Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгажээ
2012-03-05

Шалгалтын явцад хадгалалтын горим зөрчигдөж, чанар байдлаа алдсан, хугацаа дууссан болон хаяг шошгоны зөрчилтэй, шинжилгээ баталгаажилтгүй 138 нэр төрлийн 3477 ширхэг, 64.1 кг, 2472.370 мянган төгрөгний үнэ бүхий зүйл хураан авч, Засгийн газрын 131 дүгээр тогтоолын дагуу устгуулсан байна.   Мөн 16 аж ахуй нэгжээс 11 нэр төрлийн 54 бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулж, эерэг сорьцтой гарсан таван төрлийн 90 ширхэг, 185200 төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, зохих журмын дагуу устгуулж, лабораторид 210 мянган төгрөгний орлого оруулжээ. Зөрчил дутагдал гаргасан долоон аж ахуй нэгжид 950  мянга төгрөгийн торгууль ногдуулсан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин