эрх ашигаа л харна. Түүнээс биш Орос, Хятадыг нэг уурлуулаад Монголыг дэмжие гэсэн гэнэн юм тэд хэзээ ч хийхгүй. Ich bin kein D-hasser, habe aber lang genug dort gelebt um zu wissen, wie sie ticken!!!
2011-10-12
Germanuud ch tus tas humuusdee
2011-10-12
Herzlich Wilkommen Frau A.Merkel.
2011-10-12
gehdee minii sonsonoor germanuud gazarin hovor elementuud- d shunaj irj baigaa, baigaliig jinhen suitgedeg gesen, ug uurhainuud... tiim bolhoor baigal orchni yaam ni ug gereeg nuhaztai uzeh heregtei bolvuu?
2011-10-12
Liebe Angela, Willkommen bei uns. Du kannst alles machen. Viel Erfolg
2011-10-12
Bas l gazar uxaxnee nowsh gej manai mongol svvldee buun nvx l vldex yumbn daa
2011-10-12
Бидний сэтгэлд огт сэв суулгаагүй бараг ганц гэж хэлэж болохоор том гүрний нэг Герман. Энэ боломжийг ухаалгаар ашиглаасаа билээ. Angela Willkommen in der Mongolei!!!
2011-10-12
Герман бол просто гайхашиг Гэхдээ л чи гитлер шүү
2011-10-12
Germaniig demjih heregtei naad zah n hulhi jum hiij hortoi jumaar maniigaa shahgui. German zugeer
2011-10-12
Yadgiin Germantai hamtarch ajillii l daa. Bidniig hezee ch daramtalj shantaajlaj chadahgui humuustei hamtarch ajillaj bolno shdee. Yamar oros hujaa baigaa bish. Orsuud bol manaihiig benzin, tumur zamaaraa daramtlaad l hamag yumiig maani deeremdej bn.
2011-10-12
Germaniig demjij bnaa.Mongol uls germantai iluu oir hamtrah heregeti.oros hitaduud dsvarj bn.baruuniihniig joohon demjih heregeti bnaa.
2011-10-12
В общем, визит Ангелы Мекель к потомкам Чингиз-хана удался на славу и зависть соседям – Китаю и России, которая в советские времена даже не считала Монголию заграницей, а теперь вынуждена будет смотреть на немецкий прорыв на монгольском направлении. И утирать слезу. Но ничего не поделаешь. В «разгульные» 1990-е годы «царю» Ельцину и его горе-реформаторам не надо было махать рукой на бывших союзников СССР – Кубу, Монголию, Вьетнам и пр. http://www.bb.lv/bb/
ene mongol uls uhaagui gazargui bolloo. hairan us gol, oi mod... olon jiliin daraa afrikin ornuud shig yuch gui hooson hotsroh vii