Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын ойролцоо сэлгээний галт тэрэг жижиг оврын микроавтобустай мөргөлдсөн осол дөнгөж сая гарчээ.
Уг мэдээллийг Төмөр замын цагдаагийн хэлтсээс тодруулахад “Жижүүрийн бие бүрэлдэхүүн ослын газарт үзлэг шинжилгээ хийхээр явсан. Тодорхой мэдээлэл хараахан ирээгүй байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Түүнчлэн уг ослын тухай мэдээллийг Замын цагдаагийн хэлтсээс тодруулах гэсэн боловч "Хэдэн хүн бэртэж гэмтсэнийг мэдэхгүй. Дөнгөж дуудлага аваад сууж байна" гэсэн бол Онцгой байдлын хэлтсийнхэн дуудлага хүлээж аваагүй гэв.
Ослын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.
Н.ТүвшинУншиж байна |