Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна
2012-03-10

2012 оны 03 дугаар сарын 09-ний 20 цагаас 03 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.   ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.   ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг зарим газраар бага зэргийн цас орж салхи хойноос секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын саваар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 8-13 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 8-13 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 4-9 метр. Шөнөдөө 22-24 градус, Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Shuud.mn
Сонин хачин