Арван мянган сарнайгаар бүсгүйчүүдээ баярлуулав
2012-03-08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж "Жем интернэйшнл" компани эмэгтэйчүүдийг баярлуулах "Арван мянган сарнай" арга хэмжээгээ зохион байгууллаа.   Сарнай цэцгийн гэнэтийн бэлгээ тэд хэвлэл мэдээллийн байгууллагын бүсгүйчүүдэд хүртээсэн юм.   Тус арга хэмжээ өмнөх жилүүдэд зөвхөн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод болдог байсан бол энэ удаа Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгуудад зохион байгуулагдлаа.   Тус байгууллага бүсгүйчүүдэд бэлэг болгож буй сарнай цэцгээ “Тархины сааны холбоо" төрийн бус байгууллагаас худалдан авч нийгмийн хариуцлагатай компани гэдгээ харуулжээ.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин