Сэрүүн зүүд-М31 ба Монгол хүн 2020 онд
2012-03-08

 Финляндийн засгийн газар мэдээллийн технологийн өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарч ажилласаны үр дүнд мэдээллийн технологийн кластер бүрэлдэж дэлхийн зах зээлд өрсөлдөх эрмэлзэл, итгэл найдвараар дүүрэн олон зуун компаниуд бий болжээ. Дотоод өрсөлдөөн бүхий кластерүүдийн жам ёсны үр дүн, хөгжлийн дээд эрэмбэд гарсан бүтээгдэхүүн буй болсны нэг нь NOKIA байлаа. Хэдхэн жилийн дотор дэлхийн гар утасны зах зээлийн хамгийн том нийлүүлэгчээр тодорч 2008 онд дэлхийн зах зээлийн 40 хувийг эзэгнэж, 5,4 сая хүнтэй Финляндын улсын төсвийн орлогын үнэмлэхүй хэсгийг бүрдүүлж, хамгийн том ажил олгогч болжээ.

Улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөнийг манлайлагч нэг компаниас хамаарах хамаарал улам өндөр болж байлаа. Энэ үеэс Финляндийн засаг захиргааны эдийн засгийн бодлого боловсруулагчид, шинжээчдийн зүгээс өсөлтийн сөрөг талыг тодорхойлох гэж оролдож эхлэв. Nokia-ийн зах зээлийн мэргэжилтэнүүдийн тооцоолж ирсэн борлуулалтын прогнозчлолд итгэн улс орны эдийн засгийг бүрэн даатгаж болох уу гэдэг асуултад хариулахыг эрмэлзэж байв.

Энэ аварга компани өөрийн оруулсан хөрөнгө оруулалт, зах зээлийн хүрээгээ тэлэх тусам эдийн засагт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломж олгож байсан нь мэдээж. Бүр эдийн засагчид тус компанийн зах зээл, хөрөнгө оруулалтын шинжээчдийн гаргасан прогнозуудын тусламжтайгаар эдийн засгийн бүх салбарт илүү бодитой таамаглал дэвшүүлцгээж байсан.

Nokia-г дэлхийн зах зээлийг эзэгнэж байсан 2008 онд өрсөлдөгч гэж нүдэнд ч харагддаггүй байсан Apple-ийнхэн хүч түрэн гарч ирлээ. Ухаалаг гар утасны зах зээлд I phone, galaxy зэрэг брэндүүд хүчээ авах тусам Nokia зах зээлээс шахагдаж байна. Тэд ажлын байраа цомхтгож бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ бууруулж эхлэв. Одоо тэд судалгаа, хөгжлийн чиглэлд хийх хөрөнгө оруулалтаа бууруулахгүй байх, дахин зах зээлийг байлдан дагуулах шинэ санаа олтол тэсч үлдэх хамгаалалтын стратегид шилжжээ. Энэ бол дэлхийн өндөр технологийн кластерүүд дунд гялалзсан амжилт үзүүлсэн аварга компани. Тэдэнд, Финляндийн мэдээллийн технологийн кластерт дахин өндийж дэлхийн зах зээл дээр тоглох нөөц бололцоо, технологи, туршлага, хамгийн гол нь сэтгэл зүй бий. Магад тэндээс дахин нэг манлайлагч гарч ирэх биз.

Өнөөдөр Nokia-ийн, Финляндийн бүх прогноз нуран унасан. Компани өөрийн судалгааны зардлаа бууруулахгүй байх арга хэмжээ авах нь чухал байгаа бол засгийн газарт тэрнээс ч илүү асуудал тулгарч байна. Өсөлтийн үр дүнд бий болсон боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нүсэр тогтолцоог одоо цаашид хэрхэн унагахгүй байх вэ! Хөгжлийг прогнозчлох бараг боломжгүй гэсэн нэгдсэн дүгнэлтэд эдийн засагчид болон эрх баригчид санал нэгтэй байна.

Америкийн нэгдсэн улсын засгийн газар, үндэсний санхүүгийн нөөц дэлхийн хамгийн тогтвортой зүйл шиг сэтгэгдэл төрүүлдэг байсан үе саяхан. Хүйтэн дайны дараах хүчирхэгчилт, технологийн дэвшил нь дэлхийн төв болсон мэт сэтгэгдэл төрүүлж байсан. 2001 онд болсон террорист халдлагын дараа тийм ч тогтвортой биш байсан нь ажиглагдаж эхэлсэн бол санхүүгийн хямралаар байдлыг бүр ч дортгосон билээ. Энэ бүхнээс эдийн засгийн юуг ч баталгаатайгаар төсөөлөх боломжгүй гэдэг нь харагдана.

Хэрэв эдийн засаг бүхэлдээ шугаман функцээр илэрхийлэгддэг байсан бол прогнозчлоход хялбар байхсан. Гэтэл эдийн засаг шугаман бусын дээр орчин үед түүний хувьсагчид нь маш тогтворгүй болсон.

Өнөөдөр хувийн хэвшлийн стратеги, өрсөлдөх чадвар, улс төрийн орчны өөрчлөлт, санхүүгийн системийн тогтвортой байдал, хэрэглэгчийн хүлээлт зэрэг маш олон хүчин зүйлс маргааш ямар болохыг таамаглах боломжгүй болсон. Хувийн хэвшил давамгайлсан, интеграцид идэвхитэй оролцдог нээлттэй эдийн засгийн системд гадна дотны таамаглах аргагүй шокууд нэмэгдэхийн хэрээр прогнозчлох боломжгүй болж байна.

Орчин үеийн эдийн засгийн онолын загварууд прогнозчлох биш харин эдийн засгийн хүчин зүйлс, хувьсагчдын хоорондын хамаарлыг судлах нь илүү чухал гэж үзэх болжээ. Ухаан нь маргааш гучин сая тонн ухаад, орж ирсэн мөнгийг нь боловсролдоо хийгээд тэр нь 20 жилийн дараа ийм болно гэхийн оронд хэрэв нүүрсний үнэ арван доллараар хямдарчихвал боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь илүү ач холбогдолтой болсон гэх юм уудаа.

Саяхан МАН-ынхан хэсэг нөхдийг хөлсөлж аваад Монгол Улсын 2031 он хүртэл хөгжүүлэх М31 нэртэй хөгжлийн загвар боловсруулуулжээ. Улс төрд шинжлэх ухааныг хэрэглэдэг болж байгаагаа ч энэ үеэр тунхаглав.

Үүнд Монгол улсын эдийн засгийн хөгжлийг 2031 он хүртэл прогнозчилсон байх юм. Үнэндээ энэ намын өнөөгийн удирдлагын мэдлэгийн цар хүрээ, хэлж ярьж байгаагаас нь үзэхэд захиалж хийлгэсэн прогнозынхоо утгыг өөрсдөө ойлгож байгаа гэхэд итгэмээргүй санагддаг юм.

Прогнозын нэг чухал хэсэг нь ажил эрхэлж буй хүмүүсийн орлогын өсөлт байх юм. Төсвийн албан хаагчдын цалинг 53 хувиар нэмэгдүүлнэ гэж амлаад нэмж амжаагүй байхад нь инфляци бий болж, иргэдийн амьдрал доройтоод байгаагийн шалтгааныг хэсэг бусаг ченжүүдийг хашрааж л асуудлыг шийдвэрлэх ёстой гэж мангарлаж байгаа ерөнхий сайд өөрийнх нь хэлсэн үг хэрэглэгчид, нийлүүлэгчид, хадгаламж эзэмшигчдийн хүлээлтийг өөрчилчихсөн гэдгийг үнэхээр ойлгодоггүй бололтой.

Монгол улс хөгжлийн эрэмбээр нь авч үзвэл нөөцөөс бүрэн хамааралтай, өсөлт нь бүтээмжтэй холбоогүй эдийн засагтай орон. Уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр андагч үйлдвэрлэл эдийн засгийн үнэмлэхүй хэсгийг бүрдүүлэх ба хөдөө аж ахуйн салбар нь байгалийн үзэгдлээс бүрэн хамаарч улирлаар хэлбэлзэж байдаг.

Энэ үүднээс нь авч үзвэл эдийн засагт гадаад болон дотоод шок маш хүчтэй нөлөөлөх ба түүний үр дагаварт юу болж болохыг бурхан л мэдэх байх. Ийм нөхцөлд Монголын эдийн засгийн хөгжлийн прогноз гаргана гэдэг бол санаандаа орсон тоо сэлтийг хэлэхээс хэтрэхгүй гэдэг нь тодорхой.

Манайд өвөл, хаварт бэлчээрийн мал турчихдаг, зун цагт мах хадгалах зоорь сэлт байхгүй тул мах бэлтгэл зөвхөн намар оройхон л хийгдэх боломжтой байдаг. Засгийн газар жил бүр махны үнийг тогтворжуулахын тулд олон тэрбум төгрөгийг мах нөөцлөхөд зориулан гаргадаг билээ.

Сүүлийн өдрүүдэд баярхуу төсөв, Монгол банкны удирдлагын хариуцлагагүй байдлаас үүдсэн инфляци хэрэглэгчдийн хүлээлтийг өөрчилж, ирээдүйд итгэх итгэл суларч байна. Асуудлыг үйлдвэрчин жагсаад, ерөнхий сайд шатахууны үнийг буулгах үүрэг өгөөд шийдвэрлэчих юм шиг байна л даа. Хүлээлт махны үнийг удирдаж засаг ард түмэндээ хямдхан мах өгч байгаагаа зурагт хэвлэлээр зарлаад завгүй л байна.

Бодит байдал дээр махны худалдаачид хямд эх үүсвэрийн хойноос улайрч мах ачиж ирсэн машин руу дайрч, багахан мах хямд хүртчих санаатай ядарсан иргэд, хөгшид хөлд нь дайруулж байгаа дүрс телевизээр цацагдаж байна. Дайн самууны хөлд өлсгөлөнд нэрвэгдсэн дүрвэгсдийн хуаранд ирж байгаа хүнсний тусламж руу дайрч байгаа дээрэмчин тонуулчин гэлтэй.

Эдийн засгийн орчин үеийн онол хандлага байтугай, нээлттэй эдийн засаг, зах зээлийн энгийн хууль, хэрэглэгчийн хүлээлт юунд хүргэдэгийг ойлгодоггүй даргатай намаас хөгжлийн загвар гаргаад хорин жилээр прогнозчилно гэдэгт итгэх юу ч олдохгүй юм.

Ардчилсан нам Монгол хүн 2020 хөтөлбөр боловсруулах аянд түрүүлж мордсон. Харин Ардын Намын М31-ээс ялгаатай нь гэвэл прогнозчилж үр дүнг нь харах гээгүй юм. Хөгжлийн хүчин зүйлсийн хоорондын уялдааг зөв ойлгож, юуг энэ тэргүүнд анхаарах ёстойг тодорхойлох гэж оролдсон.

Э.Чимиддорж /Эдийн засагч/

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
haraal ideg ene raclam-iig.medeeg n unshihaas ch durgui hurchihlee.
2012-03-08
zochin:
shuud.mn-n saitiig uzdeg baisan odoo bur uzehees ch durgui hurch bainaa,chihend chiirtei ene kapital bank gedeg yadargaatai reclamaa boliosoo,dahiaj orohgui ee
2012-03-08
Уншигч:
Нэг талыг барьсан нийтлэл байна Үр өгөөжтэй юм алга Хоёр төслийг зэрэгцүүлж тавиад энэ нь ийм тэр нь тийм байна гэж харьцуулсан анализ хийснийхээ дараа улс төржсөн бол дээр байсан юм
2012-03-08
za za yahav de mungu oloh hregtei shu de
2012-03-08
heleed yu gehwe buduleg... mglchudiin ihenh heseg n huwia bodson iimerhu bdag bolhor hogjdoggui bho durem juram medeellin site iin yos zui hereglegchee hundetgeh zuil ene ter gej alga zondoo l hun enige bolioche l gej bhad hereg alga
2012-03-08
улстөржих гүү шүүү
2012-03-08
bold:
yooyo ene kapital bankniihaa reklamiig bolioochee hucheer sonsgoh geed yadchih yum tanai sait ruu orohoos uur hurdeg bolj ehelj bna shuuu unen yadargaatai yum
2012-03-08
heleed yu gehwe buduleg... mglchudiin ihenh heseg n huwia bodson iimerhu bdag bolhor hogjdoggui bho durem juram medeellin site iin yos zui hereglegchee hundetgeh zuil ene ter gej alga zondoo l hun enige bolioche l gej bhad hereg alga