Хөшөөтийн зам нээлтээ хийлээ
2012-02-25

Хөшөөтийн уурхай, Барлагийн хавцал, Олон булагийн орд, Ярантын боомтыг холбож тавигдсан 311 км хүнд даацын хатуу хучилттай замыг албан ёсоор ашиглаж эхлэхээр боллоо. Тус зам ашиглалтад орж бүтээгдэхүүнээ тээвэрлэн, экспортонд гаргах болсноор “МоЭнКо” ХХК-ий хувьд Хөшөөт төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаа эрчимтэй үргэлжлүүлэх боломжийг нээж өгч байгаа ажээ. Хөшөөтөд үйл ажиллагаа явуулж буй “Мо Эн Ко” компаний толгой компани болох MEC-ийн Гүйцэтгэх Захирал Жэймс Шаеффэр ойрын хугацаанд буюу энэ 2012 онд жилийн турш 1.8 сая тонн түүхий нүүрс олборлон экспортонд гаргахаар төлөвлөснөө хэллээ. Мөн ийм хэмжээний хүчин чадалтай олборлох үйлдвэрийн тоног төхөөрөмжийг жилийн өмнө уурхайд авч ирж суурилуулсан ч, нүүрс тээвэрлэх хүнд даацын замыг албан ёсоор ашиглах зөвшөөрөл аваагүй байсан болохоор тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй байжээ. Харин одоо энэ тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг бүрэн ашиглаж долоо хоногийн 4-5 өдөрт уурхайгаас ачилт хийнэ. Үйлдвэрийн шат дамжлагын хувьд эхний ээлжинд түүхий нүүрс олборлох ба дараагийн шатанд нүүрсийг шигшүүрээр ялгаж, зах зээлд гаргадаг болох улмаар хуурай баяжуулах үйлдвэр, эцэст нь нүүрс угаах үйлдвэрийг байгуулан ашиглалтанд оруулснаар нэмүү өртөг шингэсэн, үнэ өндөртэй бүтээгдэхүүнийг борлуулалтанд гаргах боломжоор хангагдах юм  байна. Хөшөөт төслийн хүрээнд хэрэгжих хамгийн чухал хийгээд том ажлууд гэвэл нүүрс угаах болон эрчим хүчний үйлдвэрийг барьж байгуулан ажиллуулах явдал. Гэсэн ч нэг бэрхшээлтэй асуудал байгаа нь усны нөөц хомсхон байгаа хэрэг гэнэ.  Хүрэлцээтэй усны нөөцийг олж, бий болгох талаар хайгуул судалгаа явуулж хамгийн үр өгөөжтэй сайн технологи ашиглахыг эрхэмлэж байгаа. Юуны өмнө усыг хэмнэлттэй бас бүрэн дүүрэн ашиглахын тулд зориулалтын ус хадгалах савнуудыг хэрэглэж, нэг саванд дүүргэсэн усыг олон дамжлага дамнуулан дахин ашиглах замаар ажиллах нь зөв гэсэн шийдэлтэй байна. Угаах үйлдвэр болон эрчим хүчний үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт усны нөөцийн асуудлыг шийдэх, хоёрт техник эдийн засгийн үндэслэлийг боловсрлуулах, гуравт байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг боловсруулж бэлэн болгох, үүний дараа нарийвчилсан зураг төслийг гаргах гэсэн ажлууд шат дараатайгаар хийгдэх юм байна. Зам ашиглалтад орж, тээвэрлэлт хийх боломж нээгдсэн нь Хөшөөт төслийн хувьд тун чухал зүйл гэдгийг тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлага болон мэргэжилтнүүд бүгд л онцолж байна. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин
tumur zam bar geed baihad nuu lalaruud
2012-03-23
zorig:
Yxsendee gaixuuldag baina. Mongoliin bayalagiig zooj gargax daradan zamtai bolj l baina. Bolovsruulax yildveree exelj baraix estoi baisiim
2012-02-26
сандаг:
түүхий эдийг маань зөөх зам бус аймаг сумдын хооронд зам засаасай билээ
2012-02-25