Болгарт гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулав
2012-02-28

Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар улсад суугаа Элчин сайдын яамнаас шинийн нэгэнд буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр тус улсад оршин суугаа монгол иргэд, суугаа орны яам, газруудын ажил хэргийн холбоотой удирдах албан тушаалтнууд, гадаадын зарим орны Элчин сайд нарт зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ үеэр Элчин сайдын яамны байранд “Өнөөгийн Монгол Улс” гэрэл зурагийн үзэсгэлэн гаргасныг манай иргэд, эрхэм хүндэт зочид ихэд таашаан үзэж сонирхов. Үзэсгэлэнд 100 гаруй гэрэл зургийг дэлгэн үзүүлсэн байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин