Монгол дахь орос иргэд саналаа идэвхтэй өгч байна
2012-03-04

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах дөрвөн штаб ажиллаж байгааг бид өмнө нь мэдээлсэн. Манай улсад ажиллаж амьдарч байгаа оросын иргэд санал хураалтад идэвхтэй оролцож байгаа аж. Улаанбаатарт санал хураах байр Орос 14 дүгээр сургуульд байрлаж байгаа бөгөөд Нийслэлийн цагдаагийн байгууллагаас аюулгүй байдлыг хангахаар хамгаалалтад авсан байгаа юм байна. Санал хураалт 20 цагт дуусах бөгөөд саналын дүнг ОХУ-ын Сонгуулийн төв  комисс руу явуулах юм байна.
Shuud.mn
Сонин хачин