МУБИС-ийн Гадаад хэлний сургууль шинэ хичээлийн байртай боллоо
2012-02-21

МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн хичээлийн шинэ байрны ашиглалтад оров.  Монгол Улсын Засгийн Газар боловсролын чанарын асуудал тэр дундаа багшлах боловсон хүчний чанарын асуудалд онцгой анхаарч, ирээдүйн багш нарын сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.   Хичээлийн шинэ байр ашиглалтад орсноор тус сургуулийн оюутнуудын сурах орчин нөхцөл сайжирч, сургалтын чанар дээшлэх аж. Энэхүү  шинэ хичээлийн байранд ГХС-ийн 1000 гаруй оюутан багш нар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм. Таван давхар тус сургуулийн хичээлийн шинэ байрыг жил хүрэхгүй хугацааны дотор барьж ашиглалтад оруулжээ.   Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
Аззаяа:
эешийн оноогүй яаж орох вэ
2016-08-29
Аззаяа:
Эеш.н онооны гадаад хэлний сургуульд яаж орох вэ?
2016-08-29