Ума Турман хөл хүнд болжээ
2012-02-28

Холливудын алдарт жүжигчин, “Биллийг устга”, “Гэмт хэргийн товчоо” зэрэг олон киногоороо бидний танил болсон Ума Турман хөл хүнд болсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр түгж эхэллээ. Түүнийг 2012 онд хөл хүнд болж, олны анхааралд өртсөн анхны од хэмээн нэрлэж байгаа аж. Одоо төрөх хүүхэд нь Ума Турман өнгөрсөн жил загварын компанийн босс Арпад Бюссонтой гэрлэсэн бөгөөд тэдний дундаас мэндлэх анхны хүүхэд нь аж. Жүжигчин Этан Хауктай олон жилийн амьдралаа холбож асан Ума Турман одоо хоёр хүүхэдтэй билээ.
Shuud.mn
Сонин хачин