Халдварт өвчний 237 тохиолдол бүртгэгджээ
2012-03-06

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод долоон төрлийн халдварт өвчний 237 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс  гахай хавдар 149, вирүст гепатит 47 тохиолдлоор дийлэнх байгаа аж. Тус төвд одоогоор 456 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 138 вируст гепатит, 56 гахай хавдар, 20 бруцеллёз,18 цусан суулга өвчний улмаас эмнэлэгт ханджээ.   Томуу томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгт улсын хэмжээнд 8.5 хувь, Улаанбаатар хотод 12.1 хувь, аймгуудад 8.3 хувийг эзэлж, эмнэлгүүдээс 42 сорьц хүлээн авч шинжлэхэд 13 нь томуугийн В вирус, хоёр нь А(Н3N2) вирус илэрсэн байна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин