Оскарын шагналд бухимдсан жүжигчин бүсгүй цагдаад баривчлагдав
2012-02-28

Blade Runner киногоор Америкийн олон нийтэд танил болсон жүжигчин эмэгтэй Шон Янг өчигдөр Оскарын 84 дэх удаагийн ёслолын ажиллагааны дараа хэсэг дотны хүмүүстэйгээ нэлээдгүй баярлан цэнгэлдсэн байна. Энэ үеэрээ Шон Янг Оскарын талаархи сэтгэгдэлдээ хөтлөгдөн нэлээдгүй бухимдан ойр хавийн хүмүүстэй муудалцаж орчин тойрны оршин суугчдын тайван байдлыг эвдсэн тул цагдаа нар ирж түүнийг баривчлан саатуулжээ. Улмаар Шон Янг 20 мянган ам,доллар төлөн барьцаагаар суллагдсан байна. Тэрбээр 2008 онд ч мөн иймэрхүү хэрэгт орооцолдож байсан ба согтуугаар машин жолоодож цагдаад саатуулагдсаны улмаас түүнийг Оскарын ёслолын зохион байгуулагчид хөтөлбөрөөсөө түүнийг хасаж байсан гэнэ.  
Shuud.mn
Сонин хачин
Монгол:
ЯДГАРЧ ҮЛДДЭГ ЮМ ДАА. ОДОО МАНАЙД ДҮҮРЭН ИЙМ ХҮМҮҮС БАЙНА ДҮҮРЭН ОДУУД. ТЭГЭЭД УНАГАН ЗАН НЬ ГАРНА. ГАРААД ЭХЭЛСЭН ДЭЭ. ТЭГЭЭД 1-2 НЬ Л ҮЛДЭНЭ. ТЭР НЬ ЗӨВ ДӨӨ. ЭЛИЙРСЭН 1 ХӨДӨӨНИЙ ДУУЧИН ХЭН БИЛЭЭ_
2012-02-28
jk:
ovoo gar ve.niilj uuy baiz.
2012-02-28