Усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрвөн энэ жил хоёр өдөр тохиосон байгаа. Тиймээс Манал бурхны буулттай гэх хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр ирэх пүрэв гаригт тохионо.
Энэ өдөр жилд ганц удаа буудаг Манал бурхан залардаг хэмээн үздэг. Тиймээс энэ өдөр гандан хийдүүд үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ном хурдаг уламжлалтай.
Дашрамд дурдахад, Гандантэгчилэн хийд сүсэгтэн олонд зориулж шинийн найман болон 15-нд үнэгүй ном хурах ажээ.
Д.Цэцэг