“Бүргэдийн баяр” болно
2012-02-27

Монголын аялал жуулчлалын холбооноос “Нүүдэлчний өвөл-2012” наадмыг зохион байгуулж байгаа билээ. Хоёр хэсгээс бүрдэж байгаа уг наадмын хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн өдрүүдэд “Цагаан сар”, “Шинэ оны анхны нар харах аялал”, “Мөсөн шагайн наадам” болсон.   Харин ирэх сараас эхлэн тус наадмын хоёр хэсэг үргэлжлэх юм байна. Тухайлбал,  “Мөсний баяр” Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд болох бол “Чингисийн хүрээ” жуулчны баазад 5-нд “Бүргэдийн баяр” зохион байгуулах юм байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн Булган сумын төвд гуравдугаар сарын 6-8-ны хооронд “Тэмээний баяр” болсноор энэхүү наадам өндөрлөх ажээ.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
Marta:
Tax ene ter avah uu. negdsen unaa ene ter bdga bolov uu humuusee.
2012-02-27
kk:
tov aimag oroh zamd ondor dov d bga
2012-02-27
bayan ulgiid baidag yum
2012-02-27
Chingisiin HUree ni haana baidag yum be?
2012-02-27