Уул уурхайн салбарынхан санал солилцоно
2012-03-01

“Хариуцлагатай, ил тод, уул уурхайн үндэсний бизнесийн зөвлөл”-ийн ээлжит хурал энэ сарын 13-ны өдөр МҮХАҮТанхимын хурлын танхимд болно. Энэхүү хурлаар байгаль орчинд ээлтэй технологиор  уул уурхайн салбарыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа  гадаад эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцах аж. Мөн хувийн болон улсын өмч дээр тулгуурласан уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны үйл ажиллагааг дэмжих, Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд ижил тэнцвэрт нөхцөлд бизнес эрхлэх, эрдэс баялагийн салбарын хөгжлийг бусад ижил төстэй ордыг ашиглаж буй олон улсын технологийн түвшинд хүргэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх талаар санал солилцоно. Түүнчлэн эрдэсийн түүхий эдийн зах зээл судлал, эрсдэл, менежментийн цогц асуудлыг шийдвэрлэх талаар харилцан зөвшилцөж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцах аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин