Д.Тэрбишдагва: Энэ нам нэг л бишээ
2012-03-06

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Өнгөрсөн долоо хоногт танай намын 91 жилийн ой боллоо, их ч олон арга хэмжээнүүд зохион байгуулсан байх. Тусгаар тогтнолын ордонд 1000 залуу намдаа элсүүлээд л, Төрийн ордонд “Ардын намын анхны долоо” гэдэг семинар хүртэл зохион байгуулсан. Гэтэл нөгөө талд Н.Энхбаяр даргатай МАХН бас 91 жилийн ойгоо тэмдэглээд яваад байхаар инээдэмтэй ч гэмээр юм уу, эмгэнэлтэй дүр зураг харагдаж байлаа л даа...   -МАН, МАХН гэж хоёр нам болчихоод байгаа нь угаасаа ойлгомжгүй байдал үүсгэчихээд байна л даа. “Эх орончдын өдөр” нь хоёр хуваагдлаа, намын нэр хоёр хуваагдчихлаа. Үүн дээр учир зүйгээ олохгүй бол болохоо байлаа. Сая цагаан сараар золгуут хийгээд явж байхад зарим нь МАХН-аа яриад, зарим нь МАН гэж яриад, нэг нам яриад байна уу, хоёр өөр нам юм уу, ойлголцохгүй байна гэх юм. Энэ бодит байдлыг  шударгаар ярихгүй бол болохгүй нь ээ. Эх орончдын өдрийг л гэхэд хоёр нам тус тусдаа тэмдэглэлээ шүү дээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг л болж байна. Намынхаа нэрийн асуудал дээр эхнээсээ зөв зүйтэй ойлголцолд хүрч хэрхэхээ шийдэх байсан  юм. Тухайн үед “МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл юм. МАХН гэдэг нэр МАН-ын өмчид байх юм аа” гэж ярихад нь  “Үнэн биз дээ” гэж асууж л байсан. Манай  нэртэй хуульчид, намын удирдлагууд  “МАХН гэдэг нэр МАН-ын өмч юм. Энэ нэрийг хэрэглэх эрх хэн гуайд ч, хууль эрх зүйн орчин байхгүй” л гэцгээж байсан. Бид  лав түүгээрээ явах юм байх гэж бодож байсан.   -Тэрэлжийн тунхаглал гэдэг зүйлээс эхэлсэн байх аа?   -Гэнэтхэн л Тэрэлжид хүмүүсээ дуудаад   МАН гэдэг хуучин нэрээ авахаар боллоо гээд тунхаглал гэдэг юм гаргасан шүү дээ. Би бол түүн дээр нь үг хэлээгүй. Жаахан бодож үзэх хэрэгтэй юм байна даа гэж бодоод л түрүүлээд гараад явсан. МАН гэдэг нэрийг авч болно л доо. Авахын тулд урьдчилж гишүүдээрээ хэлэлцүүлээд, хүмүүсийнхээ үгийг сонсох ёстой байхгүй юу. Гэтэл нэг хэсэг хүмүүс нь шийдвэрээ гаргачихаад, гэнэт Тэрэлж дээр дуудаад “Энэ нэрийг авна аа” гэхэд нөгөө хэсэг нь үг дуугүй дэмжээд  л  тунхаглал гарсан шүү дээ. “МАХН нэрийг өөр хүмүүс авчих юм биш үү” гэхэд “Ямар ч асуудал байхгүй” л гэсэн. Манай нам чинь алдар гавьяатай, одон тэмдэг гялалзуулсан олон хуульчидтай шүү дээ. Тэгээд МАХН гэдэг нэрийн товчлолыг манай намын дарга нар ёстой “онигоо” болтлоо авч бүртгүүлсэн  биз дээ.   -УБЕГ-аас л гэхэд МАХН гэдэг товчлолтой 77 нэр авсан бил үү?   -Нийтдээ 100-аад нэр  гарсан гэдэг  байх аа. “МАХН гэдэг нэр одоо байхгүй” гэж бүх хуульчид нь батлаад байсан мөртлөө дараа нь Дээд шүүх “МАХН гэж нам байж болно” гээд нэрийг нь өгчихсөн. Хуучин МАХН-ыг удирдаж байсан дарга нь МАХН-ын дарга болчихоод “МАХН байгаа шүү” гээд явдаг, МАН болохоор “Үгүй манайх МАХН-ын эхлэл бөгөөд  үргэлжлэл, бид 91 жилийн ойгоо тэмдэглэнэ” гэдэг. Ийм маргаан үүссэнээс болоод сонгогчидоо, ард түмнээ ч гэсэн хуваачихлаа. Би хувьдаа улс төр судалж байсан, улс төрд байсан хүмүүстэй ярилцахад “Та нар минь ингэж хоорондоо үзэлцээд, хэн хэнийгээ буруутгаад яах юм бэ. Тэртэй тэргүй нэг тогоонд байсан хүмүүс бие биенээ шүүмжлэхээ шүүмжлээд, дэмжихээ дэмжээд, ардчиллын зарчмаар асуудлаа шийдээд яваач ээ” л гэдэг юм. Намаасаа гарч байгаа хүмүүсээ ч гэсэн нэг хэсэгтээ баалж буруушаагаад яах юм, эргээд нэгдэх цаг ирэх байлгүй дээ гэж бидний хэсэг нөхөд намынхаа даргад бичиг хүртэл өгч үзсэн. Гэтэл “Тийм юм гэж юу байдаг юм, МАХН гэдэг нэр одоо байхгүй болсон“ гээд л байсан. “За, тэгвэл тийм л юм байлгүй дээ” гэтэл эргээд нөгөө Дээд шүүх нь МАХН-ын нэрийг бүртгэж аваад, үндсэндээ нам хоёр хуваагдчихаад байна. Гарцаа байхгүй, хүссэн хүсээгүй МАХН одоо улс төрийн гуравдагч хүчин болоод гараад ирлээ. Намын удирдлагууд, тодорхой хэлбэл 2008 оноос хойш намыг удирдаж байгаа нөхдүүдээс болж л ийм нөхцөл байдал үүслээ л дээ.   -Удирдах зөвлөлийн хэдэн хүн л намын шийдвэрийг гаргаж, УИХ дахь гишүүд нь хүртэл үг дуугүй дагадаг болсноос уу?   -2008 оны сонгуулийн дараа Удирдах зөвлөлд намын даргын  харцаар нь хөдөлдөг   хүмүүс түлхүү орсон   шүү дээ. Удирдах зөвлөлд орсон бүрэлдэхүүний дийлэнх нь өөрийн байр сууриндаа тууштай биш, даргын үгээр л асуудлыг шийддэг.  Тэгэхээр удирдах зөвлөл гэхээсээ илүү удирдаж байгаа хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж нам ийм байдалд орж байгаа юм.   -Одоо тэгээд энэ бантан зутангаасаа яаж салах вэ. Намаа нэгтгэх юм уу, эсвэл сонгуульд эвсч орох уу?   -Эхнээсээ МАХН гэдэг нэрийг алдаагүй байсан бол ийм асуудал гарахгүй.  Бярандаа дэндүү итгэж, бялуурч, бүх юмыг хүчээр хийж болно гэсэн бардамналаасаа болж ийм байдалд хүрлээ. Эсвэл хуулиа  мэддэггүй юм уу. Би бол хуульч хүн биш, гэхдээ “Арынх нь үр дагаврыг сайн бодоорой, хууль номоо судлаарай” гэдгийг байнга хэлж байсан. Нөгөө олон шар тэмдэгтэй гавьяат хуульчид нь “Та нар хууль мэдэхгүй байж битгий олон юм яриад бай” гэж загнасаар байгаад л асуудлыг явуулсан л даа. Одоо хоёр нам болчихоод талцаж тоглоод байгаа нөхдүүдийг аль болохоор хамтраад яваасай, намаасаа гарч байгаа хүмүүстэйгээ ярилцаж ойлголцоосой л гэж хүсч байсан. Дэлхий нийтээрээ, тэр байтугай хүйтэн дайны үед хоёр систем хоорондоо “диалоги” буюу ярилцлагын бодлогоор ойлголцож болж байсан юм чинь нэг намын хүмүүс яагаад хоорондоо ойлголцдоггүй юм. Олонхи болсон нам нь Үндсэн хууль зөрчөөд цөөнх болсон намаа өвөртөө оруулж болсон юм чинь нам дотроо яагаад учраа ололцож чаддаггүй юм. Эхнээсээ тэгж чадаагүй учраас цаашдаа яаж явах ёстойг  нь үнэндээ хэлж чадахгүй байна.   -МАХН-ыг МАН болгосон бага хурал дээр Н.Энхбаяр дарга ганцаараа Бага хурлын шийдвэрийг эсэргүүцэж үг хэлсэн, мандатаа өргөж байсан. Тэр үед нөгөө “Энхбаярын хүмүүс” хаана байсан юм бэ, та жишээ нь ямар санал өгсөн?   -Эсрэг санал өгөхийн тухайд бол долоон хүн мандатаа өргөсөн гэдэг байх. Харин үг хэлсэн нь Н.Энхбаяр дарга ганцаараа.  Чиний асуугаад байгаа “Энхбаярын хүмүүс” зааланд байсан л байлгүй. Миний хувьд  юм болгоныг нь шүүмжлээд байлтай биш, МАН-ын нэрийг авахад нь юм хэлээгүй. МАХН гэдэг нэр МАН-ын өмчид үлдэж байгаа юм байна гэж ойлгоод, хурлын уур амьсгалыг  ажиглаж дэмжсэн. Эцэст нь нөгөө “Ардын нам мандтугай, Ардын засаг мандтугай” гэдэг  лоозонгоо хэлцгээгээд л хурлаа хаасан шүү дээ.   -Тэр хурал дээр Н.Энхбаяр дарга ганцаараа эсэргүүцэж үг хэлээд түрүүлээд гараад явчихад нь “Нөгөө намын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхад нь хүрээлж байсан олон нөхөд, тойрон хүрээлэгчид хааччихсан бэ” гэх харамсал өмнөөс нь төрж байсан л даа. Одоо ч гэсэн МАХН-ыг бүрдүүлж байгаа баг нь ихэнх нь шинэ хүмүүс байгаа шүү дээ, Н.Удвалыг эс тооцвол...    -Тантай адилхан харамссан хүмүүс зааланд байсан гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс өрөө тасалгаандаа орчихоод шивэр авир ярьцгааж л байсан. Телевизээр МАХН-ын хурлыг харахад алдар гавьяатай, нэр хүндтэй, ахмад буурлууд, дунд, залуу үеийн төлөөлөл ч харагдаж л байдаг юм.   -Та хамтарсан Засгийн газрыг байгуулахад анхнаас нь эсэргүүцэж шүүмжилсэн цөөхөн хүний нэг. С.Баяртай таагүй харилцаатай юу?   -Би хувьдаа 2007 онд С.Баярыг намын дарга болсноос нь хойш хувь хүнийх нь хувьд эсэргүүцсэн, таарамжгүй байсан нэг ч зүйл байхгүй. Одоо ч гэсэн уулзаад, санал бодлоо хэлээд л явдаг. Улстөрчийнх нь хувьд бол 2008 оны сонгуулийн дараа Үндсэн хууль зөрчиж Засгийн газар байгуулснаараа ард түмний сонголтыг уландаа гишгэсэн, намаа ялуулахын төлөө нойр хоолоо хасч өдөр шөнөгүй зүтгэсэн   жирийн гишүүдийнхээ сэтгэл зүрх рүү ус цацсан л гэж боддог. Анх Ардчилсан намыг Засгийн газарт оруулна гэхэд өмнөх өдөр нь л “Юу ярьж байгаа юм, тэгвэл яах гэж сонгууль хийсэн юм” гэж эсэргүүцэж байсан хүмүүс чинь маргааш нь С.Баярыг “Стандарт бус Засгийн газар байгуулна” гэнгүүт л алга нижигнүүлэн ташаад, бараг 100 хувиар баталсан шүү дээ. Энэ шийдвэрийг дэмжихгүй хүмүүс хуралдаанд ирж суулгүй зугтаасан. Тэр бага хурал дээр 34 хүн үг хэлсэн билүү дээ. Тэдний дундаас “Үндсэн хууль зөрчиж байна, олонхи болсон хариуцлагаа хүлээж чадахгүй юм бол яах  гэж сонгууль явуулсан юм бэ” гэдэг байр суурин дээр би ганцаараа байсан. Асуултаар бол Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин гишүүн нар санал бодлоо хэлж, шүүмжилж байсан. Аймаг, хот, орон нутгаас  ирсэн дарга нарыг  өмнөх өдөр нь хүлээн авч үүрэгдсэн гэдэг юм билээ.   -Саяхан танай намын дарга С.Батболд “Манай намд фракц байдаггүй” гэж Ардчилсан намын дарга руу нэлээд ёжтой харж байгаад бардангуй хэлсэн гэсэн. Гэтэл үнэн хэрэгтэй танай намд тэр фракциуд нь ил тод байдаг, үгээ хэлдэг, тэрийг нь ч намын удирдлагууд нь сонсдог байсан бол арай ч ийм байдалд орчихгүй л байсан байх л даа...   -Сонгууль дөхчихөөд ч тэр үү, сүүлийн үед  намын хурлууд хуучин социализмын үеийнх шиг  алга ташуулдаг л хурал болчихоод байна. Үг хэлбэл дэмждэг, сөрөг шүүмжлэл гардаггүй, тэрийгээ их гоё юм шиг хараад байна л даа. Энэ нь нэг их эрүүл үзэгдэл биш. Хааяа нэг үг хэлдэг шүүмжилдэг хүмүүс нь дахин дахин давтаад үглээд байх нь тийм таатай биш ч юм болов уу гэдэг үүднээс бусдыгаа бас үг хэлээсэй гэж харж л явдаг. Нам дотор фракц байна гэдэг бол эрүүл асуудал шүү дээ. Хуучин бас ч гэж жигүүр, хөдөлгөөнүүд байсан. МАН гэдэг нэрийг авсантай холбогдуулаад бүгдийг нь татан буулгасан. Одоо ч гэсэн гишүүдийн дотор “фракц байгуулья” гэдэг яриа явж л байдаг, тодорхой гишүүд “манай өрөөгөөр ороорой, фракц байгуулья” гэж байсан тохиолдол ч бий. Энэ буруу юм биш. Том том хурлууд дээр үг хэлэхгүй ч гэсэн дотроо, өөр хоорондоо бол “энэ нам ч нэг биш байна шүү” гэж ярьж байгаа гишүүд олон бий. Хэрвээ ард түмэн бухимдалгүй, ажилгүйдэл, ядуурал буурч, иргэдийн амьжиргаа дээшилж өөдрөг байвал заавал фракц байгуулах шаардлагагүй л дээ.  Ер нь  илэн далангүй байсан, шүүмжлэлтэй хандсан хүмүүс нь “нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах” шиг үзэгдчих гээд, түүнээсээ айгаад байна л даа.   -Та ч гэсэн айдаг уу?   -Надад төрийн албыг хувьдаа ашигласан, төсвийн хөрөнгөнөөс идэж уусан, элдэв шалдавын лиценз энэ тэртэй холбогдсон юм байхгүй учраас өөрийнхөө бодлыг хэнээс ч айлгүй хэлчихдэг. Тэр нь жаахан дарга нарын дургүйг хүргэдэг байж магадгүй. Гэхдээ учиргүй дарамталж шахаад, дуудаж загнаад байгаа юм алга. Ер нь бол гаднаа биш ч дотроо дургүй зүйл байдаг л байх. Тийм ч учраас гишүүд намынхаа удирдлагад үг хэлж чадахгүй байна, үг хэлсэн нэгийгээ гоочилдог. Нөгөө талаас дарга нарын халаасны хүмүүс хэт их олширсон учраас бодит мэдээлэл хүргэхгүй болж, оновчтой шийдвэр гарахгүй байна.   -Хуучин та нарыг “Элсний 13” гэж нэрлэдэг байсан. Фракц гэдэг утгаараа хамгийн ойр хэсэг нь тэр байсан байх. Одоо энэ хүмүүс тараад, сарниад алга болсон уу, эсвэл цөөн хэсэг нь ч гэсэн үлдсэн үү?   -МАХН-ын 25 дугаар их хурал түүхэн хурал болсон. Энэ хурлын өмнө намд бий болсон үхширмэл зүйл, боловсон хүчний бодлоготой холбоотой болж бүтэхгүй байгаа зүйлийг сэтгэл санаа нийлсэн хүмүүс шүүмжилж, гарын үсэг зурж, өөрчлөх хөдөлгөөн өрнүүлсэн юм. Өмнө нь “Онц их хурлын төлөө”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн гээд олон л хөдөлгөөн байгуулж, зохион байгуулах гэж оролдсон боловч явж өгөөгүй. Тэгээд УИХ-ын намын бүлэг доторх гишүүд орж ирж дуу хоолойгоо нэгтгэсэн нь тэр. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд гэдэг арай өөр шүү дээ.2008 оны сонгуульд зарим нь нэр дэвшээгүй, зарим нь өөр ажилд томилогдсон. Хүн ёсны хувьд хоорондоо сайхан харилцаатай байдаг.   -УИХ-ын 44 гишүүний 13 нь нэгдэнэ гэдэг нэлээд том фракц биз дээ?   -Тэр үед 44 байгаагүй л дээ, манай намын бүлэг 38 гишүүнтэй байсан. Тэгэхээр нэлээн том фракц гэж болно. Намын 25 дугаар их хурал үнэхээр түүхэн хурал болсон. Боловсон хүчний бодлогоос аваад маш олон зүйл дээр шүүмжлэлтэй хандсан. Санжийн Баяр гэдэг хүн тэр хурлаар гарч ирсэн. Шинэ хүн гарч ирлээ, эрүүл саруулаар сэтгэж ажиллана гэж харж байцгаасан. Хурлын уур амьсгал ч маш эрүүл саруул байсан, юун өнөөдрийн намын хурал. Олон ч ажлын хэсэг гарч, бичиг баримтаа боловсруулсан. Харамсалтай нь С.Баяр намын дарга, Ерөнхий сайд болсны маргааш нь нөгөө бичиг баримтууд  сейфэнд орж мартагдсан  шүү дээ. Боловсон хүчний бодлогын хувьд тэр үеийнхээс урагшилсан, дээрдсэн юм  ч алга.   -Харин ч ухарчихсан юм биш үү?   -Хамтарсан Засгийн газрыг байгуулснаараа   энэ ухралт эхэлсэн. Стандарт бус засагтай байна гэдэг чинь өөрөө маш эвгүй, хүний дургүй хүргэхээр үг шүү дээ. Боловсон хүчний бодлогынхоо 40 хувийг цөөнхөд өгсөн энэ үеэс л энэ нам боловсон хүчний бодлогогүй юм байна, хуулиа дээдлэхгүй юм байна гэдэг нь харагдсан. Монголчууд эвтэй нэгдэлтэй байх нь зөв. Гэхдээ эвтэй, нэгдэлтэй байна гээд ард түмний сонгуулиар өгсөн эрх мэдлийг буцааж, Үндсэн хууль зөрчиж Засгийн газар байгуулсан нь зүгээр сөрөг хүчнээ дуугүй болгож, долдугаар сарын 1-ний хэргийг саармагжуулах гэсэн, магадгүй энэ ашигт малтмалын ордуудыг олигархижуулахад тусалсан тийм л бодлого болсон гэж би хувьдаа эмзэглэж явдаг.   -Ер нь урагшаа алхсан юм байгаа юм уу?   -Үндсэн хуулиа зөрччихөөд урагшаа алхаж чадахгүй шүү дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг төрийн дээд шатандаа хууль зөрчсөн ийм  шийдвэр гаргаад эхлэхээр нийгмийн бүх давхарга, шат дамжлагад хууль зөрчихийг зөвшөөрсөн хэрэг болж, эмх замбараагүй байдал руу түлхсэн л гэж  хувьдаа боддог. Энэ бол маш том ухралт. Хамтарсан Засгийн газар ямар үр дүнд хүрэв ээ гэхээр хэлэх зүйл байхгүй л байгаа биз дээ. Маш их үр дүнд хүрсэн гэж өөрсдөө ярьдаг юм. Үр дүн гэдгийг зүгээр нүүрс ухаад зарснаар, эсвэл нүүрсний баялаг байна гэж хүмүүст харуулж байгаад өндөр хүүтэй зээл авснаар хэлэхгүй.  Оюу толгойн гэрээ байгуулах үед  төрийн гурван өндөрлөг нь УИХ-ын танхимд сууж байгаад, гурван сайд нь баяр ёслолын байдалтай гарын үсэг зураад, том ногоон долларын зураг ардаа барьчихаад баярлаж хашгираад байгааг хараад үнэхээр ичсэн. УИХ, Засгийн газар нь тэр чигээрээ орж ирээд суучихсан, Ерөнхийлөгч нь суучихсан алга ташаад л.  Ямар ч байсан хамтарсан Засгийн газар байгуулснаараа Үндсэн хуулиа зөрчсөн хамгийн том ухралт боллоо л гэж харж байсан. Дараа нь хамтарсан нэрийн дор бие биедээ үг хэлж, хяналт тавьж чадахаа больсон.   -Одоо тэгвэл үгүйлэгдээд байсан тэр хяналт нь бий болоод аятайхан байгаа юм биш үү? Ардчилсан нам засгаас гарсны дараа...   -Стандарт бусаар хамтарсан Засгийн газар байгуулсан, АН ч гэрээгээ биелүүлэлгүй   стандарт бусаар хаяад гарсан шүү дээ. Манай нам  гэрээгээ  зөрчлөө,  дүгнэе ч гэлгүй зөвшөөрөөд л гаргасан.  Гурван жил хагас дув дуугүй байснаа сонгууль болохоос зургаан сарын өмнөөс гэнэтхэн дуу шуу ороод, эсэргүүцэж шүүмжлээд юу болоод байгаа юм. Эхнээс нь ингэж шүүмжлээд, засч залруулаад, хэн нь зөв, буруу явж байгааг ард түмэнд харуулаад явахгүй яасан юм. Юуны төлөө хамтарсан нь ч ойлгомжтой болж байна.   -С.Баяр гэдэг хүнээс энэ бүх дампуурал эхэлжээ. Гэтэл одоо намыг удирдаж байгаа хүмүүс нь С.Батболд, У.Хүрэлсүх нар биз дээ. Эсвэл үнэхээр С.Баяр гэдэг хүн одоо хэр нь энэ хоёрыг далдаас удирдсаар байгаа юм уу?   -Тэгж хэлэхэд хилсдэхгүй  байх аа. Уг нь бол намын дарга хүн өөрийнхөө бодлогыг явуулж байгаа гэж   ойлгодог, явуулаасай ч гэж  хүсдэг.  С.Баярыг  УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр суухыг нь бараг хараагүй. Өрөөндөө л баахан хүн дуудаж уулздаг, үүрэг даалгавар өгч зохион байгуулдаг юм гэнэ лээ. Тэндээ тэр стратеги, бодлогоо ярьдаг юм байлгүй.   -Гишүүнийхээ өрөөнд үү, эсвэл Ерөнхий сайдын өрөөнд дууддаг юм уу? Энэ чинь ялгаатай шүү дээ?   -Гишүүнийхээ өрөөнд байлгүй дээ. Уг нь УИХ-ын гишүүн хүн УИХ-ын гишүүнийхээ л ажлыг хийх ёстой л доо. Хэрвээ стратегич хийх гэж байгаа бол Стратегийн хүрээлэнд очиж ажиллах ёстой биз дээ. Би өөрөө Удирдах зөвлөлд ордоггүй учраас намын даргын ярьж байгаа үгийг намын даргын бодлого гэж хардаг. Гэтэл гадуур ярьж байгаа, хэвлэл мэдээллээр гарч байгааг харахаар “С.Баярын бодлого явж байгаа шүү” л гэдэг юм байна лээ.   -Харамсалтай нь тэр стратеги нь зөв явж чадаж байна уу?   -Мэдээж урьд өмнө намын дарга, Ерөнхий сайд байсан хүний хувьд С.Баяр нь ч бай, хэн нь ч бай санал бодлоо хэлэх, зөвлөхийг буруутгах аргагүй. Гэхдээ яаж ямар зөвлөгөө өгч байгааг нь би чихээрээ сонсоогүй учраас мэдэхгүй байна. Бүлгийн хурал болон чуулган, байнгын хороон дээр С.Баяр гэдэг хүний тодорхой саналыг сонсч байгаагүй учраас ямар асуудал дээр ямар байр суурьтай байдгийг нь ч мэдэхгүй. Чуулган, байнгын хороон дээр үгээ хэлдэггүй хүн цаагуураа их л нууц зүйл ярьдаг байлгүй. Хэрвээ хэлдэг байсан бол та нар ч гэсэн байр суурийг нь гадарлана биз дээ, биднээс асуухын оронд өөрөөс нь асуу. Чимээгүй баахан явж ирээд, нэг ирэхээрээ сонинд ярилцлага өгчихөөд дахиад гурван сар алга болдог. Нөгөө ярилцлагыг нь хүмүүс гурван сар уншдаг. Харин өөрийнх нь байгуулсан стандарт бус Засгийн газраас АН гарах үед  ярилцлага өгөхгүй өнжих шив дээ. Энэ нь гайхшрал төрүүлж байна.   -Уг нь С.Батболд боловсролтой бол боловсролтой, бизнестэй бол бизнестэй, аль ч утгаараа хэн нэгний халаасанд багтаад, дохиогоор нь дуугараад байх хүн биш. Тэгэхээр танай намынхан “Манай намын дарга хэтэрхий сул байна” гэж шүүмжилдэг нь аргагүй ч юм уу?   -Харамсалтай нь үнэн. Би хааяа тааралдахаараа хэлдэг л юм, “би өөрийнхөөрөө байгаа” л гэдэг шүү дээ.   -Долдугаар сарын 1 гэснээс Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр ирэх сонгуулийн дараа олон нийтийн хамарсан жагсаал цуглаан болбол зэвсэгт хүчнийг оруулна гэж яриад, мэргэн буудагчид бэлтгэх санал боловсруулчихаад яамныхнаасаа судалгаа авсан гэгдээд байна. Үүнээс нь болж Ардчилсан намынхан огцруулах асуудлыг нь тавьчихсан, ээлжит бус чуулганаар хэлэлцэх байх. Та сайдынхаа талаар юу хэлэх вэ?   -Ардчилсан намынхан огцруулах асуудал тавьсан. Гэхдээ Ж.Энхбаяр өөрөө хэвлэлийн бага хурал зарлаад “тийм юм байхгүй” гэж ярьсан. Тэгэхээр энэ асуудлыг УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээс өмнө урьдчилж юм хэлмээргүй байна. Нэг нь тэгсэн гээд, нөгөө нь тийм асуудал байхгүй гэж байгаа нөхцөлд алинд нь итгэх юм бэ. Би ч бас та нартай л адил хэвлэлээр гарсан л мэдээлэлтэй байна. Үнэхээр Ардчилсан намынхны ярьж байгаа зүйл үнэн бол болгоомжлох ёстой. Гэтэл нөгөө талд сайд нь өөрөө “Тийм юм болоогүй” гэж байгаа тохиолдолд тэрний, энэний зөв гэж ярих эрт байна.   -Нэгэнт огцруулах асуудлыг нь тавьчихсан учраас УИХ энэ асуудлыг хэлэлцэнэ биз дээ?   -Хэлэлцэлгүй яах вэ, хэлэлцэх ёстой. Хуулиараа тийм юм чинь.   -Хэрвээ үнэхээр Батлан хамгаалахын сайд ийм асуудал гаргаж тавьсан бол огцруулах үндэслэл мөн үү?   -Огцруулах үндэслэлийг баталгаажуулсны дараа  байр сууриа хэлнэ. Үндэслэл нь бодитой эсэх нь тодорхойгүй нөхцөлд хэлж чадахгүй. Болоод өнгөрсөн процессийн талаар бол  байр сууриа шууд хэлнэ. Яг тийм зүйл болсон эсэх нь тодорхойгүй байгаа үед аман мэдээлэл дээр үндэслэж яримааргүй байна.   -Таныг сайд байх үед, өөрөөр хэлбэл Н.Энхбаярын үед дэд сайдын суудал 300  саяас эхэлж үнэлэгдэж байсан гэдэг. Гэтэл сая “МАК”-ийн Нямтайширын хүү Номтойбаяр гэж залуу намдаа тэрбум төгрөг хандивлаад НХХ-ийн дэд сайд болчихлоо. Ил мэдэгдэж байгаа нь л тэр шүү дээ...   -Аль алиныг нь л шалгах хэрэгтэй. Би МАХН-д тэгж олон зуун сая төгрөг хандивлаж байсан удаагүй гэдгээ хэний ч өмнө баталгаатай хэлнэ. Хандивлах их хэмжээний мөнгө надад байхгүй. Ер нь ариун цагаан хөдөлмөрөөрөө, хөлсөө урсган  байж олсон мөнгийг хамаагүй цацаад ч байдаггүй юм. Юу хандивласан бэ гэвэл гадаад, дотоодод сурсан мэдлэг боловсрол, шударга, үнэнч үйл ажиллагаа, даалгасан ажлыг нь үр дүнтэйхэн шиг хийчих юмсан гэсэн нойр хоолгүй хөдөлмөр, зүтгэл. Мэдээж бизнес эрхэлж байсан хүний хувьд намын байранд дэвсэх  хивсэнцэр,  цонхны хөшиг зэрэг ойр зуурын зүйл л хандивлаж байсан. Тэр 300 сая дотор нь мань мэтийн нэрийг хавчуулаад л явдаг юм. Хэрвээ  300 саяын хандив намд өгсөн бол шүүх цагдаагаар шалгуулахад бэлэн. Уг нь шалгуулаад ч үгүй гэдэг нь нотлогдсон шүү дээ. Сая бас нэг сонинд хөгцтэй будаа тараасан, 5000 төгрөг өгсөн гээд биччихсэн л байна. Миний зөвлөх   гүжирдлэгийн материал бичсэн сэтгүүлчтэй нь уулзья, тийм юм байхгүй гэдгээ нотольё гэтэл зугтаачихдаг юм билээ. Тэгээд арга буюу шүүхэд өгсөн. Шударгаар ажилладаг маш олон сонин сэтгүүл байгаа, миний хувьд   хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмждэг. Гэхдээ хэн нэг хүний захиалгаар, эсвэл эздийн дарамтаар янз бүрийн юм бичдэгийг болимоор байгаа юм. Захиалсан хүнийг нь гадарлаж л байна.   -Хэрвээ хэн нэгэн хүн захиалсан бол танай намынхан л байх даа?   -/инээгээд/ Хэрвээ хөгцтэй будаа, 5000 төгрөг тараасан байгаад тэр нь батлагдах юм бол дараагийн сонгуульд нэр дэвшихгүй. Надад тийм ёс суртахуун байхгүй.  Худлаа амладаггүй, архи дарс, бэлэг сэлт, мөнгө төгрөг ч тараадаггүй. Миний хийх ажил бол хууль тогтоомж боловсруулах, ажлын хэсэгт орж ажиллах, гаргасан хууль тогтоомжийг иргэд сонгогчиддоо тайлбарлан таниулах, хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой. Харин  сонгуулийн шинэчилсэн хууль батлагдсан учраас   жил бүр цагаан сараар өөрийнхөө тойргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлдэгээ наашлуулж 2011 ондоо багтаан зохион байгуулсан. Гишүүн болгон л тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг л дээ. Тэгэхээр хууль зөрчсөн зүйл байхгүй. Ядарсан зовсон хүмүүст бол ТББ-уудаар дамжуулж дэмжлэг үзүүлдэг. Гадаад, дотоодод сурах гэсэн залууст аль болохоор дэмжлэг үзүүлэх гэж гадна дотнын байгууллагад ханддаг. Энэ бол өөр асуудал. Харин  намайг  мөнгө тараасан гэж гүтгэж,  албан тушаалаа  ашиглан  хүчээр захиалгат хэрэг үүсгэх гэж  оролдож ч байж мэднэ. Хэрвээ тэгж хандвал шударга үнэн байдаг гэдгийг захилгаар бичиж  гүжирдэж  байгаа нөхдүүд болон  тэдний гар хөл бологсодод ойлгуулах болно . Ард түмэндээ ч зарлана.   -Гэвч танай нам таныг нэр дэвшүүлэх үү? Яагаад гэвэл сонгуулийн мажоритари тойргууд дахь мандатын тоо цөөрчихсөн. Дээр нь та өөрөө намынхаа удирдлагуудыг шүүмжлээд явдаг... -Сонгуульд нэр дэвших нь амин чухал асуудал биш шүү дээ. Би  улс төртэй ч амьдарна, улс төргүй ч амьдарна. Намын удирдлага надаас “нэрээ дэвшүүлэх үү” , хаана дэвших сонирхолтой байгааг  асуусан. Сонгинохайрхан дүүрэгтээ л дэвшинэ гэхэд дэмжинэ л гэсэн. Намайг дэмждэг Сонгинохайрхан дүүргийн мянга мянган сонгогчийг хүндэтгэх байлгүй дээ.  Сурсан мэргэжил, олсон боловсрол, амьдралын туршлагаараа яагаад ч л амьдарна. Улс төргүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болчихсон нөхдүүд байна л даа. Уг нь намын дарга нартай тэр бүр уулзаад, санал бодлоо хэлээд байх боломжгүй  ард түмнийхээ үгийг   дамжуулж хэлэхээр л  шүүмжилж байна гэж ханддаг. -Улс төргүйгээр амьдрах аргагүй, амьдрах чадваргүй болчихсон хүмүүс юм биш үү?   -Төрөөс төрсөн тэрбумтангууд гэж ярьдаг, тийм хүмүүс байна уу гэвэл байна. Ямар ч бизнес хийгээгүй, баялаг бүтээгээгүй мөртлөө машин унаа нь сайжраад, байшин хаус нь томроод, халаас нь түнтийгээд байдаг нөхдүүд байна. Тийм учраас ард түмэн дургүйцээд байна. Миний хувьд 2000 онд сонгуульд орохоос өмнө л нэг дэлгүүртэй байсан, тэр л хэвээрээ байгаа, эхнэр, хүүхдүүд маань авч явдаг. Хойно нэг байшин байсан, бас л хэвээрээ. 2000 оноос хойш Тэрбишдагва гэдэг хүний өмч хөрөнгө, бизнес надаар дамжаад, төрөөр дамжуулаад өргөжсөн, томорсон юм нэг ч байхгүй. Түүнийг баттай хэлнэ, шалгадаг газраар нь шалгуулж ч болно. Бусад хүмүүсийн тухай бол  яримааргүй байна. Үнэн болоод нүдэн дээр харагдаж байгаа бодит байдал гэвэл нэг ч удаа бизнес хийж үзээгүй, хөлсөө дуслуулаагүй, ширээний ард цаас эргүүлээд сууж байсан нөхдүүд олон түмний нүдэн дээр баяжаад, багтаж ядаад байгаа нь бодит үнэн. Тийм учраас авгай, хүүхэд, ах дүүгээрээ төрийн байгууллагад шургалаад эхэллээ. Холын хамаатан энэ тэрийг ярихаа больё. Зүгээр хэний эхнэр хүүхэд, ах дүү, хүргэн бэр төрд ажиллаж байна, хараад үзээрэй. Яасан ч ичдэггүй юм. Боловсрол мэдлэгтэй сайхан залуучууд төрд ажиллахыг зөвшөөрнө. Гэхдээ үйлчлэгчээсээ эхлээд даргаа хүртэл нэг даргын хамаатан садан, ах дүү нар цуглачихсан, үе дамжсан хамжлагат ёс гэдэг шиг нэг нь нөгөөдөө өвлүүлж өгөөд явж байдаг хүмүүс  байна шүү дээ. Хоёр хүүхэддээ эхний үед  “төрд ажиллахгүй шүү”, хувийн салбарт  ажил хийж сур  гэж хэлдэг.  Эх орондоо хүний нүдэнд харагдахаар зүйл хийж бүтээ, улс орныхоо хөгжилд тус нэмрээ оруул, хүмүүсийг ажилтай болго, өдөр шөнөгүй ажиллаж үр дүн  гаргаж сур  гэж захидаг.  Миний хоёр хүүхэд боловсролтой бол  боловсролтой, мэдлэгтэй бол  мэдлэгтэй. Яаж бизнес хийх вэ, яаж ширхэг хадаасыг хоёр болгох вэ гэдэг ухаанд суралцах ёстой. Дараа нь юу хийхээ өөрсдөө шийднэ биз.   -Ингэж хэлэхээр зарим нэг хүн “Өө, Тэрбишдагва чинь намынхаа дарга нартай таардаггүй юм чинь яаж бизнес нь өргөжих юм” гэж харж магадгүй. 2000 оноос хойш улс төрд явахад дандаа л ийм байгаагүй биз дээ. Жишээ нь Н.Энхбаяр даргын үед...?   -Намын дарга, удирдлагуудтай тохирч, бизнесээ өргөжүүлнэ гэсэн ухагдахуун гаж сонсогдож байна. Хэрэв ийм хүмүүс байдаг бол төрөөс холдож бизнесээ хөөх хэрэгтэй.   Өдөр шөнөгүй ажиллаж, нойр хоолоо хасч, сурсан мэдсэн мэдлэг, чадвар, уйгагүй хөдөлмөрөө зориулсны үр дүнд бизнесээ хөл дээр нь босгодог. Ингэвэл бизнес зөв явагддаг.  Бизнес зөв эрхэлснээр татвараа төлж, ажлын байр бий болгож, бүтээн байгуулалтад оролцож улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Аль ч үед төрийн албан тушаалыг ашиглан хувьдаа үр ашигтай бизнес хийх нь ёс суртахуунгүй, хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Энэ л зарчмыг баримтлан ажиллаж ирсэн. УИХ-ын гишүүн болсон бол бизнесээ өргөжүүлж хувиа бодох биш сонгогч олныг төлөөлсөн элчийнхээ үндсэн ажлыг шударгаар хийх үүрэгтэй.Хувийн болон төрийн ажлаа   ялгаж сурах нь төрийн хүний дээдлэх гол зарчим гэж боддог. Энэ утгаараа төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. - Н.Энхбаяр гэснээс та түүнтэй уулздаг уу?   -Өдөр болгон, тогтмол биш ч гэсэн хааяа уулздаг. Уулзаж болохгүй яачихсан хүн юм, тэр чинь.   -Ганцаарддаг болов уу, тэр их тойрон хүрээлэгчид, балешигуудаас салчихаар...? -Гайгүй юм шиг байна лээ.  Энэ олон жил нөхөрлөсөн, шадарласан хүмүүсийнхээ мөс чанарыг таньсандаа харин ч баярладаг болов уу гэж бодож байна. Олон жил төрд зүтгэлээ, алдлаа, онолоо. Одоо бол тэр хүнд алдах юм байхгүй. Хийе гэвэл чадвар нь байна, туршлага ч байна.   -Зүгээр хөдөө явж байгаад настай хүнээс сонсч байсан л даа, Н.Энхбаярын тухай. Тийм сайхан ажил хийж байсан яахаараа ингэж явдаг байна аа, юу дутлаа гэж тэр вэ хэмээн гайхаж байсан. Бодвол сүүлийн үед нам байгуулаад, намаа хагалаад явахаар нь л тэгж харамссан байх л даа...   -Н.Энхбаярыг хөгшин хүн гэж боддоггүй, нэгдүгээрт.  Хоёрдугаарт, өндөр боловсролтой, туршлагатай ийм хүмүүсийг тэтгэвэрт гаргах шаардлагагүй. Нэгэнт цуг явсан нөхөд нь араас нь “түгжилдэх” юм хийгээд, тэднийхээ хүн чанарыг таниад ирэхээр хүн л юм болсон хойно хор шар нь гэж байдаг биз. Гуравдугаарт Монгол Улсын хөгжил, ард түмний амьдрал болж бүтэхгүй байна гэдгийг хөндлөнгөөс хараад ирэхээр өөрөө тэр дунд нь байж, заримдаа алдааг нь ч хамт хийлцэж явсан хүний хувьд засч залруулья гэж боддог байлгүй дээ. Нэг их алдахгүй биз дээ. Н.Энхбаярыг гэхээр л бүгдээрээ айгаад, эсвэл инээгээд байж болохгүй шүү дээ. Улс төрийн туршлагаас нь айж байгаа бол өөрсдөө илүү л болох хэрэгтэй. Гэмтэй хүн нэг айдаг, чадваргүй хүн нэг айдаг, шударга бус хүн бас айдаг юм. Н.Энхбаярын алдаа гэж харахаасаа илүү түүнийг тойрон хүрээлж байсан долдойнуудын хийсэн алдаа юм болов уу л гэж хардаг шүү дээ. Тийм учраас төрийн өндөр албан тушаалд байгаа хүн магтаал сайшаалаас илүү шүүмжлэл сайн сонсдог байх ёстой.   -Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах, цахим үнэмлэхээр санал авахыг та дэмжиж байгаа юу? Одоо үйлчилж байгаа хуулиар бол хоёр сонгуулийг зэрэг явуулах ёстой. Гэтэл танай намынхан бас л эсэргүүцээд байгаа...   -Ингэж хэлэхээр бас л сөрсөн болох байх л даа. Намынхаа бүлэг дээр “Хамт явуулах нь зөв шүү. Нэгдүгээрт цаг хугацаа, хоёрдугаарт хөрөнгө мөнгө хэмнэнэ” гэдгийг хэлсэн. Гуравдугаарт УИХ-ын сонгуульд унасан хүмүүс орон нутгийн сонгууль руу шилжиж нэр дэвшдэг, сайдын албан тушаалаар шагнуулдаг, үйлдвэр, агентлагийн даргаар томилогддогийг болих хэрэгтэй. Уг нь бол техникийн боломж нь байвал хоёр сонгуулиа хамтад нь явуулах нь зөв юм байгаа юм. Үнэхээр судалж үзээд боломжгүй гэвэл хүчээр “хийх ёстой” гэж шахаад байж бас болохгүй л дээ. Боломж нь байдаг бол хамтад нь явуулчихаасай л гэж бодож байна. Гэхдээ  энэ асуудлаар намын бүлэг дээр цөөнх болж үг хэлж байсан. Тийм учраас хоёр намын бүлгийн удирдлагууд хоорондоо ярилцаад зөв зүйтэйгээр нь шийдээсэй, сонгууль шударга яваасай, хугацаандаа болоосой, хөрөнгө мөнгө бага зарсан байгаасай гэж л хүсч байна. Гэвч санаснаар техникийн боломж нь байхгүй бол одоо яалтай билээ.   -Уг нь Ардчилсан намын бүлэг дээр дуудагдсан Хууль зүйн сайд, УБЕГ-ын дарга хоёр “Сонгуулиас өмнө цахим үнэмлэхээ тарааж чадна” л гэж хэлсэн юм байна лээ шүү дээ. Танай бүлэг дээр ямар мэдээлэл өгсөн болоод болохгүй нь, амжихгүй нь гээд байгаа юм бэ?   -Өнгөрсөн даваа гаригт Ардчилсан намын бүлэг хуралдсан, манай бүлэг хуралдаагүй л дээ. Намын бүлэг цуглахаараа бас энэ асуудлаар мэдээлэл авах байх. Ардчилсан намын бүлгийнхэн СЕХ-ны дарга, УБЕГ-ын дарга нараас мэдээлэл авсан гэсэн. Тэд нар нь чадна гэсэн бол сайн л байна.   -Танайхан сонгуулийг зэрэг явуулахгүй гээд байгаа бас нэг шалтгаан нь танай намын Засаг дарга нар намын дарга болон УИХ-ын гишүүддээ “Сонгуулийг зэрэг явуулах юм бол бид та нарын төлөө ажиллаж чадахгүй шүү, өөрсдийнхөө сонгуульд явна” гэсэн юм биш үү?   -Ингэж  хэлсэн, ярьсан хүмүүсээс нь асуусан нь дээр байх. Хуулиараа улс төрийн албан тушаалтнуудыг сонгуульд ажиллуулж болно харин  төрийн захиргааны  албан тушаалтнуудыг нэр дэвшигчийн сонгуулийн штабт  ажиллахыг хориглосон байгаа. Би хувьдаа сонгуульд төрийн аппарат юм уу, төрийн албан тушаалтныг ашигладаггүй, мөнгө төгрөг тараадаггүй, өөрөө багаа бүрдүүлж ажиллан сонгуульд оролцсоор ирсэн.  Сонгууль гэхээр л үхэлдээд элдэв бохир зүйл хийгээд, эсвэл хийгээгүй байхад хийсэн юм шиг дэвэргээд байгааг үнэндээ ойлгодоггүй. Өөрөө тийм зүйл хийдэггүй, мэддэггүй учраас заримдаа арай ч дэндүү туйлшраад байгаа юм шиг л санагддаг.   Б.СЭМҮҮН    
Shuud.mn
Сонин хачин
tergel:
Man-iin udirdlagad baigaa teneguudees bolj namaa 2 huvaaj baigaa ym...Hurelsuh,sodbaatar batbold bayar ene ter gesen ymnuudaas bolj 1 nalham uragsh 2 alham hoishi bolj baigaa ym daa
2012-05-22
liberty:
Батгуайн үгэнд орох л боловуудаа
2012-05-14
liberty:
batguai naadah chini garahgyi ee
2012-05-14
liberty:
Энхбаярт намынхаа нэрийг эхнээс нь өгөх ёсгүй байсан юм энэ нэр түүх болж үлдэх ёстой байсан юм хайран нэрийг бузарлуулчихлаадаа
2012-05-14
баска:
МАН-с зайгаа барь наад нам чинь нэг л биш болсон шүү
2012-03-27
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот:
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот гол нь маш өргөн сонголт, хамгийн хямд үнэ, 1 жилийн баталгаа, баахан бэлэгтэй. 100 хувь ориг америк нөүтбүүкний төв. Компютер ланд 321 тоот, 3 давхарт, хойд шатны хажууд...
2012-03-13
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот:
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот гол нь маш өргөн сонголт, хамгийн хямд үнэ, 1 жилийн баталгаа, баахан бэлэгтэй. 100 хувь ориг америк нөүтбүүкний төв. Компютер ланд 321 тоот, 3 давхарт, хойд шатны хажууд..
2012-03-13
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот:
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот гол нь маш өргөн сонголт, хамгийн хямд үнэ, 1 жилийн баталгаа, баахан бэлэгтэй. 100 хувь ориг америк нөүтбүүкний төв. Компютер ланд 321 тоот, 3 давхарт, хойд шатны хажууд.
2012-03-13
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот:
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот гол нь маш өргөн сонголт, хамгийн хямд үнэ, 1 жилийн баталгаа, баахан бэлэгтэй. 100 хувь ориг америк нөүтбүүкний төв. Компютер ланд 321 тоот, 3 давхарт, хойд шатны хажууд
2012-03-13
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот:
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот гол нь маш өргөн сонголт, хамгийн хямд үнэ, 1 жилийн баталгаа, баахан бэлэгтэй. 100 хувь ориг америк нөүтбүүкний төв. Компютер ланд 321 тоот, 3 давхарт, хойд шатны хажууд.................
2012-03-13
chii eren joohon eruul bish bhaa
2012-03-09
Mongol hun bur ajiltai bolovsroltoi eruul baikh yostoi uul ni tiim huvi zayatai ard ntumen. Getel suuliin heden jil ikh uur bolloo. ene olon nam "Eh Oron-Mongol Uls" min gej ajillaasai bilee. Zarimiikh ni uchriig ch oulgokhgui bnaa.
2012-03-08
Manangaas salaj zelmeg tengerte ibolmoor bnaa
2012-03-08
esgii hiih gazar terbishdavgiin hereg baihguil baihgui yu hugshin kobro hujaagaas umd tsamtsaa zuuguud yavj baina biz uls tur yaraid uilan dugarhaa bolivol yasan yum chi turd buu hel mongol hereggui amitan shuu dee yasan tolgoi jargalsaihan ta2 taarsan taar shuudainuud.
2012-03-07
Бат:
ийм л шудрага хүмүүсийг УИХ-д сонгох хэрэгтэй
2012-03-07
liberty:
batguai naadah chini garahgyi ee
TBD bol Xyrelsyxiig bodoxod xamaagyi deer bolovroltoi uxaantai soyoltoi xyn shyy
2012-03-07
TDB byy ai Ard tymen bygd chinii tald chamtai adilxan bodoltoi bn Naad Xyrelsyx gej mulguu ulaan xamgaalagchiig dagaval ta nar unuudur bish gexed margaash shoron orno shyy
2012-03-07
q:
saihan yariltslag bna.ingej shudraga hodolmorloj olson sambuu ed nariig bol harin sain demjih heregtei.ternees hudlaa tender entr gesen batbold metiin baasnuudiig archih heregtei shuuuuuuu
2012-03-07
nadad bol nam hamaagui. 2 setgelgui eh ornoo gesen huniig songono.
2012-03-07
demjij bna:
terbishdagva guaig demjij bna MAN aasaa garaad MAHN daa orood uz shudraga bus humuustei uzelts, taniig haanaas ch devshsen demjineee. S.Bayart Mongoloo gesen setgel uchuuhen ch bhgui shuu buzar novsh
2012-03-07
alt:
TBD shig shudarga humuus MAN-iig awarna. end zarim alban tushaal gorilson tedenteigee bayalagiig mini hulgailan tonoj bgaa ulsuudiin gar hol bologchid bolio. CXD-iin irged bid gishyynee mednee bas demjinee
2012-03-07
T:
MAXH руугаа яваач. Наад нам чинь хол явахгүй гэдгийг бүх л хүн мэдэж байгаа шд.
2012-03-07
WORLD's BRAND COACH:
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
2012-03-07
Unen ug ushuutei gej ug baidagdaa Terbishdagva gyua! Ta ch olon hunii shudnii zuultand orloodoo. Gehdee ard tymen daan ch tan shig bodoltoi yumdaa iimd ard tymniig ted huu olnoor ni havchij chadahgui baikhaa.
2012-03-07
2000 ОНООС өмнө МАХН сонгуульпд ялсаны дараа одоогийн яаж баяжсан нь тодорхойгүй олон хүн төрсөн. Тэдний нэг нь 7 жил шахуу Нийслэлийн газрын албаы дарга хийж байсан Цэлмэг. 3 хороололд " өрөө байртай байсан хүн одоо төрөөс төрсөн тэрбумтан болсон. Нийлэлийнхэн ч яридаг. Газрын авилгалаар баяжсан гэ. Энэ юмнуудаа шалгаж шорон оронд нь хийх хэрэгтэйшдээ. Төрд ажиллсан гээд яаж тэр их өмч хөрөнгийг бий болгов???
2012-03-07
TBD shig iim shudarga humuusiig MAN hemeeh luivarchidiin buleglel odoo havchij ehlene dee. Gehdee ard tumen TBD shig humuusiig demjih heretei
2012-03-07
kkk:
mash zuv hun daanch namaa buruu songoson dudluu tolgoi odoo l yum oilgoj ehlej bnadaa komynisstuud dund uguu elj chadahgui aij baihaar uguu cholootoi helj boldogiig oloogui dudluu amitan
2012-03-07
Зочин:
С.Баяр 7 сарын 1-ний хэрэг,1,5 саяын амлалтаа бодож СТАНДАРТ бус засгийн газар байгуулсан нь алдаа боллоо. Оюу толгойн гэрээ ашигтай болсон эсэхийг цаг хугацаа харуулна. Бороо гоулдын СУРГАЖ авсангүй. УДШ МАН-ыг хагалан бутаргах зорилгоор МАХН-ыг бүртгэсэн.Шүүх, прокурор, АТГ бүгд л Элбэгдоржийн захиалгаар ажиллаж байх шив дээ.
2012-03-06
Зочин:
Төр, хувийн хэвшлийн аль ч шатанд өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг нэг баг гэж байна. Үнэнийг хэлсэн хүн хавчигддаг.Дарга хууль зөрчиж байвал, компаний дэлгүүр хугацаа дууссан хуурамч бараа зарж байвал хэлсэн хүн тэдний багийн хүн биш.Ийм дүр зураг яам, агентлаг, хувийн хэвшилд байна.
2012-03-06
Enkhbaatar:
Zov.terbishdagva sain hun.toroos torsion bayan bushes.
2012-03-06
Дэмбээ:
ТБД маш их зөв шударга ярьжээ. Ер нь их зөв хүн шиг санагддаг. Сонгогчид ч ам сайтай. Их хээгүй, хүн дугаарладаггүй, Ажлын төлөө явдаг, үүргээ ухамсарладаг хүн. СХД-д байнга л сонгогчидтойгоо уулзаад л бодит үнэнийг яриад явж байдаг ш дээ. Их хурал дээр дуугарч байгаа нь үнэн л дуугарч харагддаг. Манай намаас дэвшсэн 2 хөгийн амьтныг бодвол төрийн хүн. Манай АН-ын гишүүд хүртэл ирэх сонгуульд ТБД-г дэмжихээр шулуудаад байгаа шүү. Дэвшээд ир. Гаргаад өгье
2012-03-06
Zuv zuitei asuudal yarisan bnaa demjij bna bvv ai sain zutge eh ornoo l gej bodoj bgaa bol?a
2012-03-06
хэ хэ:
өөрийн намаас нь суудал одохгүй болохоор МАХН-ыг ярьж шахаанд оруулах гэсэн юм гэсэн. за тэгээд ман ч бай махн нь ч 2 лаа л луйварчидаар удирдуулсан шүү дээ. бас ан гэж нэг юм байна.
2012-03-06
Үнэн л зүйл ярьж байна. ШУДАРГА хүн гэж бодож байна. Заавал сонгогдоорой. Дэмжиж байна. Эрүүл ухаантай цөөхөн хүмүүсийн нэг.
2012-03-06
Undruu:
Terbishdagva guai ih l zarchimch hun bn lee. Ingej yarihaas argagui bh. Ih mungutei hun bj huuhduudee uursdiinh ni hucheer yavuuldag gesen.2 huuhed buruu erhleegui humuujiltei geltsdeg um blee. TBDshig shudarga,zarchimch humuus l MAN-g avarna.Hurelsuhiig heregt orchhood hund baidald orson ued ene hun ahin setgeleer tusalj bsan gedgiig sonson um bn. irged tani shig humuusiig l demjine.
2012-03-06
Hamtarsan ZG Otolgoi, Ttolgion gereenuudiin talaar, namiinkhaa ardchilaliin talaar Baterdene Baldanochir, Davaasuren nar zunduu yarij baisan shuu. Tedniig bugdiig ni demjij baina. AN namaas Enkhbold, Erdene, Gankhuyag nariig demjij baina.
2012-03-06
uneheeriin tsag yeiin chuhal asuudluudiig asuusan bnaa bair suuria ilen dalangui ilerhiilj baigaa gedegt naidaj bna. Ingej il tod bair suuria ilerhiilkh tsag ali hediin bolson. Mongol uls l hugjikh yostoi!!! Ard tumen bugdeeree bayan bolokh yostoi!!! Busad uls turchidiin abir suuriig niitelj baimaar bnaa.
2012-03-06
Shuud l bi Urt shar deelttei niillee l geed helchihgui dee kk
2012-03-06
zochin:
harin shudraga blaa gej. ta shuu
2012-03-06
jagaa:
ene ih hurald terbishdagba baldanochir baterdene dabaasuren nar shig heden hun baival ch mgl uls amarhan hugjinuu. busad ni dargaasaa aigaad ugee helj chadahaa baisan nobshnuud.
2012-03-06
Иргэн:
Дэмжинэээ дэвш дэвш
2012-03-06
Дамба:
Тэрбишдавга гишүүнийг дэмжиж байна. МАН юу ч мэдэхгүй 1000 залуугийн тархийг бохир угаадсаар угааж байна. Энэ намд орж ажилтай болоод ихэнхи нь Аавын хаалга татаж, зарим нь цаазын ял авч байгаа гашуун сургамжийг залуус анхаармаар л юм даа Залуусаа
2012-03-06
СҮРЭН:
худлаа хошгируулж байна.2 туулай хөөгөөд ...
2012-03-06
Батаа:
Зув. Харин ч шудрага хун шиг байна. Тэрбишдагва дахин дэвшээрэй сонгиночууд сонгоно шууу урагшааа
2012-03-06
Бат:
Зув. Харин ч шудрага хун шиг байна. Тэрбишдагва дахин дэвшээрэй сонгиночууд сонгоно шууу урагшааа
2012-03-06
Бат:
Зув. Харин ч шудрага хун шиг байна. Тэрбишдагва дахин дэвшээрэй сонгиночууд сонгоно шууу
2012-03-06
liberty:
Батгуайн үгэнд орох л боловуудаа
зочин:
Энэ балай нөхөр их хуралд дэвшиж чадахгүй гэхээс шээс нь гоожих нь ээ, нам биш чи нэг л биш ээ, балай хараа
2012-03-06
chii eren joohon eruul bish bhaa
T:
MAXH руугаа яваач. Наад нам чинь хол явахгүй гэдгийг бүх л хүн мэдэж байгаа шд.