Деми Мурын нөхөртэй амрагласан бүсгүй илэн далангүй ярилцлага өгчээ
2011-10-13


Холливудын нэрт жүжигчин Деми Мурын нөхөр Эштон Катчертай амрагласан гэх 22 настай, оюутан бүсгүй Сара Лил US Weekly-д дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Уг нь тэрээр Эштон Катчерт юу ч ярихгүй гэж амласан ч урт хошуу нь багагүй үнэд хүрэхийг мэдмэгцээ Мурын нөхөртэй хэрхэн амраглаж, юу ярьснаа хүртэл тоочиж гарчээ. Энэхүү ярилцлага нийтлэгдсний дараа Деми Мур гэр бүлээ авч үлдэхийг хичээхээ болино гэдэгт шар хэвлэлүүд эргэлзэхгүй байна.
Сара Лил ярилцлагадаа өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өглөөгүүр Hard Rock Hotel-д Эштон Катчертай хоёр удаа секс хийсэн гэж хэлжээ.
“Тэр надтай үдэш уулзаад шууд л үнсээд эхэлсэн. Дараа нь би нэг найз бүсгүйгээ дуудаж, хэдүүлээ нүцгэн биеийн баяр хийсэн. Би түүний хажууд нүцгэн байхаасаа ичиж, нэрэлхээгүй. Харин найз явсны дараа бид хоёр зочид буудлын өрөөнд орж, “ажил” хийсэн” гэж Сара Лил тоочсон байна.
“Тэр орондоо дажгүй юм билээ. Ямар ч гаж зүйл байгаагүй” гэж Лил тодотгосон аж. Мөн тэд хамгаалалт огт хэрэглээгүй гэдгийг ч хэлээд амжжээ.
“Эхлээд нэг удаа “тэгсэн”-ий дараа хоёулаа нэг хэсэг ярилцаж хэвтсэн. Тэр надад “Холливудын од гэж явсаар залхаж гүйцлээ. Чамтай байхдаа би яг өөрийнхөөрөө жаргалтай байна. Миний амьдралын 90 хувь нь од гэсэн багтай явах явдал” хэмээн ярьж байсан. Дараа нь бид дахиад...” хэмээн Сара Лил ярьж гарчээ.
Мэдээж, энэхүү ярилцлага нийтлэгдсний дараа Деми Мурын тэвчээр барагдаа биз. Харин Эштон Катчер хэдэн хоногтоо хэвлэлийнхнээс нүүрээ буруулж явахаас өөр аргагүйд хүрэв.
Хоёр жилийн өмнө холливудын нэрт жүжигчин Сандра Баллокийн нөхөртэй амрагласан бүсгүй мөн хэвлэлд ярилцлага өгснөөр гэр бүл нь салсан билээ.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
mognol shig ymar 1 say 2 sayar yriagui bailgui dee, heden saya r ni l yria bailgui ugaassaa huuhnuud mungund nugasgui shte zailuul
2011-11-21
TSAANA NE XYNII AMIDRAL BGA GEDGIIG MEDDEGGUI L YUM BAIX DA ENE GADAADUUD
2011-10-13
zvger bj bgad ooroo oorigoo biye vnlegch bologchixloooo.vnen archagvi ym dooo.oorinxooo vger mash tom nvxend unLADOOO.
2011-10-13
ene ymar sonin huuhen be ? oorigoo neg saihan yum helj bgam shig yarisan bh shiwde
2011-10-13
hehe ovoo heden nogoon oljdee ene huuhen. teneg zaluu iim yum bolno geed anhnaasa demi gees salahiin tuld iim zuil hiisen yum bishuu
2011-10-13
Teneg huuhen bee
2011-10-13
ene sdakuudiin bugsnii yavdal hend hamaatai yum
2011-10-13