Баярын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
2012-02-21

21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун зүгийн нутгаар, 23-нд төв, зүүн зүгийн нутгаар, 24-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 21, 23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс Ерөө голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт баярын өдрүүдэд цаг агаар тогтуун, шинийн нэгний буюу 22-ны өдөр өдөртөө 10 хэм, 23-нд 11 хэм хүйтэн байна.
Shuud.mn
Сонин хачин
asd:
2012-03-13