Сэлэнгэ аймагт айлын өвөлжөө шатжээ
2010-12-01

Улаанбаатар хотод гал түймрийн 1, галын зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн 3  дуудлага тус тус ирсэн байна.

Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 28 дугаар гудамжинд иргэн М-ын 4х2 метрийн  хэмжээтэй нүүрсний амбаар шатаж байсныг Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасаг унтраасан байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн иргэн Н-гийн 8х10 хэмжээтэй өвлийн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах гал унтраах 12 дугаар анги,    Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн иргэн  Д-ийн 8х10 хэмжээтэй өвлийн байшин шатаж байсныг Аврах гал унтраах 45 дугаар ангийн тасаг тус тус унтрааж аюулгүй болгожээ.

Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын иргэн Х-гийн 35х15 метрийн хэмжээтэй өвөлжөө болон өвс /12 машин/ шатаж байсныг Аврах гал унтраах 36 дугаар ангийн тасаг  тус тус ажиллаж ажиллаж унтраасан байна.

Н.Батаа
Shuud.mn
Сонин хачин