Р.Барсболд:Түүхийн үнэт зүйлсийг хил давуулан худалддаг сүлжээ бий
2012-03-12

Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газрын орчим Дундговь аймгийн иргэн Ө,Ц нар арслан зааны соёог БНХАУ-ын иргэнд 10 сая төгрөгөөр худалдах гэж байгааг олж тогтосон билээ. Энэхүү арслан зааны соёог  Шинжлэх ухааны академийн паленталогийн төвд хүлээлгэн өгчээ. Түүхийн үнэт олдворыг хүлээж авсан Шинжлэх ухааны академийн паленталогийн төвийн захирал, академич Р.Барсболд "Түүхийн үнэт зүйлсийг хил давуулан худалдаалдаг сүлжээ Монголд бий. Соёлын үнэт өвийг гадны оронд худалдаалагдахаас өмнө илрүүлж манай хүлээлгэн өгч байгаад баярлалаа. Энэхүү соёо 14-15 мянган жилийн өмнөх олдвор байна. Соёоны эх биеийг ажиглахад одоо байгаагаасаа нэг дахин том байсан болов уу. Арслан заан гэх амьтан мөстлөгийн үед амьдарч байсан учир их үсэрхэг. Манай нутгийн Төв аймгийн Жаргалант, Булган аймгийн Энхтолгой, Сэлэнгэ, Бугант, Шарын голын хэсгээс их олддог. Энэхүү соёог ямар ч байсан судлах гэж аваагүй нь тодорхой. Учир нь анхан шатны гарал үүслийн бичиг алга. Ийм зүйлсийг гадны баячууд чамирхах үүднээс урд өмнө нь худалдаж авч байсан тохиолдол бий" гэсэн юм.
Shuud.mn
Сонин хачин
Barsbold ooroo gadagshaa zondoo oldvor gargasan gej uchir medeh humuus yarih um bilee
2012-06-29
zochin:
manaikhan khezee ard irgedeesee unet zuiliig ni unetei khudaldaj abch bailaa yadag uym zarna tegekhdee unetei
2012-03-12