Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийв
2012-03-01

Хан-Уул дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын Засаг дарга, хэсгийн байцаагч, бизнесийн зөвлөлийн төлөөлөл хамтран хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийлээ. Энэхүү шалгалтад дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 164 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар хамрагдав. Шалгалтын үеэр Хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим, шингэрүүлсэн шатдаг хийн зуух болон баллонт төхөөрөмж ашиглалтын талаар зөвлөмж, архи, тамхины хор хөнөөлийн талаар мэдээлэл хийжээ. Мөн шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар 13 заалт бүхий улсын байцаагчийн хоёр албан шаардлага үйлдэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу дөрвөн аж ахуйн нэгжид 500.0 мянган төгрөг, есөн албан тушаалтанд 470.0 мянган төгрөг, нэг иргэнд 30.0 мянган төгрөг, нийт 1.0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин