Хүүхдүүд Азийн спортын наадмыг сурвалжилна
2012-03-01

Азийн олимпийн зөвлөл, Монголын үндэсний олимпийн хороотой хамтран өсвөрийн сэтгүүлчдийн хөтөлбөрийг эхлүүллээ. Уг хөтөлбөрт “Орчлон”, Улаанбаатар дахь Америк сургууль, “Кингс Кидс”, Нэгдүгээр сургуулийн нийт 53 сурагч оролцов.   Оролцогч хүүхдүүд спортын уралдаан тэмцээнийг сурвалжлахад анхаарах зүйлс, тамирчны тухай нийтлэл, мэдээг хэрхэн бичих, хэвлэлийн бага хуралд хэрхэн оролцох гээд спортын сэтгүүлчид байх анхан шатны мэдэгдэхүүнийг олгожээ. Сургалтын төгсгөлд оролцогчдоос шалгалт авсан бөгөөд шалгарсан хүүхэд ирэх жил БНСУ-ын Инчон хотноо болох Азийн танхимын спорт, тулааны спортын наадмыг сурвалжлах эрхээр шагнуулах аж.   Ази тивд анх удаа зохиож буй уг хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд Азийн олимпийн зөвлөлийн спортын наадмын хэлтсийн дарга Хайдар Фарман, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар нар оролцов.   Монголын  Хөтөлбөрийг Азийн олимпийн зөвлөлийн “Олимп Ази” сэтгүүлийн ерөнхий редактор Жереми Уолкер, Азийн олимпийн зөвлөлийн олон нийт хариуцсан менежер Жиан Жоу нар удирдан явууллаа. Ноён Жереми Уолкер нь Англи улсын иргэн бөгөөд 30 гаруй жил спортын сэтгүүлч хийж, 1990 оноос хойшхи бүх олимп, азийн наадмыг сурвалжилсан туршлагатай сэтгүүлч, Жиан Жоу нь Английн Ливерпулийн их сургуулийн доктор ажээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
tuya:
Aziin avarga irex jil bish 2014 ond incheon xotod bolno shtee
2012-04-04