Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн биржтэй хамтран ажлаа тайлагнана
2012-03-02

Төрийн ордонд ирэх даваа гарагт эхлэх “Эдийн засгийн форум”-д гадаад, дотоодын нийт 1000 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Ерөнхий сайд С.Батболдын ивээл доор гурав дахь удаагаа зохиогдож байгаа энэ чуулга уулзалтаар Монголын эдийн засаг, бизнесийн орчинг хөгжүүлэхэд ямар бодлого боловсруулж, ямар арга хэмжээ авах талаар туршлага солилцож, хэлэлцэх юм. Энэ жил “Эдийн засгийн хөгжил”, “Бизнес бодлого”, “Өрсөлдөх чадвар ба ногоон хувьсгал” зэрэг нийт 13 салбар хуралдаан болно. Эдгээр салбар хуралдааныг сэтгүүлчид хөтлөн явуулах аж. Гуравдугаар сарын 5-6-ны өдөр үргэлжлэх “Эдийн засгийн форум”- дууссаны дараа гуравдугаар сарын 7-нд Монголын хөрөнгиийн бирж, Лондоны хөрөнгийн бирж хамтын ажиллагааныхаа үр дүнг тайлагнах юм байна. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин