Хүн амины хоёр хэрэг гарчээ
2012-02-24

Цагдаагийн ерөнхий газраас баярын өдрүүдэд нийслэл хотод гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.   Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн мягмар гаригийн 17.00 цагаас лхагва гаригийн  17.00 цагийн хооронд 102 дугаарын утсанд иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 900, зам тээврийн ослын 87 мэдээлэл хүлээн авчээ.  Үүнээс  гэмт хэргийн шинжтэй 35  үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XIII хороо, “Сургуулийн задгай” гэх газар  58 настай эмэгтэй Д-г төрсөн хүү  нь болох 31 настай Ц согтуурсан үедээ зодсон хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Шинийн 1-ний өдөр иргэд, байгууллагаас 102 дугаарын утсанд 2579 удаа холбогдсоноос гэмт хэрэг зөрчлийн 679, зам тээврийн ослын дуудлага 105-ыг хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 22 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнээс бусдын биед гэмтэл  учруулах дөрөв, хүчиндэх нэг, хулгайлах дөрөв, танхайрах дөрвөн хэрэг гарчээ. Харин өчигдөр нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 896, зам тээврийн осол, хэргийн  мэдээлэл 118-ыг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 34 үйлдэл  бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Эдгээрээс хүн амины хэрэг хоёр, бусдын биед гэмтэл  учруулсан нэг, хулгайн дөрөв, танхайн 12 хэрэг гарчээ.   Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
Aimaar bainaa manaihan, arhidalt l iim yum uusgej baigaa l daa
2012-02-24