Пакистанд зорчигч бүхий автобус руу халдаж 18 хүний амийг хөнөөжээ
2012-02-28

Пакистаны хойд нутгийн Кохистан хэмээх уулархаг мужид Равалпиндигээс Гилгит хотыг зорин явсан зорчигч тээврийн автобус руу зэвсэгт этгээд халджээ. Замын хажууд нуугдсан зэвсэгт этгээд автобус руу гэнэт гал нээсэн бөгөөд энэхүү халдлагын улмаас 18 хүн газар дээрээ амиа алджээ. Долоон зорчигчийн биеийн байдал тун муу эмнэлэгт хүргэгдсэн байна. Албаныхан халдлагын буруутан нь Талибаны зэвсэгт дайчид хэмээн үзэж байгаа аж. Олон хүний амийг хөнөөсөн зэвсэгт этгээдийг баривчилж чадаагүй гэнэ. Энэ тухай BBC агентлаг шүуурхай мэдээлжээ.  
Shuud.mn
Сонин хачин