Хоршоологчдын III чуулганыг энэ сард зохион байгуулна
2012-03-07

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хоршоологчдын үндэсний III чуулганыг энэ сард зохион байгуулахаар болж шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов. Мөн энэ онд манай улсын Зэвсэгт хүчин Судан Улсын Дарфур муж, Өмнөд Судан, Афганистан Улс дахь НҮБ-ын энхийн болон олон улсын цэргийн ажиллагаанд цэргийн 14 баг оролцуулна. Үүнээс гадна манай улс өөрийн орондоо болон гадаадын оронд зохион байгуулах 10 хамтарсан сургалт, дадлагад төлөөллөө оролцуулахаар боллоо. Эдгээрт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин