МҮЭСТО-нд эрүүл мэндийн өдөрлөг болно
2012-03-06

Сүүлийн үед монголчуудын дунд хорт хавдар, чихрийн шижин, ходоодны шархлаа, бөөр, элэг, зүрх судас, астма, харшил зэрэг төрөл бүрийн өвчлөлүүд ихээр нэмэгдэж байна.   Судалгаагаар өдөрт хүнд 80 сая хавдрын эс үүсдэг бөгөөд дархлаа сайтай бол тэдгээр эсүүдийг бие эрхтэн өөрөө устгаж байдаг аж. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, дархлааны тогтолцоог сайжруулах талаар шинжлэх ухааны доктор, анагаах ухааны мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийж, өдөрлөг зохион байгуулна.   Энэхүү өдөрлөг МҮЭСТО-д 14.00-18.00 цагийн хооронд зохиогдох юм. Энэ үеэр хүний дархлааны тогтолцоотой холбоотой үүсдэг өвчлөлүүд, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлааны тогтолцоо сайжруулах тухай дэлгэрэнгүй танилцуулах юм байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин