“Олон нийт-цагдаа хамтын ажиллагаа” хөтөлбөрийг эрчимжүүллээ
2012-03-09

Монгол улсын засгийн газраас 2011 онд 58 дугаар тогтоолоор “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг баталж тус ажлыг хэрэгжүүлэхийг холбогдох газруудад үүрэг болгоcoн.   Тус хөтөлбөр нь Монгол Улсын үндсэн хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм.   Түүнчлэн иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран шийдвэрлэж гэмт хэрэг зөрчил маргаантай асуудал үүсэж байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, багасгахад чиглэсэн хамтын үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү хөтөлбөр дэмжлэг үзүүлэх юм.   Тиймээс энэхүү ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал цаашид авах хэмжээний талаар зөвлөлдөх уулзалтыг  зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд хорооны иргэдийн нийтийн хурал, засаг дарга олон нийтийн байцаагч нар хамрагджээ.   Энэ арга хэмжээгээр олон нийт дээр суурилсан иргэний зөвлөлийг байгуулах, энэхүү ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хүч оролцоог дайчлан  айл өрх иргэн бүрт тус хөтөлбөрийн ач холбогдлыг таниулан сурталчлах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх байнгын мэдээллээр хангах санал хүсэлтийг нь хүлээн авах үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх танхимыг байгуулах зэрэг олон ажлыг явуулахаар болжээ.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин