Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох уулзалт боллоо
2012-03-01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж байгаа хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох гарцыг хайх нээлттэй уулзалт боллоо.   “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдвээр Төрийн ордоны “Иргэний танхимд” болж байгаа энэ уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газоын ажилтнууд оролцож байна.   Мөн Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, мөн холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, оюутан залуусын төлөөлөл хамрагджээ.   Уулзалтын үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагаас Монголд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ямар түвшинд байгаа,  түүний хор аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, нэгэнт бий болсон хорт зуршлыг таслан зогсоох талаар мэдээлэл хийсэн юм.   Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин