Ял сонссон 17 хүүхэд давж заалдана
2012-02-25

Хулгай, дээрэм, хүчин, танхайн хэргийг удаа дараа бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогдсон 22 хүүхдийг шүүх хурал  сар шинийн өмнөхөн цагдан хорих 461 дүгээр ангид болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан юм.  Шүүх бүрэлдэхүүн дээрх 22 хүүхдээс насанд хүрээгүй дөрвөн хүүхдийн ялыг хойшлуулж, нэг хүүхдийн хэргийг хэрэгсэхгүй  болгож  үлдсэн 17 хүүхдийг гэм буруутай хэмээн үзэж 3.8-8.6 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Анхан шатны шүүхээс ял авсан 17 хүүхэд  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах юм байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 126.3, 147.2, 145.2, 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Дээрх хүүхдүүд 2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэргийг үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн байдаг ажээ. Мөн хэргийг шалгах явцад оргон зайлж байжээ. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
hereg yunaas garah bolson talaar sudalj uzmer yum bas setgel zuin zowlogo ogch nigemshuleh tal deer n anharahas bish shorond hiilee geed buh yum namjihgui garch ireed bur l araatan bolishde
2012-02-25