Америк эр цагдаад 100 дахь удаагаа баривчлагджээ
2011-10-12

Америк эр Жозеф Уилсоныг нэгэн дэлгүүрийн дотуур хувцас, оймсны тасгаас 174 ам.долларын үнэ бүхий зүйл хулгайлан гарах гэж байсныг цагдаа нар илрүүлэн баривчилсан тухай The Huffington Post мэдээлсэн байна. Флорида мужийн Порт-Сент-Лүси хотын нэгэн дэлгүүрт 50 настай Уилсон хулгай хийгээд баригдсан юм байна. Ингэснээр Жозеф Уилсоны цагдаад баривчлагдсан тоо яг 100-д хүрчээ. Дэлгүүрийнхний дуудлагын дагуу цагдаа ирэхэд нуугдаж, зугтаахыг оролдсон ч амжаагүй гэнэ. Түүнийг одоогоор түр саатуулаад байгаа бөгөөд 20 мянган ам.доллараар батлан даалтад гарах боломжтой ажээ. Өмнө нь 99 удаа баривчлагдахдаа ч Уилсон дандаа жижиг хулгайн хэрэгт орооцолдсон юм байна. Тэрээр өмнө нь 99 удаа баривчлагдахдаа 35-д нь  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байжээ.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
Ajildaa unench, tuilbartai zutgej baigaa davgui l gar bna shdee, ingej baij l amjiltand hurne shdee kkk Hulgai hiine uu, hool hiin uu, duu duulna uu, yum zarna uu, uls turch bna uu, er ni hun durtai yumaa sain hiih heregtei!!!
2011-10-12
Zasrah gej yug heldiin!??
2011-10-12
zsardaggvinovsh ve
2011-10-12
Zasrah gej yug heldiin!??