Цагдаагийн дарга нарыг шүүх хурал хойшиллоо
2012-02-27

2008 оны сонгуулийн дараах үймээнээр гал зэвсэгт өртөн таван хүн амь насаа алдсан хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг шүүх хурал 14.05 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд эхэллээ.   Шүүх хурлыг Ч.Хосбаяр даргалаж, шүүгчээр Ч.Алдар, С.Оюунчимэг нар ажиллаж байна. Харин улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр О.Алтангэрэл, Ц. Итгэл Д. Оросоо, Д.Эрдэнэтунгалаг, Ч. Өлзийсайхан оролцох байсан ч Ц.Итгэл, Ч.Өлзийсайхан нар шүүх хуралд ирээгүй байна. Эх суралжийн хэлснээр Ц.Итгэл өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн аж. Шүүх хурлаар төрийн нууцтай холбоотой асуудал яригдах тул хаалттай болох магадлалтай байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал ирэх сарын 14-нийг хүртэл хойшиллоо.        
Shuud.mn
Сонин хачин