Сар шинийн өдрүүдэд 402 эх амаржжээ
2012-03-02

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн А/17 тоот “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу баярын амралтын өдрүүдэд болон амралтын өдрүүдэд НЭМГ, дүүргийн болон өрхийн эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүрүүдийг ажиллуулсан. Энэ хугацаанд нийт 402 эх амаржсан ба үүнээс 219 хүү, 183 охин төрсөн байна. Баярын өдрүүдэд осол гэмтэл 494, хоолны хордлого нэг, архины хордлого 292, осголт хөлдөлт 11 тус тус гарсан байна. Архины хордлогыг тусгайлан авч үзвэл нийт 292 гарсны 90 нь буюу 30,82 хувь нь хоёрдугаар сарын 24-ний өдөр буюу шинийн 2-ны өдөр гарсан байна. Түүнчлэн эдгээр өдрүүдэд нийт 1254 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол 1357 хүн эмнэлгээс гарчээ. Мөн энэ хугацаанд хүүхдийн түргэний дуудлага 4346 гарсан байна. Баярын өдрүүдэд ажилласан хариуцлагатай жижүүрүүдээс яаралтай үед утасны картаар холбогдох түвэгтэй байсан, холбогдох байгууллагуудын утасны дугаар хангалтгүй, харьяа байгууллагуудын хариуцлагатай жижүүрүүдийн утас байхгүй байсан зэрэг нь шуурхай ажиллахад хүндрэл учруулж байсан гэсэн саналуудыг гаргажээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин