Охидыг хавдраас сэргийлж вакцинжуулна
2012-03-02

Өсвөр насны охидыг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг энэ сарын 12-ноос хийж эхлэхээр болсон.   Манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын  дотор хоёрдугаарт, нас баралтын дөрөвдүгээрт орж байгаа юм.  Өөрөөр хэлбэл манай эмэгтэйчүүдийн 50-80 хувь нь хүний хөхөнцөр вирусийн халдвартай гэсэн судалгаа бий. Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн байдлыг харгалзан эхний ээлжинд Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 11-15 насны 14491 охиныг дархлаажуулахаар болсноо Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар мэдээлсэн. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчийн  зөвшөөрөлтэйгөөр сайн дурын үндсэн дээр гурван үе шаттай хийх юм байна.   Монголын мянганы сорилын сангийн санаачилга, санхүүгийн дэмжлэгтэйгээр хийгдэх уг вакцин өнөөдөр Монголд ирж байгаа бөгөөд дархлаажуулалтын эхний тунг энэ сарын 12-16-нд, хоёр дахь тунг тавдугаар сарын 20-25-нд, гурав дахь тунг есдүгээр сарын 10-14-нд хийх аж. Нэг хүүхдийг гурван үе шаттайгаар вакцинжуулахад 300 ам.долларын өртөг зарцуулагдаж байгаа гэнэ.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
zochin:
uuniig chine bolohgui geed baigaa bizdee,
2012-03-04
tariulsan humuusees nas barsan tohioldol burtgegdsen yum baina lee. tsus bulegnuuleh, booljuuleh, tatalt ogoh, tarhind gemtel uchruulah zereg sorog noloonoos bolj nas barsan bololtoi. gehdee vaccine tariulsnaas bolj nas baraagui, shuud holboogui gej guriigeed baigaa bololtoi.
2012-03-02
Эцэг:
Баталгаа байхгүй тариа гээд сонин дээр дүүрэн бичээд байна ш дээ.ямар учиртай юм бэ.
2012-03-02