Дотоод хяналтаа сайжруулахыг үүрэг болголоо
2012-02-29

Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс Үндэсний татварын албаны харъяа нэгжүүдийн 2011 оны үйл ажиллагаанд мониторинг хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгийн тухай даргын зөвлөлийн өргөтгөсөн онлайн хурал боллоо. Системийн дүнгээр Татвар төлөгчийг бүртгэлд хамруулж, татварын суурийг өргөжүүлсэн байдал 95,6 маш сайн, Татвар хураалтын түвшин 79,750 буюу хангалттай, Татварын орлогын төлөвлөгөөний биелэлт 100%, Татварын хяналт шалгалтын түвшин 98,143 буюу маш сайн, Мэдээлэл, статистикийн үйл ажиллагааны түвшин 92,477 буюу маш сайн, Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ 90,466 буюу маш сайн, Татварын албаны хүний нөөцийн ашиглалт, дотоод ажлын хэрэгжилтийн байдал 93,208 буюу маш сайн үзүүлэлттэй гарсан байна. Цаашид хийх ажлын талаар: •    хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгж, татвар төлөгчийн бүртгэлд бүртгэгдсэн татвар төлөгчдийн зөрүүг арилгах, ААНОАТ-ын төрлийн бүртгэлээс хасахдаа “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын 8.1.4, 8.1.5, 8.4 дүгээрт заасныг хэрэгжүүлж, татвар төлөгчийн бүртгэлийн баазыг цэгцлэх; •    Татвар төлөгчдийг татварт хамруулсан байдал шалгуур үзүүлэлтийн хувийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллах; •    Татварын тайлан хүлээн авалтын байдалд дүгнэлт хийн “Х” болон “алдагдалтай” тайланг бууруулах талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулан шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах; •    Оны эхний болон тайлант хугацаанд хяналт шалгалтын актаар ногдуулсан татварын өрийн барагдуулалтыг сайжруулах, татварын өрийг хураах талаар ТЕХ-д заасан шат дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, улмаар татвар хураалтын түвшингийн тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах; •    Татварын албаны мэдээллийн санд бүртгэлтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүхээр татан буугдах шийдвэр гарсан, эзэн холбогдогч нь эрэн сурвалжлагдаж байгаа зэрэг шалтгаанаар маргааныг шийдвэрлэх боломжгүй актыг эцэслэн шийдвэрлэх талаар цаашид анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн маргаантай актын бүртгэл, шийдвэрлэлтийн байдлыг цэгцлэх; •    УТОХГ-аас хийсэн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн талаар хийсэн төрөл бүрийн судалгаа, техник туслалцааны зөвлөмжүүдийг хэрхэн ашиглах талаар заавар, аргачлал, боловсруулан бусад татварын албадын хэмжээнд ашиглах; •    Хөндлөнгийн мэдээллийн цуглуулалт, ашиглалтын байдлыг сайжруулж, цуглуулсан болон ашигласан мэдээллийн тоо, хэмжээг шалгасан татвар төлөгчийн тоотой уялдуулж, мэдээ, тайланг маягтын дагуу үнэн зөв гаргаж ирүүлэхэд анхаарч ажиллах; •    Татварын албаны дотоод ажлын төлөвлөлт, зохион байгуулсан ажлыг , тайлагнахдаа төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг товч тодорхой, тоо хэмжээ, цаг хугацаа, хийсэн ажлын гол үр дүнг гарган, хугацаанд нь ирүүлэхэд анхаарах; •    Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн технологи үйл ажиллагаа доголдож “Дутагдалтай” үнэлгээ авсан үйл ажиллагааны чиглэлүүдийг онцлон анхаарч, доголдож байгаа үйл ажиллагааг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулан , үр дүнг тооцон ажиллахыг ТЕГ-ын даргын зөвлөлөөс үүрэг болголоо.
Shuud.mn
Сонин хачин