Р.Бурмаа: Хамгийн хямд үнээр улс орноо ломбардад тавьж байна
2012-03-08

Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаатай сонгуулийн шинэ тогтолцоо, эмэгтэйчүүдийн эрх болон сонгогчдын эрхийн талаар ярилцлаа.   -Танай төвөөс Сонгуулийн ерөнхий хороонд  хандаж, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байгаа энэ ер нь яаж шийдвэрлэгдэж байгаа вэ? -Сонгуулийн шинэ хуулийн зарим заалт нь Үндсэн хуулинд заасан тодорхой журмыг зөрчсөн байгаа. Тухайлбал, ялагдсан ч гэсэн намын нэрээр 28 суудалд сонгогдож болно гэх заалт Үндсэн хууль зөрчиж байна. Ялангуяа тэгш байдлыг зөрчиж байгаа тул энэ заалтын эсрэг гомдол үүсгээд байгаа. Яаралтай сонгуулийн дүрэм журам гарахаас өмнө энэ сард Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг нэг мөр шйидэж өгөх байх. Сонгуулийн хуульд заасан порпорцональ тогтолцоо  нь сонгогчийн эрхийг зөрчсөн. Үүний нэг илрэл нь 76 гишүүнээ ард түмэн сонгодог байсан бол 48 –ыг л сонгоно.   -Гадаад байгаа монголчууд автоматаар аль нэг намаа дугуйлах нь тэдний эрхийг зөрчсөн нэг хэлбэр юм болов уу? Энийг та юу гэж бодож байна. -Хилийн чанадад байгаа иргэд маань аль улс оронд, хичнээн хүн амьдарч байгааг шууд  тодорхойлох боломжгүй учраас намын нэрээр энэ удаад санал авъя гэсэн бодлого барьсан юм билээ. Гэхдээ зохион байгуулж чадах юм бол энийг хийж болно. ОХУ-д сонгуулийн үеэр гадаадад байгаа хүмүүсийнхээ саналыг аль нэгэн тойрогт хамааруулаад авчихаж болдог. Тодруулбал, аль нэг тойргынх нь 10 хувийн зөрүүтэй байгаа тойрогт нөхөж санал өгүүлдэг. Энэ аргыг хэрэглэх боломжтой. Харамсалтай нь манайд тэгж чадаагүй ч гадаадад байгаа монголчуудаа сонгуульд оролцуулахаар шийдсэн нь нэг амжилт. Гэхдээ манай 200 мянга орчим хүн гадаадад амьдарч байгаа тул зохион байгуулалт сайтай хийхгүй бол болохгүй. 5-10 хан хүний саналаар Улс төрийн нам сонгуульд ялж, ялагдаж, нэг суудлаар хэмжигдэх тохиолдол бий. Гэтэл нэг суудлын илүүтэй нам нь эрх мэдэлтэй болдог тул гадаадад байгаа сонгогчдын саналыг зохион байгуулж чадах нь сонгуулийн дүнд нөлөөлнө.  Гадаад байгаа сонгогчдын саналыг 14 хоногийн өмнө аваад сонгуулийн үед ирсэн байна гэж байгаа ч энэ асуудал тодорхой бус байна. Яг хэзээ, хэдэн өдөр, хаана санал авах вэ гэдэг нь одоо болтол шийдэгдээгүй байгаад санаа зовоож байна. Сонгуулийн өдрийг ядаж нэг өдөр болгох ёстой. Тэгэхийн бол хяналт тавих боломжтой. Жишээ нь элчин сайдын яамгүй газар амьдардаг бол яах вэ. Өөр хотод амьдардаг байгаад сонгуулийн өдрөө мэдвэл яах вэ. Тиймээс сонгуулийн өмнө санал өгөх аргачлалыг тодорхой болгох хэрэгтэй.   -Сонгогчдын  үнэмлэх өмнөх жилүүдэд өгдөг байсан. Энэ жилээс цахим үнэмлэхээр сонгуульд оролцож, санал тоолох машин нь автомат боллоо гэж байна гэвч өнөөдрийг хүртэл бэлэн болоогүй л байна. Таван машин орж ирснээс өөр мэдээлэл алга. -Сонгогчдын үнэмлэхийг сонгуулийн өмнө тараана гэж байгаа. Гэтэл тараах явцад өөрийн намынхандаа тараагаад өөр намд санал өгөх магадлалтай хүнийг та гэртээ байгаагүй гэх шалтгаанаар үнэмлэхийг нь тараахгүй бол яахав. Иймэрхүү сонгогчийн үнэмлэх тараах хүний үнэлэмжээр сонгох эрхээ хязгаарлуулж байсан тохиолдол өмнө нь гарч байсан. Тиймээс сонгогчийн үнэмлэхийг байхгүй болгож байгаа нь сайн талтай.  Цахим үнэмлэхний давуу тал  нь тухайн иргэний бүх мэдээлэлийг багтаасан, өөр аль нэг газар дахин өгөх боломжгүй, сонгогч нэг бүртгэгдсэн газраа л өгнө энэ бол дэвшил. Хамгийн гол нь өөрийн нэрийн жагсаалт хаана бүртгэлтэй байгааг иргэн өөрөө мэдэж байх ёстой. Яагаад гэвэл олон хаягийн бүртгэлтэй буюу орон сууц, хашаа гээд олон хөрөнгөтэй хүмүүс нилээдгүй байгаа. Тиймээс яг хаана бүртгэлтэй, хаана сонгууль өгч болохоо сайн мэдэх хэрэгтэй.  Тиймээс энэ сарын 15-н  гэхэд УБЕГ-ийн вэб сайтаас өөрийнхөө регистрээр мэдээллээ харах хэрэгтэй. Хэрэв байхгүй бол санал гомдлоо эртхэн шийдвэрлүүлэх хэрэгтэй. Тавдугараар сараас шилжилт хөдөлгөөн, нэрийн жагсаалтад өөрчлөлт хийх асуудал ерөнхийдөө зогсоно. Аргагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гарч байж өөрчлөлт хийнэ. Сонгууль болохоос арав хоногийн өмнө өөрчлөлт огт хийгдэхгүй. Тэгэхээр иргэн хүн төр барих эрхээ эдлэхийн тулд хаана бүртгэлтэй байгаагаа мэдэх хамгийн чухал. Шударга сонгууль болгохын тулд хүн бүр л хүчин зүтгэх хэрэгтэй. Энэ жилээс сонгуулийн нэртэй холбоотойгоор гэр бүлийн гишүүдийнхээ өмнөөс гомдол гаргах эрхтэй болсон. Өмнө нь зөвхөн өөрөө өөрийнхөө төлө л гомдол гаргаж,  гэр бүлийн хэн нэг гишүүн нь өвчтэй, ахмад настан байх зэрэг нь хамаагүй гэгдэж байсан. Тиймээс энэ асуудлыг хороон дээрээ очиж шйидвэрлүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиар 280 гаруй мянган хүний нэрийг нэмж бичиж, сонгуулийг будлиантуулсан байдаг. Будлианыг давтахгүй, сонгогчдын саналыг үнэн зөв байлгахын тулд хүн болгон өөрийнхөө үүргийг биелүүлэх хэрэгтэй.   -Эмэгтэйчүүдийг сонгуульд тэгш эрхтэй оруулна гэж байгаа энэ журмаа баримталж чадах болов уу? -УИХ-ын гишүүдийн 20 гаруй хувь эмэгтэйчүүд байна гэж хуульчилсан. Гэхдээ сонгуульд нэр дэвших хүсэлтэй эмэгтэйчүүдийн нэр намынхаа нэрсийн жагсаалтын хаана эрэмблэгдэхээс бүх зүйл шалтгаална. 76 нэр дэвшигчийн хамгийн сүүлд нь бичигдчихвэл мэдээж сонгогдох боломжгүй. Тэгэхээр энэ бол эмэгтэйчүүдийн гэлтгүй аль ч хүйсний төлөөлөл орсон бай хамаагүй гурван хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байх ёстой гэж шийдэхгүй л бол сонгогдох боломжгүй. Жишээ нь 12 хүн намын өмнөөс сонгогдлоо гэхэд тэдний дөрвөөс доошгүй нь эмэгтэй хүн байна гэж зохицуулах ёстой байсан. Харамсалтай нь улс төрийн намууд ийм зохицуулалт хийсэнгүй. Улс төрийн намууд ч 20 хувийн квот тогтоохдоо хэрхэн яаж шийдвэр гаргахаа намын дүрэмд тусгасангүй. Тэгэхээр мөнгөний хүчин зүйлээр нэр дэвших үйл ажиллагаа нь эрэгтэй эмэгтэй хүнд тэгш бус үйлчилж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Аль болохоор мэдлэг чадвар, олон нийтийг төлөөлж ажиллах байдал, урд өмнө нь ямар нэгэн хуулийн хэрэгт холбогдож байгааагүй зэрэг олон шаардлагад түшиглэж байж, хэн нь хэддүгээрт бичигдэх вэ гэдгээ тогтоох ёстой. Мөнгөөр жишиг тогтоовол сонгуульд нэр дэвшигч түүнийг зээлээр ч болсон олоод, намдаа хандивлаж, нэр дэвшинэ гэвэл мөнгө өгсөн бүлэглэлээс хараат болно. УИХ-ын гишүүний эрх үүргийг мөнгө өгсөн хүндээ зориулж, тэдэнд үйлчлэх хараат хүн болно. Гэтэл мөнгө өгсөн хүн зүгээр л сонгуульд нэр дэвшигчид өгснөө авна гэхгүй, түүнээс илүү давсан ашиг харах нь мэдээж.  Ингэж ашиг харж төрд гарах нь жирийн ард түмний амьдралд маш хор, нөлөө ихтэй асуудал. Улс орны аюулгүй байдалд нөлөөлөх учраас мөнгөр жишиг тавьж байгаа асуудал бол хамгийн буруу. Хамгийн гол нь эмэгтэйчүүдийг яагаад улс төрийн шийдвэр гаргах түвшинд орох ёстой вэ гэвэл нийт хүн амын тал нь эмэгтэй хүн. Нийгмийн тулгамдсан асуудлаа ч сайн мэддэг. Одоо манайд эрчүүд  давамгайлсан төр олон жил улс орныг барьсан ч өнөөдөр төр нэг л болохгүй байна гэж яригдах болсон. Гэтэл жирийн ард иргэдийн амьдралд өдөр тутам тулгамдаж байгаа асуудлууд болох сурагчид гурвуулаа нэг ширээнд сууж байна, гудамжны гэрэлтүүлэг, эмнэлгийн ачаалал, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа, хүүхэд аюулгүй зорчих гэрлэн дохио зэргийг эмэгтэйчүүд илүү мэдэрдэг. Тиймээс энэ асуудлыг илүү сайн мэддэг хүн нь шийдвэр гаргах түвшинд байх хэрэгтэй байна.   -УИХ-аар дөрвөн хүүхэдтэй эхчүүдэд орон сууц олгох, төрөөс тэтгэмж өгөх тухай шийдвэрлэсэн. Энэ нь нэг талаараа бусад эмэгтэйчүүдийн эрх ашгийг хөндөж байгаа хэрэг. Тооноос илүү чанар гэдэг асуудал их чухал.  Тухайлбал, цөөн хүүхэдтэй мөртлөө үр хүүхдээ зөв хүн болгож өсгөж хүмүүжүүлээд  улс эх орондоо хөдөлмөрлөөд яваа ээж нар зөндөө бий. -Энэ бол тоо хөөсөн л асуудал. Яагаад гэвэл эмэгтэй та олон л хүүхэд гаргаад байвал төр халамжлана. Тэр хүүхдээ хичээл сургуульд нь явуулж чадаж байна уу, эрүүл саруул өсч хөгжихөд тухайн гэр бүл хэрхэн яаж зүтгэж байна вэ гэсэн шалгуур алга. Улс эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж чадсан, үр хүүхдээ сайн сайхан өсгөж, авъяас билэгийг нь хөгжүүлж дугуйлан секцэд явуулж байгаа ээжүүд олон бий. Хүүхдийнхээ төлөө урлаг спортын авъяасыг нь дэмжиж буй ээжүүд ч байна. Гэтэл зарим нь олон хүүхэд гаргачихаад сургууль соёлд нь явуулсан юм байхгүй, төрөөс хүүхдүүдэд нь өгсөн мөнгийг нь өөр  зүйлд зориулж, архи ууж амьдралаа уруудуулж байгаа эхчүүд ч байгаа. Тиймээс төрийн халамжийн бодлого буруу л яваад байна гэж ойлгож болно. Өнөөдөр чанарын тухай огт ярихгүй байна. Өнөөдөр эрүүл мэндээ анхаарч эрүүл байгаа бол нийгмийн даатгалаасаа тодорхой шимтгэл авдаг байх, буцаагаад шагнал болгож авдаг байх, хүүхдээ сайн сайхан өсгөсний төлөө төрөөс дэмжих бодлого алга. Энгийнээр ойлгоход, та нар дуугай байж бай, сая төгрөг өгнө, хувь хишиг тараана, хүүхдүүдэд хэдэн төгрөг өгч байна. Зүгээр л хүлээгээд байж бай, улс та нарыг харж үзнэ гэж байгаа нь хүмүүсийг идвэхигүй болгож байна. Энэ нь чанаргүй нэн ядуу, ядуугаараа гайхуулсан нийгмийг өөгшүүлсэн явдал. Гэтэл чадлаараа зөв сайхан явж байгаа эхчүүдийг үгүйсгэж сонгуулийн өмнө янз бүрийн арга хэмжээ, шийдвэр гаргаж байгаа нь сонгуулийн дараа эхчүүд хүүхдийн асуудлыг дахин авч үзнэ гэсэн утгыг агуулж байна.  Мөнгө тараах санхүүжилтээ гадны улс орны зээл тусламж, урт хугацааны зээлээс гаргаж улс орноо хичнээн төгрөгийн өрөнд унагаж байгаа нь  хэнд ч хамаагүй бололтой. Энэ үйлдэл бол хамгийн хямд үнээр улс орноо ломбардад тавьж байгаа гэсэн үг. Тэгэхээр бодлого нь зөв байвал,  төрөөс хэдэн төгрөг өгөхийг нь хүлээлгүй өөрсдөө ажиллаж хөдөлмөрлөж,  бусад улс орны жишгээр эх орондоо сайхан амьдрах  боломж байгаа.  Гэтэл энэ боломжийг үгүйсгэж, хааснаар олон олон монголчууд хилийн чанадад амьдарч байна. Зарим нь тухайн улсын хамгийн доод  цалинг аваад боолын хөдөлмөр эрхэлж байна. Энэ мэт олон асуудалд эмэгтэйчүүдийн сэтгэл, тэдний төрд нөлөөлөх шийдвэр дутагдаж байна. Эмэгтэй хүн үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө мартан байж зүтгэдэг гэдэг утгаараа улс орны амьдралд тэр л хандлагаараа зүрх сэтгэлээ зориулна.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Shudarga, bolovsroltoi saihan emegtei.
2012-11-13
kiler:
malnuud teneg amitad fizda
2012-11-05
Zubhun AN ERH AHSIG HAMGAALGCH TURIIN BYS BIAGYYLALGIIN ABGAI
2012-09-04
Тэгэхээр бодлого нь зөв байвал, төрөөс хэдэн төгрөг өгөхийг нь хүлээлгүй өөрсдөө ажиллаж хөдөлмөрлөж, бусад улс орны жишгээр эх орондоо сайхан амьдрах боломж байгаа. Гэтэл энэ боломжийг үгүйсгэж, хааснаар олон олон монголчууд хилийн чанадад амьдарч байна. Зарим нь тухайн улсын хамгийн доод цалинг аваад боолын хөдөлмөр эрхэлж байна. Энэ uy gesen ug be! teged gadaadad ajillaj bgaa humuus chin halamjiin munguur amidrch bgaad garsan bolj bnyyy? demii um bitgii yariad bai.harin ch ted chin gadaadaas ar geriinhnee tejeej bgaa.Mongold ta nar tsalingaa nemj ugch chadahgi nuhtsuld bid gadniin zarts hiihees yahiin be
2012-09-04
энэ авгай 7 сарын нэгний гол гэмтнүүдийн нэг шүү
2012-03-23
zorigt said oor ornii erh ashigiig hamgaaldag baihaa da
2012-03-09
WORLD BRAND COACH:
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
2012-03-09
odoo l medej bgamu
2012-03-09
Ядаж энэ авгайгаас Зоригт илүү байлгүй яахав дээ.
2012-03-08
zorigt said oor ornii erh ashigiig hamgaaldag baihaa da
Chingeltei duurgiin irged Hulgaich said zorigiig songood ju hojiv ene emegteig songooguidee ju aldav uuniig tootsooloh chadvar bna uu? ard irgedee songogchigooooo
2012-03-08
Зочин:
1996 онд ийм л системээр явсан биздээ. Хаана байсан юм бэ? Эмэгтэйчүүд давуу эрх эдлэх нь хуулинд харш биш юм байхдаа. Хэн нэг нь давуу эрхгүй, квот энэ тэр гэхгүйгээр шударгаар л өрсөлдөх хэрэгтэй. Засгийн эрхэнд гарах хүчтэй бүсгүйчүүд зөндөө л байна. Нам гээд туйлшираад ирэхээр асуудал гараад байгаа юм. Сонгогчдын боловсрол төв юу хийсэн юм бэ? Tөрийн эрхэнд байгаа 2 намын нэгийнх нь эрх ашгийг хамгаалаад явдаг ТББ юм шиг санагддаг. Нэг төрлийн хувиа борлуулах ашигийн бус мөртлөө ашигтай бизнес юм даа.
2012-03-08
йыб:
Шаагаад л
2012-03-08