Иргэд орон сууцаа 6 хувийн хүүтэй зээлээр авах боломж бүрдлээ
2012-02-21

Монгол Улсын Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн 6 хувийн хүүтэй, 50 м/кв-аас ихгүй талбайтай орон сууц анх удаа авах иргэдэд олгох тусгайлсан журмыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд шийдэх гэж байгаа. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар орон сууцны талбайн 50 м/кв талбайн энэ хэмжээг хэлэлцээд иргэддээ илүү боломж олгох үүднээс 55 м/кв болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр иргэдийн орон сууц худалдан авах сонголт 9,017 айлын орон сууц болж нэмэгдэж байгаа юм. Мөн анх удаа орон сууц авч байгаа олон ам бүлтэй өрх 3 өрөө байр авах бололцоо үүгээр бүрдэж байна.  Одоогийн байдлаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79, 486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас 18 сарын дотор ашиглалтад орох 28,300 орон сууц баригдаж байгаагаас 6,341 нь 50 м/кв талбайтай байна 6 хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох гэсэн иргэдийн хүлээлт бодит ажил боллоо. Засгийн газрын  хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ дагуу иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар боллоо. Дээрх үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна. Түүнчлэн Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны эх үүсвэр орж ирэх хүртэл хугацаанд батлагдсан журмын дагуу арилжааны банкны өөрийн эх үүсвэрийг ашиглан иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажлыг тухайн банкуудтай хамтран зохион байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав. Хөнгөлөлттэй зээлд зориулан гаргасан Хөгжлийн банкны үнэт цаасны болон хүүгийн төлбөр, иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүү, арилжааны банкаар дамжуулан олгосон орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг ирэх оны  төсвийн тухай хуульд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгсан байна. Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилт, орон сууцны зээл олгох хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга М.Энхболдод даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөв. Сангийн болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зохион байгуулалт сайтай, идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газрын хуралдааны үеэр  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үнэллээ. Мөн иргэдийн хүсэн хүлээж байсан 6 хувийн хүүтэй зээл шийдэгдэж, иргэдээ санхүүгийн хүндрэл багатайгаар орон сууцтай болгох зорилт хөдөлгөөнд орж, бодит ажил хэрэг болж эхэллээ гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглэв. Өнгөрсөн онд иргэдэд олгосон нийт зээлийн 99 хувийг арилжааны банкууд олгосон бөгөөд банкны салбарын хэмжээнд 485.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 15 мянга гаруй өрхөд олгосон байна. Эдгээрээс 8 мянга гаруй зээлдэгч зээлээ эргүүлж төлсөн дүн гарчээ.
Shuud.mn
Сонин хачин
nymka:
delgerengui medeelliig haanaas awah we nadad hariu ilgeegerei
2012-03-18
Chanariig ni sain harah heregtei sh dee gol ni shahaanii bissines bolgohgui bh talaas ni anhaarah ni herehtei bna
2012-03-10
ulzii:
bairlal n haana2 ym boldoo... uneheer bielewel shn l bnshdee
2012-02-25
eniig xardaa galzuu xunii udriin temdeglel:
Одоогийн байдлаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79, 486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулжээ
2012-02-24
Exnii bair ni jijig xuuchnii bair bj ldee. teriigee zaraad ene bairnuudaas xunglulttei nuxtsuluur awch bolox yumuu boloxgui yumuu?
2012-02-24
ene ch odoo bas neg myanguujingiin ylger shig yum boloh bii dee. 495terbum togrogoor 15 myangan ailiin oron suutsnii asuudal shiidegdsen genee, getel 100000 ailiin suutsand 200 terbum togrogiin bond gargasan bh yum yldseniig ni yah yum bol esvel enuun deeree alalts gej bgaa yum bolov uu? Dandaa neg hogiin yum sedeed hoer yzyyrtei yum hiideg ulsuud yumaa daa. Oorsdoo dundaas ni ashig hardag yum bh daa, tomor zamd bas hokhoi baas shig 25saya usd huvaarilaad tag chig bolson.Yostoi nogoo nugeliin nudiig gurlaar huurna gedeg shig l yum boloh yum daa hoorhii 76 unhia muutai uhnanuud mini dee
2012-02-24
zeeliin huu osood huduldan awah chadwar mudaad bhad bairnii une usuud baigaa yum chin tertei tergui oron suutsnii erelt mash ih bgaa ur dun ene bantan bolnoo ha ha ha ha ha hahahahahahahaha bi helhiig husehgui bna
2012-02-23
bataa:
hudlaaa une usnuu
2012-02-23
sanal neg baina yu ynen ter ynen 4jilxiij chadaagyi baij 4 sar xiix yum gene er ni tegeed xiix baisan ch gargaj baigaa shiidver ni mun l ard tymnee doromjilson xeveer 50 mk gesnee ard tymnee nigyylsengyi urshuuj 54 mk bolgoj baigaa yum gene tegeed ter ni 4 xyyxedtei am byld gene ard tymen zaaval umaisan urund yalaa batgana shig jixeestei baix uchirtai yum uu ter 54 mk chini erxem noydiin 3 aduunii l zychee baix .zaaval mk togtoox shaardlagatai yum u esvel enyynees ixiig avch xychrexgyi gej basamjilj baigaa yum uu 4 xyyxedtei ail 3 uruu yumuu 4 uruund amidarch boloxgyi yu 54 mk gedeg chini odogiin barilgiin 1 untalgiin uruu 1 zochnii l uruu shyy dee Ard tymniig arai dendyy basamjlan doromjilj baigaa yum bishyy .Ard tymen mini esvel gazaraa mk aar ni xemjeend 50 xuvitai ni taarax xemjeenii mk tai bair avna geed xevtchixvel yadag yum zaaval arduud ashiggyi deeremdyylj baix yostoi yum uu .Ene 76 mald 54 mk bairand amidardag yadaj 3 gishyyn baigaa bolov u sudalgaa yavuulaxsan tegeed bas Ard tymnii tululul ene ter geed muuruud baigaa yum daa.Xuuli zyin said guai ni arai 54 mk td 6 sayiin tyrees uguud baidag yum bish bizdee .Ard tymen mini ene songuuliar MANAN gej luivarchdad 1 ch sanal uguxgyi baix yumsan jinxene ard tymnee gesen xychin baival uguy yadaj bairgyi ni bairtai mashingyi ni mashintai bolog ger xorolold amidardag amidral meddeg Dondog ni baina u Dulmaa baina u xamaa alga MANAN giix l bish bol.
2012-02-23
zandan:
4 sar ajillah hugatsaa barag uldeegui baihad ingej ard olnoo hudlaa huurch yah gesen yum be. butehgui zuil. ariljaanii bank hezee ch 6 huviin zeel olgohgui. odoo belen mongo baihgui bol ingej hudal yariad hereggui.
2012-02-23
yooy zalhuu hurchihlee. neree bichihgui yasan yum be
2012-02-23
name:
Ariljanii bank 99 huwi genuu uldsen neg huwiig n hen olgoson bolj bnaa???
2012-02-22
davka:
байрны урдчилгаанд хэдэн хувийг төлөх нь мэдэгдэхгүй байна
2012-02-22
davka:
боддог л зүйл.
2012-02-22
Төгсөөд:
МАНАН 22 жил хоосон амласан юм чинь цаашид ч ард түмэн итгэхгүй шүү дээ. чи гахай минь ганцаараа итгээд яв лдаа.
2012-02-22
hamgiin gol ni odoogiin bairnii unii huusiig buulgah heregtei, 1 m2 ni deed tal ni 800.000 gej uls alban yosoor togtooh heregtei, tegehgui bol 1 chenj gehed l 50-60 bair mash hyamdaar avchihaad odoo hed nugalah geed ami ni temtej bna. UUNIIG HAMGIIN TURUUND ANHAARAARAI. HAMGIIN CHUHAL NI UNE URTUG SHUU DEEE.
2012-02-21
bair mash iheer barigdahaar yu gej bairnii une usuh vee deee, harin ch udur ireh tutam unalgui yaah vee deee???? bairnii une yag odoo unaj ehelj bn leee...
2012-02-21
zooochiin:
100мянган айлын орон сууц барих төсөл нь хүмүүс мал муулах үед түүн дээр оволзох ялаа батганыг утаа тавин зайлуулан дараа нь өөрсдөө тарган махаа амтархан хүртэхтэй агаар нэг юм шиг санагдчихлаа. Гэр хорооллынхний амьдарч байгаа газар нутгийг амттай шүүслэг махтай зүйрлэж болно. Гадаадын улс оронд бол томоохон хотын хойд хэсгийн томоохон уулын урд өвөр бэл болсон уудам тэгш тал нь хүн амьдрахад хамгийн таатай бөгөөд үнэтэй дээд зэрэглэлийн газарт тооцогддог. Монголын хувьд ч ялгаагүй уулын өвөр бэл газар нь хүн амьдрахад хамгийн тохиромжтой газар юм. Дээр үеийн монголчууд үүнийг мэддэг байсан бололтой тэгээд л Гандан Тэгчилэн хийд, Дамбадаржаалин хийдийг Чингэлтэй уулын өвөр хормойд, Манзуширийн хийдийг Богдхан уулын өвөр бэлд барьжээ. Үүнийг мэддэг хөрөнгөтөн, эрх мэдэлтнүүд гэр хорооллынхныг одоогийн байгаа энэүү байгалийн зохицол энэ тэр бусад зүйлээрээ ч хүн амьдрахад хамгийн таатай уг газар нутгаас нь хөөн зайлуулж тэнд нь хөрөнгөтөн баячуудад зориулсан орон сууцны хороолол энэ тэр барьж мөнгө хийх гэсэн төлөвлөгөө биздээ. Ингэхийн тулд л гэр хорооллынхний цэвэр бохирын шугам, халаалт дулааний асуудлыг шийдэж өгөхгүй дурсах ч үгүй байгаа юм. Түүнчлэн агаарын бохирдлыг голчлон үүсгэгч нь цахилгаан станц гэдэг нь ойлгомжтой байсаар байтал түүнийг шийдэх арга зам нь тодорхой байтал ард түмэнд энэ талаар огт мэдээлэхгүй агаарын бохирдлыг шийдэх жинхэнэ гарцыг эрэлхийлэх шинж ч алга. Гэр хорооллынхныг одоогийн газраа орхих хүртэл агаарын бохирдлыг шийдэж өгөхгүй бодолтой байх шиг байна. Махны үнэрээр хооллохоор ирсэн ялааг утаа май тавьж хөөж зайлуулдагтай адилаар хөөрхий ядарсан эгэл борчуудыг амьдрах таатай орчин бүрдүүлж өгөхгүй боомилсоор холдуулах гэсэн санаа биздээ. Тиймээс 3-5 гэсэн дүрмийг хэзээнээс хэргэжүүлэх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал бөгөөд үүнийг гэр хорооллынхны газрыг хөрөнгөтнүүд гартаа оруулсныхаа дараагаар хэрэгжүүлэх болно. 3 гэдэг нь хот доторх цахилгаан станцын утааг 3 жилийн дотор 50% багасган, 5 гэдэг нь 5 жилийн дараа цахилгаан станцын утааг 100% үгүй хийнэ гэсэн үг. Тэгсэн цагт улаанбаатарын хойд хэсэг буюу Чингэлтэй уулын өвөр нөмөрт байрлах одоогийн гэр хорооллынхны төвлөрөн амьдарч буй газар дэлхийн томоохон хотуудын хойд хэсгийн газрын зэрэглэлийн жишгийн дагуу хамгийн үнэтэй газар /одоогийн өртгөөсөө ойролцоогоор 30 дахин үнэтэй/ болж хувирна. Үүнийг мөнгө цагаан, нүд улаан гэх хөрөнгө мөнгөний араас хөөцөлдөгсөд, эрх мэдэлтнүүд сайн мэдэж байгаа. Тиймээс л агаарын бохирдлоор далимдуулан гэр хорооллынхныг холдуулахын тулд 100 мянган айлын орон сууцыг яаравчлан барина гэж байгаа юм. Тэрхүү 100 мянган айлын орон сууцыг барьж байгаа зорилго нь ердөө л гэр хорооллынхны газрыг чөлөөлж авахын тулд барьж байгаа учраас хүн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрэн гүйцэд хангаагүй чанаргүй орон сууц байх болно. Одоо зурагт мэдээллийн хэрэгслээр хэл ам дагуулаад байгаа чанаргүй шинэхэн барилгууд шиг л юм хийж нүглийн нүдийг гурилаар хуурна даа. Орон сууцны өрөөнийх нь доторх орон зай нь ч давчуу жижигхэн байна биз. Монгол гэр нь дунджаар 30 метр квадрат болохоор амьдардаг гэрээс нь жаахан томсгосон байхад болно гэдэг үүднээс нэг гэр бүлд 35 метр квадратын орон зай ноогдуулахад болно гэж үзэх болно. Дээхэн үед оросуудын барьсан орон сууц нь голчлон 2-3 өрөөтэй байх бөгөөд энэ дунджаар 100 метр квадрат болж байгаа юм. Ингээд бодоод үзэхээр наад луйварчид чинь яасанч олигтой юм хийхгүй. Би л лав агаарын бохирдлоос болж хичнээн өвдөж шаналсан ч агаарын бохирдол голчлон үүсгэгч нь гэр хороолол гэж хичнээн гүтгүүлж муучлуулсан ч яасан ч одоогийн амьдарч байгаа газраа луйварчдад булаалгахгүй эндээ амьдарсаар л байх болно. Би хөх толботой монгол хүн болохоороо торго шиг ногоон зүлэгтэй хашаандаа тухлаг хувийн сууц барьж үр хүүхдүүдээ тэндээ өсгөн аж төрөхийг хүсч байна. Гэр бүлээрээ чимээ аниргүй, уудам ногоон хүрээлэнд бидэнд ийм эх оронг үлдээж өгсөн эрэлхэг баатруудыг дурсан ямар үнэ цэнэтэй эх орон болохыг хүүрнэх тийм л газар болгох ёстой байлаа. Гэвч одоо нэгэнт энд аль хэдийн монголчуудын нэгээхэн хэсэг аль хэдийн амьдралаа төвхнүүлээд байна. Баян цатгалан энээ тэрээгээрээ дуудуулж байгаа ч тэд бидний нэг хэсэг. Тиймээс бид одоо энэ үүссэн бухимдал асуудлыг хамтдаа хэрхэн шийдэх вэ гэдгээ бодох цаг болоод байна. Нэг нэгэндээ уурлаж хорсох биш хамтдаа асуудлаа шийдэхийн тулд хүн болгон өөрт байгаа нийтэд тустай санаа бодлоо бусадтай хуваалцан хамтдаа хэрэгжүүлье. Бид бүгдээрээ монгол хүн болохоор бидний хэлэх санал бүхэн монгол хүн, монголын ирээдүйн төлөө байх болно. Харин одоо өөрт байгаа хэдэн саналаа та бүхэнтэйгээ товчхон хуваалцая. Баян ч бай ядуу ч бай бид монголчууд. Зайсан ч бай баянхошуу хайлааст г.м гэр хороолол ч бай бүгд улаанбаатар хотын нэгээхэн хэсэг. Баячуудын хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан байгаа л бол гэр хороололд ч адилхан л байх ёстой. Энэ бол МУ-ын үндсэн хуулийн 14-ын 2-т нийцсэн зүйл юм. орон сууцны хороолол болон гэр хорооллын халаалтын талаар надад нэг санал байгаа юм. Үүнээс хойш улаанбаатарт томоохон орон сууц, барилга байгууламжаас бусад сууц, байгууламжийн халаалтанд керосин ашиглах нь зүйтэй юм. Хагас кокс, нүүрс г.мийн зүйлийг хэрэглэхээ больцгооё. Монгол улс нь газрын тосны ордтой. Манай дорнод болон дорно-говь аймгийн нутагт орших газрын тосны ордоос одоогоор хятадын компани олборлолт хийж байна. Тэндээс жилдээ дунджаар 500000тн газрын тос олборлодог. Гэтэл улаанбаатарын томоохон орон сууцны хороолол болон барилга байгууламжаас бусад бүх сууцанд 200000тн газрын тос л байхад нийтэд нь өвлийн халаалт дулааны хэрэгцээг нь хангаад байж чадна. Харамсалтай нь манайд газрын тос боловсруулах компани үйлдвэр байхгүй болохоор л бензин шатахуун г.м газрын тосны бүтээгдэхүүн гэж хэлж болох зүйлийг оросоос импортолж байгаа ч одоогоор дорно-говийн зүүн баян, сайншанд болон дархан уул аймаг гэсэн 3 газарт газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Тиймээс 2 жилийн дараагаар бидэнд керосин байхгүй гэсэн зовлон алга болно. Улсад нь газрын тосны орд, түүнийг боловсруулах үйлдвэр аль аль нь байхад нийслэлдээ халаалтанд керосин биш нүүрс хэрэглэх тэнэг улс дэлхийд хаана ч байхгүй гэдгийг шийдвэр гаргагч эрхмүүд сайн ойлгох хэрэгтэй. Монголчууд бид эх орны хөрсөнд байгаа баялгаа бүгдийг нь хятад руу урсгаж орхихгүйн тулд 76-д хүчтэй шаардлага тавих ёстой энэ л бидний хийж чадах зүйл. Халаалтанд керосин хэрэглэвэл улаанбаатарын агаарын бохирдлын 10 хувийг шийдлээ гэсэн үг. Харин үлдэгдэл 90 хувь бол цахилгаан станцаас шалтгаалах юм. Цахилгаан станцын утаа нь голчлон гэр хорооллын хэсэг буюу хотын хойд хэсэгт бөөгнөрөн аймшигт гамшгийн үр Цахилгаан станцаас ялгарах утаа нь 5хан км-ийн зайтай орших зайсан толгой хавьд ч тархах юм. Иймээс улаанбаатарын цахилгаан станцуудыг 3 жилийн дараагаас эрчим хүч үйлдвэрлэхийг нь зогсоож Чандганы цахилгаан станцаас улаанбаатарыг эрчим хүчээр хангавал цахилгаан станцаас гарах хорт утаа 50 хувь багасна. 5 жилийн дараа оросоос байгалийн хийн дамжуулах хоолой тавих болохоор цахилгаан станцын үлдсэн 50/орон сууцны халаалт/ хувид нь байгалийн хий юмуу нүүрсний хий ашигласнаар цахилгаан станцаас ялгарах утаа үндсээрээ шийдэгдэж байгаа юм. Цахилгаан станцын утааг 3 жилийн дараа 50 хувийг, 5жилийн дараа гэхэд 100 хувь үгүй хийхийг зайсан толгойд амьдрагсад ч гэр хорооллынхон ч энэхүү хорт утааны хөнөөлийг амсагч хэн боловч нэгдэн 76-аас шаардан үүний төлөө хатуу тэмцэцгээе.
2012-02-21
Chanariig ni sain harah heregtei sh dee gol ni shahaanii bissines bolgohgui bh talaas ni anhaarah ni herehtei bna
yooy zalhuu hurchihlee. neree bichihgui yasan yum be
davka:
боддог л зүйл.
Deer setgegdel:
Bi 20 jil huurtaj songuul dohohoooor ehlvvvlsen ajiluuud amalsan tangrag hezeech bielej bgaaagvi. Yum.. Minii huviin amidral nuran unaj doooshloh ni dvvvrcheee eh ornooo har ard tvmnee har hujaaagaar dvvrsen uhaj maltsan gazar utaand daragdsan hot zudand svirsen mal allaga avilgal bayjsan hvmvvsiiin hereglee shirgesen hordson gol moron gemt hereg ene bvgdiiig 2 nvdeeeree harlaa
2012-02-21
Tugsuu:
Хоосон амлалт гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ. Хүн хийсэн гээд байхад хараагүй байж, мэдэхгүй байж хийгээгүй гэж гүтгэхээ боливол таарна. Нэг хүн, нэг байгууллага ч гэсэн ийм юм хийлээ гээд мэдээлж байгаа нь сайшаалтай. Нэг нэгнийгээ дэмжиж урам өгч баймаар. Хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан нэг нь баярлалаа гээд хэлчээч.
2012-02-21
сэтгэгдэл:
Мааш буруу бодлого. зөвхөн нэг талынх нь зээлийг хүүг ингэж бууруулах нь эрэлт нийлүүлэлтийн харьцааг алдагдуулж тэртэй тэргүй аймшигтай өсөлттэй байгаа үнийг улам хөөрөгдүүлнэ шдээ
2012-02-21
saraa:
batbold bol ene ueiin hamgiin hulchgar bogood avilgach hulgaich narinn bureldhuuntei teneg zasgiin gazar zailj taraah ni zuitei
2012-02-21
Fgh:
Hoooson amlalt .sanal bolgoloo demjleee ch geh shig hulgIchid hutsah gej
2012-02-21