Эрлийз морьдын уралдаанд Б. Цэрэнбалтавын хээр азарга түрүүлэв
2012-03-03

XVII жарны "Баясгалант" хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сард зохион байгуулж байгаа  "Дүнжингаравын хурд 2012" хаврын бүсийн уралдаан эрлийз морьдын уралдаанаар эхэлсэн.   Эрлийз морьдын дээд насанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б. Цэрэнбалтавын хээр азарга түрүүллээ. Өнгөрсөн жилийн “Дүнжингарав”-ын азарганы уралдаанд түрүүлсэн. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, сар шинийн өмнөхөн  Монгол Улсын манлай уяач цол хүртсэн Х.Бат-Эрдэний халтар хурдаллаа. Айргийн гуравт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, ХХААХҮСайд Д.Бадамжунайгийн Цахиур халзан, дөрөвт Монгол улсын тод манлай уяач, Д.Цэрэнчимэдийн уясан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат П.Алтансүхийн зээрд хурдаллаа.   Харин айргийн тавд Архангай аймгийн Их-Тамир сумын харьяат Г.Тэмүүлэнгийн зээрд халзан давхилаа.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Anti Sukhbat:
Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч генерал Сүхбат, хурандаа Даваацэрэн нар ажлын цагаар архи уун танхайрч, дороо ажиллаж байгаа хүмүүсээ үргэлж дарамтлан "Пизда" хэмээх хараалыг маань мэгзэм мэт уншиж байна. Өөрсдийн зөөлөн суудлыг хамгаалахын тулд мэдлэгтэй, боловсролтой, шударга залуусыг хавчин гадуурхаж, зоригийг нь мохоон зайлуулах бодлого барьж байна.
2012-03-03