В.Путин гэж хэн бэ
2012-03-04

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хэдийнэ эхэлсэн. Урьдчилсан санал асуулга болон судалгаанаас харахад хэдийнэ Кремлийн тэргүүний зөөлөн сэнтийд ойрын зургаан жилд залрах нь тодорхой болоод буй Владимир Путины намтрыг  уншигчдадаа сонирхуулая. Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн хугацааг зургаа болгож чадсан зайны эр, өмнө нь энэ албыг хашсан найман жилийг ирэх зургаан жилтэй нь тооцвол Оросын ард түмнийг удирдаж буй хугацаагаараа 30 гаруй жил төрийн толгойд суусан И.Сталин, В.Брежнев нарын араас нэхэж яваа  яваа Владимир Владимирович Путин гэж хэн бэ.   Тэрбээр 1952 оны аравдугаар сарын 7-нд төрсөн гэж үзвэл В.Путин 60 насныхаа ойгоор төрийн тэргүүний зургаан жилийн эрх мэдлийг бэлгэнд авахаар зорьж буй аж. Ленинград буюу одоогийн Санкт Петрбург хотноо ахмад дайчин, үйлдвэрийн ажилчны гэр бүлд төрж өссөн ба хүүхэд ахуй насныхаа хүсэл мөрөөдлийг амжилттай биелүүлж чадсан нэгэн. Бага наснаасаа тагнуултай кино үзэх дуртай, тагнуулч болохыг мөрөөдөж явсан Ваня хүү тулааны урлагаар хичээллэж 16 настайдаа бүх оросын самбо, жүдогийн аваргаар тодорч байжээ. Нийтийн байрны хулигаануудыг хөнгөхөн сургачихдаг, үргэлж л энд тэндээ хөх болчихсон явдаг хүүгээ буруу замд оруулахгүйн тулд эцэг эх нь Ленинградын үлгэр жишээ хүүхдүүдийг бэлтгэх 281-р сургуульд суралцуулж улмаар хуулийн коллежид элсүүлжээ. Оюутан байх үедээ жүдогийн тэмцээнүүдийг алгасахгүй оролцож өндөр амжилт тасралтгүй үзүүлж байсан В.Путиныг 1975 онд их сургуулиа төгсмөгц нь тэр үеийн алдарт ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-д хуваарилан ажиллуулснаар түүний хүүхэд ахуй насны мөрөөдөл хэрэгжих нь тэр. Одоо тэрбээр Зөвлөлтийн үлгэр жишээ иргэн, сөрөг тагнуулч боллоо. Нэг албан тушаалд жилээс илүү хугацаагаар тогтдоггүй, үргэлж дэвшиж байдаг В.Путин нэг л мэдэхэд  ЗХУ-ын удирдагчийн албыг богино хугацаанд хашсан Ю.Андроповын туслахаар КГБ-д нэр хүндтэй алба хаших болсон гэдэг. Сургуулийн ширээнээс КГБ-д элссэн залуу тулаан урлагийн бүхий л төрлөөр нарийвчлан хичээллэж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар буй КГБ-ын сөрөх тагнуулын институтэд суралцан герман хэл заалгаж байлаа. В.Путины албан намтарт дурдагдаагүй хэдий ч тэрбээр сөнөөгч онгоц, танк зэрэг бүхий л зэвсэг техникийг гарамгай ашиглаж, ямар ч орчинд хүнд хэцүү даалгавруудыг биелүүлж чадахуйц, шаардлагатай тохиолдолд дээд зэрэглэлийн хорлон сүйтгэх ажиллагааг өндөр ур чадвартайгаар гүйцэтгэхэд суралцаж байлаа. Улмаар герман хэлэндээ ус цас болсны дараа түүнийг хилийн чанадад илгээх цаг нь болсон хэмээн үзэв. Тэр үеийн зүүн герман буюу БНАГУ-ын Дрезден хотноо Зөвлөлт Германы найрамдлын нийгэмлэгт хэлстийн дарга буюу үнэн хэрэгтээ тус улсад үйл ажиллагаа явуулдаг барууныхны тагнуулын ажиллагаатай тэмцэх үйл хэрэгт КГБ-ээс томилогдсон шинэ үеийн супер тагнуулчийн дүрээр ирсэн нь тэр. 1985-1990 онуудад В.Путин зүүн германд амжилттай ажилласаар байлаа. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи зүүн германыг хамарч улмаар Орос эх оронд М.Горбачев перестройка хийснээр В.Путин нутагтаа буцлаа. 1990 онд Ленинградад буцаж ирсний дараа Ленинградын улсын их сургуулийн захирлын (ректор) олон улсын харилцаа эрхэлсэн туслах, дараа нь Ленинград хотын зөвлөлийн даргын зөвлөх, Ленинград хотын захирагчийн албанд гадаад харилцааны хорооны дарга, шинээр Санктпетрбург хэмээн нэрлэгдсэн хотын засгийн газрын 1-р орлогч даргаар 1994 оны 3-р сараас тус тус ажиллажээ. КГБ-ын даалгавраар гадаадад ажиллаж явсан жинхэнэ тагнуулч хүнд баймаар хүйтэн харцтай эрээс хүмүүс айдаг байсан гэх. Энэхүү айдсын хүчин зүйл нь ч түүний улстөрд дардан замаар өгсөхөд нөлөөлсөн нь дамжиггүй. Хотын захиргаанд ажиллах хугацаанд В.Путин Санктпетрбург хотын гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд нилээд үр дүнтэй ажил хийсний дотор Санктпетрбургт анх удаа барууны хэд хэдэн орны банкуудын салбарыг нээсэн. Мөн “Парнас” хэмээх гадаадын хөрөнгө оруулалтын бүс байгуулж, хамгийн түрүүнд “Кока Кола” компанийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийн анхны ээлжийг ашиглалтад оруулсан, мөн Санктпетрбург – Копенгагений кабелийн холбоог байгуулж, Санктпетрбургийн их сургуульд олон улсын харилцааны факультетыг өөрийн санаачилгаар үүсгэн байгуулж байжээ. 1995 оны ОХУ-ын парламентын сонгуульд “Орос – бидний гэр” эвслийн бүсийн салбарыг удирдаж, 1996 онд Санктпетрбург хотын зөвлөлийн сонгуульд тэр үеийн хотын дарга А.Собчакийн сонгуулийн компанит ажлыг удирджээ. Гэвч энэ удаа А.Собчак ялагдаж улмаар В.Путин хотын удирдлагаас хөөгдсөн нь түүний улстөрийн анхны ялагдалд тооцогддог. Энэ үед тэрбээр улстөрийн карьерыг нь дуусгах шахсан хүмүүстэй жинхэнэ КГБ-ийн тагнуулчийн ёсоор тооцоо хийсэн гэлцдэг. Тооцоо бодсоны дараагаар 1996 онд В.Путин Москвад шилжлээ. Энэ үед л түүний одоог хүртэл нууц хэвээр байдаг албан тушаалын үсрэлт гарсан юм.  Тэрбээр 1996 оны 8-р сараас Оросын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын орлогч даргаар, 1997 оны 3-р сараас ерөнхийлөгчийн засаг захиргааны удирдагчийн орлогч дарга буюу ОХУ-ын ерөнхийлөгчийн ерөнхий хяналтын газрын даргаар ажиллажээ. Ерөнхийлөгчийн хяналтын газрын даргаар ажиллаж байх үед Путины хийсэн цэрэг – батлан хамгаалахын чиглэлийн захиалга, түүний гүйцэтгэлтэй холбоотой хяналт шалгалтын дүнгээр тэр үеийн батлан хамгаалах яамны сайд огцорч байсан түүхтэй. Батлан хамгаалахын сайдаа огцруулж дөнгөсөн залуу эр тэр үед л Б.Ельцины толгойд нэгийг бодуулж эхэлсэн болов уу. 1998 оны тавдугаар сараас тэр ОХУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны удирдагчийн нэгдүгээр орлогчоор томилогдов.  Тэр бүс нутгийн асуудал голлон эрхэлдэг байсан ба тэр үед түүнийг Кремль дахь хамгийн нэр нөлөө бүхий албан тушаалтны нэг гэж үздэг байв. Дараа нь 1998 оны долдугаар сарын 25-наас КГБ-ын залгамжлагч болох ОХУ-ын аюулгүй байдлын холбооны албаны захирал, 1999 оны гуравдугаар сарын 26-наас ОХУ-ын аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллажээ. Ийнхүү В.Путин Москвад шилжин ирснийхээ дараа гурван жилийн дотор ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын ажилтнаас ОХУ-ын аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга хүртэлх албан тушаалд дэвшин ажиллажээ. Орос гүрэн ганхаж шинэ оросын бизнесмэнүүд, мафийнхан, барууныхны нөлөөнд  шалчийж эхэлсэн төрд В.Путин шиг ясны тагнуулчийн үүрэг их байсныг хэн нэгэн улстөрч анзаарсаар байсан. В.Путин 1999 оны 8-р сарын 9-нд ОХУ-ын засгийн газрын тэргүүн буюу ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо. Үүний дараагаар  ерөнхийлөгч Б.Ельцин олон нийтэд хандан телевизээр  В.Путиныг өөрийнхөө залгамжлагч хэмээн зарлалаа. Чечень, Дагестан Оросоос салан тусгаарлахаар толгой өндийж Орос орны хувь заяа хэцүүдсэн нөхцөлд Б.Ельцины хийсэн сонголт В.Путин байсан юм. Сонголт нь ч үнэхээр нүдээ олсон бололтой. Владимир Владимирович  Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа Чечений салан тусгаарлагчдын зүгээс Дагестанд хийсэн халдлагад хатуу хариу барих чигийг баримтлан, мөн тэдний зүгээс Москва болон Валгодонскт хийсэн дэлбэрэлтийн дараа Чечений зэвсэгт бүлэглэлийн эсрэг кампанит ажлыг эхлүүлжээ. 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд ерөнхийлөгч Б.Ельцин хугацаанаас өмнө албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорсон тул В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Б.Ельцин хэлсэн үгэндээ “Орос орон шинэ мянганд шинэ улс төрчид, шинэ боловсон хүчин, шинэ ухаантай, эрч хүчтэй хүмүүстэй орох ёстой” хэмээж байжээ. В.Путин 2000 оны гуравдугаар сарын 27-нд болсон олон нийтийн сонгуульд ялалт байгуулж, тавдугаар сарын 7-нд төрийн тэргүүний суудалд суужээ. Түүний  улс төрийн өндөр албан тушаалын оргил үе нь ОХУ-ын ерөнхийлөгчийн 2000 оны болон 2004 оны сонгуулиар дараалсан 2 удаагийн үнэмлэхүй ялалт байгуулж, найман жил ОХУ-ын төрийн тэргүүний өндөр албыг хашсан явдал юм. Өнөөдөр тэрбээр гурав дахь удаагаа Оросын төрийн тэргүүний суудалд суухаар нэрээ дэвшүүлээд байгаа. Түүнтэй хамт шахуу улстөрд орж ирсэн "коммунист" Геннадий Зюганов урьдчилсан судалгаа, таамаглалаар В.Путины эсрэг хамгийн их буюу 9 хувийн санал авах магадлалтай байгаа. Тэгвэл  Оросын улстөрийн алиалагч, яг өнөөдөр CNN агентлагийн нийтлэлд  Оросын улстөрийн  "Парис Хилтон"    хэмээн нэрлэгдсэн В.Жириновский 8 хувь, тэрбумтан, спортсмэн, барууныхан болон оросын залуу үеийнхний дэмжлэгийг хүлээнэ хэмээгдээд буй М.Прохоров 6 хувь, В.Путины кабинетэд ажиллаж байсан тууштай бус, хулчгар хэмээх тодорхойлолттой, мөн монголчуудын сайн танил  Сергей Миронов хамгийн бага буюу 5 хувийн санал авах магадлалтай байгаа аж. Харин В.Путиныг оросын 109 сая сонгогчдын 55 хувь нь дэмжинэ хэмээн хоёрдугаар сарын 12-ны байдлаарх судалгаанд бичигдсэн байна. Гэсэн ч энэ бол бодит бус тоо гэдэг нь ойлгомжтой. О.Нар      
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аугаа УДИРДАГЧ хүн байна
2020-12-23
Putin:
Hahaha yasan yasan genee hen ch bish hereenii hooolòo
2018-09-07
сурагч батка:
манай 76ийм байсан болч
2014-11-20
нараа:
биширч байна. орос орныг хүнд хэцүү үед гарч ирж улсаа өөрчлөлтөнд оруулж чадсан гайхамшигтай удирдагч . таньд ажилт хүсье.
2014-09-18
eh oronch:
oros oron dahin seregnee..oros bol suuri saitai oron tiimees bolovsrol.him. pizek shinjleh uhaan uran zohiol romanbugdel orsoos garlaa delhiid 2hon ail baiga russia ba u.s.a bu*n detni dagaar.
2014-08-31
u10a:
reclam uzen yadakj bag bol browser addon suulga jisee n adblock plus
2014-08-29
Augaa ih oros oron delhin buh tuuhend oros oronig ezelen turemgilegshid ezelej abah geed dairsan Napolen Gitler oros oron delhin 2 r daind 20 sai hune aldsan gebsh oros oronig hensh yiaalan dilj shaadaagui odoo oros oron ardshilalin zaamaar uursnu orson neg ue mongold oros huumuusig shutedeg baisan odoo amerik humuusig dootohin doolooshih ged dolginoj guigeed baigaa Bilegt Baiar bugd tiiml baina gehde amerik huumuus sain
2012-09-17
Putin bol novshiin hulgaich. Oros oron Mongolchuudyn huvid jishee avaad baih uls bish. Ed nartai nyaluurch bdag ye duussan.
2012-07-03
Zorhcin:
Yoooy pizda ene Capital banknii Reclamaa bolioche yuadargatai yum
2012-03-06
ÝÍÝ ÁÎË:
ÆåÍêÎ ÁÀÒÒÓËÃÀ
2012-03-05
amraa:
hi all PUTIN TAGNUULIN HUN BOLOXOOR OROS ULSAD OORIIN MEDELEER BOON YUM HIIH SHANARTAI HUN GESEN UTGATAI OILGOJ BOLOX YUM SHIG B NA
2012-03-05
kaka:
Mun hun olj bishirvee, teneg mal chini.
2012-03-05
hunnu:
Mongol heltei teneg orosuud ih hutsah yumaa. Ta nar ter orosuudynhaa tarhiig l ochij ugaa. Mongol uur bolood udaj bgaa shuu.
2012-03-05
Сайн байна. Ялалтанд баяр хүргэе. Ийм жинхэнэ төрийн эрхэм манайд хэрэгтэй байгаа юм. Ардчилал нэрээр Дэлхийд ноёрхолоо тогтоох гэж зүтгэж байгаа барууны хүчнийхнийг чичрүүлж байгаа юм.
2012-03-05
bak:
Мэргэжлийн трейдэр яахаараа мөнгөгүй, хүнээс гуйж байдаг билээ. сонин л юм
2012-03-05
Zochin:
Putin bol er hun, aldasan ch onoson ch hariutslaga huleej chadahaar hun l uls turch baidag yum
2012-03-05
zochin:
Buh yum 2 taltai.Putin ih gaviyatai hetsuu tsag ued Orosiig nom durmend ni oruulsan.Harin odoo ueiin orosd Putin tohirohgui ee.Yag heregtei ued ni huchirhiilegch taarsan ni zuv taarsan ch odoo bol ter arga barilaara orosiig udirdval buruu zam luu ni l hutulnu.Ene Putinii 6 jild ch oros d bayan hoosnii yalgaa ulam holdoj amidral tam boloh ni yana daa.
2012-03-05
Putin:
Hahaha yasan yasan genee hen ch bish hereenii hooolòo
shaa:
shaana biz luivarchin min
2012-03-05
төрд ийм л туршлагатай хүн амжилттай ажилдаг болхоос манайх шиг алиа юм хаана байнааа
2012-03-05
zochin:
aguu yumaa buur bisherchlee hun negel amidrax nasandaa husej moroodoj baisnaa biyluulj amidarsan shig amidarch chadaj bga aguu hun yumaa helex ch uj alga. teneg teneg yum bichij hooson ataarxaj suuxaar ene hun yaaj iim ondorlogt hursniig n bodooch!!!! yostoi chadaj bga yumand arga bxgui gej............
2012-03-04
ЗОЧИН:
МАНАЙД Л ПУТИН ШИГ ЗОРИГТОЙ ГАДНЫХАНЫ НӨЛӨӨНД АВТДАГГҮЙ ЭХ ОРОНОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ ШУНАЛГҮЙ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН САЯТАНУУДЫГ ХОДОРКОВСКИЙ ШИГ ШОРОНД ХАТААГААД ӨГЧ ЧАДАХ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА ЭХ ОРОНЧ ПУТИН МАНДУГАЙ ПУТИНД АМЖИЛТ ХҮСЧ БАЙНА
2012-03-04
Ll:
Suuliin 10 jild orsoos 1,2 say hun durvej garsan orsiin top erdemtediin 60% n bas baruun ruu durvej garsan. Putinii daranguilal orsiig dotroos n idej baigaa.
2012-03-04
зочин:
Оросуудын амьдрал гайгүй байгаа нь Путинг ялахад гол нөлөө болно. Өөр юу ч биш.
2012-03-04
Manaid iim l chadvartai uls torch heregtei baigaa yum daa.
2012-03-04
Монгол:
ПУТИН БОЛ НОВШ. ХАМГИЙН АЙМААР ЗАЛЬТАЙ ҮНЭГ ТОМ ДАРАНГУЙЛАГЧ
2012-03-04
Manaid iim l chadvartai uls torch heregtei baigaa yum daa.